О.Гэрэлт-Одын онцлох 10 эшлэл | News.MN

О.Гэрэлт-Одын онцлох 10 эшлэл

О.Гэрэлт-Одын онцлох 10 эшлэл

О.Гэрэлт-Одын онцлох 10 эшлэл

MЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын "Залуу үе" сэтгүүлд өгсөн ярилцлагын онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

  • Шагнал эзнээ олдог, эзэн нь шагналаараа бахархдаг байх ёстой. Шаардлага хангасан хүнийг бахархалтайгаар шагнадаг байна.
  • МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй.
  • МЗХ цаашдын үйл ажиллагаагаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон ТББ-ын тухай хуулийн хүрээнд, “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Монгол Улсын алсын хараа-2050”, “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-тэй уялдуулж ажиллана.
  • Залуучууд өнгөрсөнтэй биш ирээдүйтэйгээ ажилладаг байх хэрэгтэй.
  • МЗХ-ны цаашдын бүх үйл ажиллагаа судалгаан дээр үндэслэсэн, хийх арга замтай, гарах үр дүн нь тодорхой, тэр нь нийгэмд нээлттэй байна.
  • МЗХ залуучуудын сонирхлын клубууд болон залуучуудын иргэний нийгмийн бүх байгууллагуудын оролцоотойгоор Залуучуудын хөгжлийн бодлогын баримт бичиг болон Залуучуудын хөгжлийн индексийг боловсруулах, мөн Залуучууд судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажиллана.
  • Бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний чадамж хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчдын шаардлагыг хангахгүй байна. Монголын боловсролын салбарт реформ хийх цаг болсон.
  • Залуучуудаа өөрийнхөө, гэр бүлийнхээ, нийгмийнхээ, эх орныхоо, эх дэлхийнхээ хариуцлагатай эзэн нь байгаарай.
  • Байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлох биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог болохын тулд, залуучуудаа өндөр хөгжилтэй орнуудад хар ажил хийлгэхээр явуулах биш дэлхийн хэмжээний өндөр чадвартай боловсон хүчин болгохын тулд “Залуучуудаа АЛТ болгоё” хөтөлбөрийг МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлнэ.
  • Дагаж биш дагуулж хөгжицгөөе.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bolomjgui 2021-02-05 139.5.219.218

hahahahaha chi baitugai mongolchuud bugd niileed ch chadahgui hahahahaha

Avatar

Зочин 2021-02-05 202.55.191.130

yostoi chaana biz

Avatar

Ах анд 2021-02-05 103.229.122.118

Сайн бодож, тунгааж сурах хэрэгтэй! Жишээ нь, "Залуучууд өнгөрсөнтэй биш ирээдүйтэйгээ ажилладаг байх хэрэгтэй" гэсэн нь өнгөрсөн бүхнийг үгүйсгэх гэсэн утгатай үг байна. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн цогцлол дээр амьдрал дэгжиж хөгждөг юм шүү дээ. Тэгэхгүйгээр аль нэг цагийг нь онцгойлвоос өрөөсгөл, туйлширсан бодлого төрж, алдаа эндэгдэл их гардаг юм.

Avatar

ИРГЭН 2021-02-05 202.21.127.168

За бас нэг хүүхдийг онгироож, "улс төрч" гэдэг луйварчдын эгнээнд элсүүлэхнээ хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж