“Эрдэнэсийг иргэн бүрт” уриатай “Эрдэнэс Монгол” ХХК 2007 онд байгуулагдсан цагаас хойш анх удаа 100 сая ширхэг хувьцаанд хоёр тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүллээ. Өнгөрөгч 2019 онд нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265.0 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоолол, аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдлол ашиг хуваарилж байгаа юм.
Тус компани стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулан ажилладаг. Мөн бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох зорилт тавьжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл хайгуулын болон ашиглалтын нийт 13 тусгай зөвшөөрөл эзэмшиж, 13 охин компани, хоёр төслийн нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг.
Өнгөрсөн онд зээлтэй ахмадууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлж “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК эзэмшдэг Салхитын мөнгөний ордын олох ашгаас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн билээ. Харин энэ онд “Эрдэнэс бонд” гарган ирэх тавдугаар сард зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор ажиллаж байна.
эх сурвалж: erdenes mongol LLC
Зочин 2021-02-05 65.49.38.141
Алтайн хүдэр ххк-ний эзэн гөлөг баян базараа гэдэг новшын нөхрөөр хэдэн газар нутаг сүйтгүүлэх ёстай юм болоо төв аймаг заамар сум булганы бүрэгхангай гээд одоо тэгсэн баянхонгор сэлэнгэ өөр хаанч ухна гэнүү гөөмөн даварцан гөлөг юмаа
gerelmaa 2021-02-05 64.119.20.111
Ipotekiin zeeliig bolimoor yum ard irgediig sulj guitsehee boli. Darga nar zeeleer banknaas oron suuts abdaggui bizdee. Mun erdenet uildvert darga nar ni ymar undur tsalin tsaling yu hiiheeree abdag yum boloo bolimoor yum
Хараа 2021-02-05 66.181.189.136
Зээлгүй ахмадуудад ядаж 3 саяыг өгөх нь зүйтэй. Тэглүүлсэн ахмадууд доод тал нь 3саяын зээлээ төлүүлчээд байхад тэнэгтээд 1сая өгч ялгаварлаж ам таглах хэрэггүй шүү Баттулгаа. Өгвөл өгсөн шиг өгч амалсан амлалтаа биелүүлсэн нь дээр шүү
Зочин 2021-02-05 23.129.64.237
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-05 64.119.21.13
зээл авж олон нийтэд тараадаг хувьцаат компани гэж байхуу!
Зочин 2021-02-05 103.229.122.26
2037/100=20.37₮в 20,037*1072=??? үгүй яахавдээ тээ
Зочин 2021-02-05 202.55.188.85
1 sayaa ungursun jil avsan bol banknii huu 14% bailaa, odoo banknii huu 10% bolson
Зочин 2021-02-05 66.181.161.56
Нэг хувьцаанд 20 төгрөг ноогдох юм уу
Зочин 2021-02-05 202.55.188.90
энэ чинь хувьцаа эзэмшигч иргэд бидний мөнгө шүү. наад мөнгөө бидэнд тарааж өгөө. ЗГ ын 2012 оны 218 р тогтоолоор " эрдэнэс монгол " ТӨХК ны давуу эрхийн хувьцааг монгол улсын иргэдэд өмчилүүлсэн шүү дэ. тэр тогтоолд дурдагдсан СЯам , СЗХороо , МХБ зэрэг төрийн байгууллагууд ажилаа хийж , иргэдийн хувьцааг баталгаажуулах , бүртгэлжүүлэх ажилыг хийх хэрэгтэй
Шударга ёс??? 2021-02-05 49.0.135.130
Нэгэнд нь 6 саяыг тэр дор нь, нөгөөд нь удаж удаж 1 саяыг өгөх нь шударга ёс мөн үү?
Tamir 2021-02-05 202.21.104.230
Khaynhyarbaa, Tsolmon, Enkhbold darga nariin ajliin ur dun sain bn. amjilt husie.
Зочин 2021-02-05 49.0.158.86
Сайхан мэдээ байна. Цаашдаа илүү сайн ажиллах хэрэгтэй