Хөвсгөлд үүрээр дахин хоёр удаа газар хөдөллөө | News.MN

Хөвсгөлд үүрээр дахин хоёр удаа газар хөдөллөө

Хөвсгөлд үүрээр дахин хоёр удаа газар хөдөллөө

Хөвсгөлд үүрээр дахин хоёр удаа газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун, Ходон нэртэй газарт үүрээр /2021.2.5/ 3,5-3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал,

  • Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар 02.05-ны өдрийн 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт
  • Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар 02.05-ны өдрийн 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй болохыг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Шинэ он гарсаар Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-нд баруун өмнө зүгт Модон хүй Арал газар газар 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл голомтоос 1000 орчим км зайтай орших Улаанбаатар хот, Булган, Орхон, Завхан зэрэг аймгуудад мэдрэгдсэн.

Газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгдсөн байдаг. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүссэн юм.

Түүнчлэн дээрх газар хөдлөлтөөс хойш Ханх суманд өнөөдрийг хүртэл дунджаар 3,5-3,7 магнитудын газар хөдлөлт болсоор байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-05 202.9.47.29

Хуурай газрын идэвхтэй холдох хөдалгөөн болж байгаагын сайн жишээ. Ирээдүйд Хөвсгөл, Байгаль нуур хоорондоо холбогдож улмаар хэдэн сая жилийн дараа том далай болно. Их газарт бие биенээсээ холдох хөдөлгөөнийг спреадинг гэнэ.

Avatar

Зочин 2021-02-05 202.21.109.61

Hovsgol barag japan ardaa hayahaar cchaaj baih chinee hahaha

Avatar

Oooooo 2021-02-05 203.91.115.38

News.mn gej hudlaa s*****g l site bolchjee. Earthquike app 4.0 4.1 4.4 geed 3 udaa bolson s*****a l bolichih tehu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж