Шинэ Засгийн газарт өгөх зөвлөгөө!

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газарт өгөх зөвлөгөө!

Шинэ Засгийн газарт өгөх зөвлөгөө!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэн, ажилдаа ороод удаагүй байна. Түүний Засгийн газрын гишүүдийн олонх нь өмнөх Засгийн газарт ажиллаж байсан, шинэ Ерөнхий сайд ч өөрөө өмнөх Засгийн газрынхаа “гал тогоог” барьж байсан туршлагатай. Энэ Засгийн газар Шадар сайдтайгаа нийлвэл 16 сайдтай. Үүнээс шинээр долоон сайд нэмж томилогдсон бөгөөд үлдсэн сайд нар нь бүгд хуучин Засгийн газартаа ажиллаж байсан, ажлаа, асуудлаа маш сайн мэдэх хүмүүс гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өмнөх Засгийн газрынхаа “гал тогоог” барьж байсан учраас жижиг, сажиг асуудал бүрийг тодорхой мэдэж байгаа.

Гэтэл сүүлийн өдрүүдэд шинэ Ерөнхий сайд, танхимын гишүүдээ дагуулаад энд тэнд уулзалт хийж, харьяа байгууллага дээрээ ажиллах болж. Мэдээж, шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайд танхимынхаа доод бүтэц, байгууллагын үйл ажиллагаатай танилцаад явах нь зүйн хэрэг ч цар тахлаас үүдсэн хөл хорионоос болж эдийн засаг хүндхэн, аж ахуй нэгжүүд нь хаалгаа барьж, ажлын байраа хадгалж чадахгүй, орлого буурсан ийм цаг үед ажилдаа шуурхайлж, урагш тэмүүлж ажиллах нь нэн чухал.

Шинэ Ерөнхий сайд эхний уулзалтаа Онцгой байдлын ерөнхий газраас эхлүүлж, дараа өдөр нь барилгын салбар, харин өнөөдөр мэдээллийн технологийн салбарынхантай уулзалтаа хийж, тэдний асуудлыг сонсч байна.

Энэ Засгийн газрыг вакцин оруулж ирэх, халдварын тархалтыг бууруулах, гадаад  өр төлбөр, үргэлжийн улс төрийн сэдэв болсон Оюутолгойн асуудлыг нэг талдаа гаргах, гадаадын хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа хурдтай эргэлтэд оруулах, аж ахуй нэгжүүдээ дэмжих, ажлын байраа хадгалах гээд олон чухал ажил хүлээгдэж байна. Хамгийн чухал нь халдварын голомтыг хумих, тархалтыг зогсоох, яаралтай вакцин оруулж ирж, иргэдээ вакцинжуулах гээд олон чухал ажил хүлээж буй. Одоо бидэнд цаг алдах эрх байхгүй ийм цаг үед Засгийн газар шуурхай ажиллах нь нэн чухал. Мөн цар тахалтай тэмцэхтэй зэрэгцээд эдийн засгийн зөв, менежменттэй бодлого хэрэгжүүлэх, ажлын байраа хэрхэн хадгалах, эдийн засгаа эргэлтэд оруулах, орлого нэмэх зэрэг нэн чухал, ханцуй шамлан орох олон ажил энэ Засгийн газарт оногдож байгаа.

Тиймээс шинэ Засгийн газар “танилцах” ажлаа багасгаж,  хамгийн чухал, гол гэсэн ажлуудаа эрэмбэлж, шуурхай хандахгүй бол өвчин, цар тахал биднийг хүлээгээд суухгүй шүү!

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж