Замын-Үүдэд 42 хэм халжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд 42 хэм халжээ

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр энэ оны хувьд өнгөрсөн долдугаар сард хамгийн их хур тунадас оржээ. Үүнээс  Хэнтий аймгийн Биндэр суманд 141.0 мм буюу хамгийн их хур тунадас орсон бол агаарын температурын хувьд  Дорноговь аймгийн Замын-Үүдэд 42.4 хэм  халж, Хөвсгөл аймгийн Хатгал суманд хасах нэг хэм хүрч хүйтэрсэн байна.  Мөн салхины хурд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 28 м/сек хүрч ширүүссэн тохиолдол ажиглагдсан байна. Агаарын дундаж температур энэ оны долдугаар сард олон жилийн дунджаас 3.2 хэмээр дулаан байсан бол өмнөх оны мөн үед 1.6 хэм дулаан байсан судалгааг гаргаад байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж