ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, February 4, 2021
Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.05/ мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улсын хэмжээнд өчигдөр /2021.01.04/ нийт 14.283 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 25 нь ""Арьс шир" компанийн ажилтнууд юм. Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй.
Сүүлийн үед халдварын тохиолдол маш их бүртгэгдэж байгаа тул хавьтлын тоо өндөр байна. Ойрын хавьтлуудаас Сovid-19 халдвар илэрч байна. Хамгийн идэвхтэй голомтууд нь "Арьс шир" ХХК, өчигдөр 18 хүнээс илэрсэн бол өнөөдөр 25 хүн болж нэмэгдээд байна. Мөн X апартмент хотхонд нийт 13 тохиолдол, банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдварууд нэмэгдэж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах гутлын цехээс эхтэй халдвар 26, Сонгинохайрхан дүүргийн Шөнийн зах худалдааны төвд гарсан халдвар 17 болсон. Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нийтийн байруудад халдвар идэвхтэй байна. Мөн Бэлх орчмын айлуудаас халдвар илэрч байна. Халдварын тохиолдол хоногт 30 гарч бүртгэгдэж байгаа тул амны хаалтаа зүүж, зах худалдааны төвөөр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөе.
Улсын хэмжээнд Сovid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 1928. Улаанбаатар хотод Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 1092 болсон. Нийт 1928 тохиолдлын 1438 нь эдгэсэн. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэж, эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д 485 хүн эмчлүүлж байна.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ НЬ ЭЕРЭГ ГАРСНЫГ НУУЖ БАЙНА
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Нийслэлд 10 голомт идэвхтэй, өргөн хүрээтэй тархах магадлалтай байна. Ялангуяа гэр бүл, хамт олны хүрээнд өвчлөл тархаж байна. Мөн үйлдвэр, худалдааны байгууллагатай холбоотойгоор халдвар тэлэх хандлага ажиглагдаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн 2300 албан хаагч халдварын голомтыг цомхотгох арга хэмжээ авч ажилласан. Нийслэлд бүртгэгдсэн халдварын голомтуудын тархалтыг харвал цаашид үйлдвэр, худалдаа, аж ахуй нэгж байгууллагын дунд халдвар голомтлон тархах байдал ажиглагдаж байна. Учир нь, нэг байгууллагын ажилтан халдварт өртөхөд хамт ажиллаж буй 8 хүнд халдвар тарааж байна. Эдгээр найман хүн цаашлаад дунджаар 4-5 хүнд халдвар тарааж тухайн байгууллага халдварын голомт болж байгаа юм. Мөн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй байгууллагад халдвар тархах үндэслэл болно. Үйлдвэрт гарсан халдварын нөхцөл байдлыг судлахад цех нь агааржуулалт муутай, битүү, харанхуй байна. Энэ бол махны үйлдвэр, гутал, хүнсний үйлдвэрүүдийн нөхцөл байдал юм. Харанхуй, битүү агааржуулалт муутай орчинд халдвар хамгийн ихээр тархдаг. Албан байгууллагад ажиллагсад хүн хоорондын зай барьдаггүй, ажиллах орчин нь сийрэг бус байгаагаас халдвар тархаж байна. Нөгөөтэйгүүр, албан тасалгаанд ажилладаг хүмүүс амны хаалт зүүхгүй байгаа нь халдвар тархах үндсэн шалтгаан болж байна. Худалдааны салбарт ажилладаг хүний шинжилгээний хариу нь эерэг гарсан байхад нуусан тохиолдол гарлаа. Шинжилгээний хариу нь эерэг гарсан бол тухайн хүнийг ялгаварлан гадуурхах дарамт үүсгэж болохгүй, бас нуун дарагдуулж гэрт нь буцаахгүй тусгаарлах ёстой. Бие биеийгээ хүндэтгэж, эерэг хандаж байх нь чухал.
Дэлхий дахины халдварын эсрэг хэрэгжүүлж буй гол арга хэмжээ бол вакцин. Дэлхийн 67 оронд 109 сая хүн вакцин хийлгээд байна. Өдөрт дунджаар 4.5 сая хүн вакцин хийлгэж байгаа юм. Вакцин нь өвчлөлийн тархалтыг хязгаарлаж бууруулна. Мөн халдвараар өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусна. Хүндрэл, эндэгдлээс сэргийлэх давуу талтай. Вакцин хийлгээгүй нөхцөлд хамгийн үр дүнтэй арга нь хүн хоорондын зайг барих хэрэгтэй. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь өвчлөлөөс сэргийлэх, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. Хүн амын 60-аас дээш хувьд вакцин хийснээр сүргийн дархлаа үүсч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна гэж эрдэмтэд үзэж байна.
Цагаан сар ойртохын хэрээр хүмүүс үйлдвэр, худалдааны төвд олноороо үйлчлүүлэх, дугаарлах, хүний бөөгнөрөл үүсгэх, олноороо бөөгнөрч бууз баншаа хийх зэргээр эрсдэл үүсгэж байна. Нийслэлд халдварын дэгдэлт өндөр байгаа үед аль болох олноороо цуглахгүй байхыг анхааруулъя.
Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
–Иргэдийн дунд вакцин хүлээлт үүсгээд байна. Монгол Улс гадаадаас вакцин оруулж ирнэ гэж ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Вакциныг хэзээ авах вэ?
–Д.НАРАНГЭРЭЛ: Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн яам, Засгийн газар вакцин авахаар хөөцөлдөж байна. Тухайн үед Сангийн сайдаар ахлуулсан комисс ажилласан. Вакцин авахаар олон хувилбарыг судалж байна. Бидний хувьд хоёрдугаар сар болон гуравдугаар сараас вакцин орж ирэх болов уу гэж харж хүлээж байна. Тиймээс дархлаажуулалтын төлөвлөгөө гаргасан. ДЭМБ-аас 120 гаруй монгол эмч нарыг цахим сургалтад хамруулсан.
-Халдварын онош батлагдсан иргэдийг найман сая төгрөгөөр эмчилж байгаа юу. Эмчилгээний зардлын хэчнээн хувийг улсаас төлж байна вэ?
-Найман сая бол зөвхөн эмийн асуудал биш. Тухайн өвчтөнд эмээс гадна 4-5 төрлийн шинжилгээ хийж байна. Эмч тухайн өвчтөний биеийн байдлын онцлог, эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээ хийж байгаа юм. Мөн эмч нарын хамгаалах хэрэгслийн хувцас, эмч нарын зардал зэрэг орно.
–Гуравдугаар сард халдварын тархалт нэмэгдэж, оргилдоо хүрнэ гэх мэдээлэл байна. Эрсдэлийн үед эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангасан уу. Нөгөө талаас тоон мэдээллээс илүү бодит мэдээлэл өгөхгүй бол иргэд халдварын талаар буруу ойлголттой болж байна. Халдварт өртсөн ч эдгэдэг мэтээр ойлгож байна?
-Гуравдугаар сард халдвар оргил үедээ хүрнэ гэдэг нь үнэн. Тархварзүйн муруй өдрөөс өдөрт нэмэгдэж байна.Хоёрдугаарт, хавьтлуудын тоо, тусгаарлалтад орсон хүмүүсийн тоо нэмэгдэж байна. УОК болон ЭМЯ-тай хамтран ажиллаж буй эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр математек загварчлалаар халдвар нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан. Эмч, эмнэлгийн ажилтны нөөцөө бэлдэж байна.
-Улсын хэмжээнд халдварын чиглэлээр мэргэшсэн хэчнээн эмч байна. Нэг эмч хэчнээн өвчтөнийг хариуцаж байна. Хүчин чадал хүрэлцээтэй байгаа юу?
-Эрүүл мэндийн салбарт 54000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажилладаг. Тэднээс тархвар судлалын мэргэжилтэн 120 гаруй байна .Мөн эрчимт эмчилгээний 100 гаруй эмч бий. Хүн амын дунд 31 мянга гаруй хүн өвдөхөд эмч хүрэлцэнэ. Хэрэв цаашид нөхцөл байдал хүндэрвэл өндөр настны тэтгэвэрт гарсан, өөр мэргэжлээр ажиллаж буй хүмүүсийг дайчлан ажиллуулах төлөвлөгөө барина.
А.АМБАСЭЛМАА: Бид бэлэн байдлаа хангаж, халдварын нөхцөл байдлыг тооцож байгаа. Халдварын оргил үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тооцооллыг гаргасан. Хөнгөн болон хүнд өвчтөнүүдийн тооцооллыг математик загварчлалаар гаргасан. Нарийн тактик гаргасан тул эмнэлгүүд хариу арга хэмжээ авах бэлтгэлээ хангасан. Халдвартай хүн ямар ч байдлаар эмнэлэгт хандаж болно. Тухайлбал, хоёр хоногийн өмнө Цэргийн төв эмнэлэгт халдвартай хүн үйлчлүүлэхэд бид тусгаарлаж ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Эмнэлэг өвчтөнөө нэг нэгээр нь хүлээн авч байсан тул халдварыг тархаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажилласан байдаг.
Б.ЦЭЦЭГ
цог 2021-02-05 103.10.22.95
орос вакцин авахад яагаад байгаа юм бэ .америк тэргүүтэй барууны эздээсээ айгаад зөвхөн тэдний оноосон вакциныг авч тэдэндээ орлого оруулах гээд байгаа юм уу .зээлээр вакцин авна гэдэг бас дахин өр өрийн хүү гээд хөвөрч өгнө .
Зочин 2021-02-05 59.153.115.27
Оюун эрдэнэ цар тахлаал хязгаарлаж авахыг боддоо бусад нь дараагын асуудал шуу. Эдийн засаг уналаа гэж чамтай хариуцлага тооцохгуй Вакцин олж авчрах ажлыг хариуцаж байгаа тушмэл ил гарч мэдээлэл хиих хэрэгтэй байнна Бид гадаа гарч асуух юм уу
Зочин 2021-02-05 202.126.88.57
ЭМЯ бүтэн жил хүмүүсийг айлгаж ирлээ. Та нар ажлаа хийгээчээ. Та нарын хүссэн болгоныг хийлээ үр дүн хаа байнаа.
Зочин 2021-02-05 122.201.19.99
unen baidliig heleheer uurlaad baidag nuhduud uursduu uvduud ger bul ni uvduud ireheer iolgonoo.
qwer 2021-02-05 45.51.191.129
songuuli songuuli songuuli haha
ИРГЭН 2021-02-05 66.181.161.70
МУУ АМТАЙ БУЗРЫН АВГАЙ ХАЯАГАА МАНАЖ БАЙГАА САНААТАЙ. ӨӨРӨӨ ЗАЙЛААД ЧАДДАГ ЭДГЭЭДЭГ ХҮИҮҮСТ АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛААЧЪ
Зочин 2021-02-05 150.129.140.234
ЯАХНЭВ ДЭ. АЖЛАА ХИЙЖ БАЙГАА НЭГНЭЭ ИНГЭЖ ЭЛДВЭЭР ХЭЛЭЭД. ӨВЧИН,ӨВЧЛӨЛТИЙН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭС БАЯРЫН ХУРАЛ ДЭЭР ХЭЛДЭГ ҮГНҮҮД ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭ…ЯМАР ТЭНД ТЭНД ТЭДЭН КОРОНА ГАРЧ, ОДОО ТЭНД ТЭД ГАРАХ НЬ БАЯР ХҮРГЭЕ, АЛГАА ТАШААРАА ГЭЛТЭЙ БИШ…
Зочин 2021-02-05 66.181.161.114
Officeuud hunee 2 huvaagaad ehnii eelj ugluu 9 ees 3:50 hurtel, 2 dahi eelj 4-9 hurtel ajillaad tsainii tsag gej garahgui gerees hooloo avchirch idej baigaa. Eniig murduulbel 1 uruund 4 uulee bish 2 uulaa uruunii 2 tald suuh geh meteer ajillaj bolh bna. Busad baiguullagad heregjuulj bolhoor sanagdsN.
Bj 2021-02-05 98.204.176.20
Chinese virusiig busdadaa b** taraa!!! Haldvartaigaa medsen bol gereeree ooriigoo tusgaarlaad ooriin darhlaagaar Chinese virusiig **!! Gadnii orond zarim mglchuud busdadaa helelgui nuuj taraagaad yavj baisan gedeg shuu
Зочин 2021-02-05 64.119.22.93
Хорь, хаш , боо, хаа , цагд — энэ бол монголын засаг
Зочин 2021-02-05 66.181.188.226
Муухай бузар өвчин гэмгүй хүмүүст тарааж яах гээв, чи үх.
Зочин 2021-02-05 199.249.230.64
Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-05 59.153.113.105
УОК Л ГЭХ ЮМ НОК ГЭЖ БАЙНАУУ? ЭДИЙН ЗАСАГ ГЭЭД ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАЯЖ ЦАР ТАХЛАА ДИЙЛХЭЭ БАЙЧИХААР БҮР МӨСӨН ЗОГСООХ УУ? .НОК ОО???? НОК АРАЙ БАЙНА ШҮҮ
Zochin 2021-02-05 202.9.46.105
Zugeer humuusiig horij uvchtei bolgodgoo l bolichih gereer ni horiond bailgaad uursdiinh ni huselteer emchleechee mungu ugaahaa zogsoo
Зочин 2021-02-05 64.119.23.219
хөл хорионоос өөр арга бодож олоочээ!!!!
Хотын уугуул иргэн 2021-02-05 66.181.186.215
"Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн ЭМЯ, ЗГ вакцин авахаар хөөцөлдөж байна гэнээ. Битгий балайраад байлдаа. Хагас жил хөөцөлдөж байгаа юм уу. Балайраад. Орос вакцин 1 тун нь 7 ам. доллар, 1,5 сая тун 7,5 сая доллар төлөөд л шууд авна. ДЭМБ хараад бухын доодох болох вий дээ.Цаана чинь Израиль улс хүн амынхаа 50 хувийг вакцинжуулсан байна. Бид одоо "хөөцөлдөөд" гэж хоосон сүржигнээд сууж байна. Ичмээр байна. 3 сая хүний 2-хан сая хүнийг олдоо хирнээ вакцинжуулж чадахгуй, үнэхээр арчаагүй.
Зочин 2021-02-05 64.119.19.238
Bitgii iim nariixan setgelgeetei bai. Tolov baidal ni Mongolynxoos doloon dor ulsuud xaa saigui bna. 2000 toxioldol unexeer tsooxond orox uchraas vaccine ulam shaardlagatai ulsuud ruu vaccine teeverlexiig olon ulsaas demjine. Deerees ni vaccineuud zovshoorogdood 2 sar ch boloogui uyd uildverlel ni ch tiim xurdan bolood bna gej bxgui. Orost neg odort 17000 shine toxioldol ilerch bxad "Mongold vaccine exportlox mini" gene gej bodoj bnuu?
Olon ym tsatsaxynxa omno tolgoigoo xereglej sur.
Зочин 2021-02-05 103.26.194.223
ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН АМАРТҮВШИН ТАГ ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ЗАХИРАГЧ ЮУ ГЭХ ЮМ ӨӨДГҮЙ НОВШНУУД КОМПАНИЙ ЗАХИРАЛУУД ЮУ ГЭХ ЮМ МӨНГӨ ТУСЛАМЖ ӨГӨХ ЮМУУ ЯГ ХАРАГДААЧ ЦАЛИНГ НЬ НЭМСЭН ҮҮ ГЭЭД БОДВОЛ СУМЪЯАБАЗАР ОГЦРОХ ХҮНИЙ НЭГ МӨНӨӨСӨӨ МӨН УЛСААС ХУВЬ КОМПАНИУДЫГ ЖИНХЭНЭ ХОРЛОЖ БАЙНА
Зочин 2021-02-05 66.181.179.187
ЭРГҮҮ ЭМЭЭ
ЗОЧИН 2021-02-05 192.82.69.24
ЭНЭ ТОМЧУУД ТЭНГЭРИЙН ЮМ ЯРЬЖ ЯВАХААР ХАМАР ДООРОО БАЙГАА ОРОСЫН ВАКЦИН АВААЧЭЭ. ЕВРОП БОЛОН ӨМНӨД АМЕРИКИЙН ОЛОН ОРОН ОРОСООР ЭХЛЧИХЛЭЭ. БОЛОХГҮЙ БОЛ ЖУДОЧИН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ПУТИН РҮҮ ЯРИУЛАХАД Л ХАНГАЛТТАЙ БИШ ҮҮ?
Зочин 2021-02-05 82.135.30.192
Huuli bus. Odoogoor teriig chini delkhii zuvshuuruugui baina
Зочин 2021-02-05 122.201.22.29
Yuun h*****d bga l***r ve? UK hurtel Oros vaccine Orosoos avj hamtrana yaagaad ve gevel Oros vaccine ii ur dun mash sain baina ged baihad. Hutsdag n**** min. Oros vaccine iin ali hediin zondoo uls zahialdgaa zahiaalaad mongoo toldgoo toltson
Чимгээ 2021-02-05 192.82.72.148
Орос ,,хятадын хамтарсан шинэ эм гарсан гэж оросын сайтууд дээр бичсэн б на. Яаралтай буртгэгдсэн нээсэн б на. Маш ур дунтэй гэнэ. Эруул мэндийн яам яаралтай судалж оруурлж ирмээр юм.
зочин 2021-02-05 192.82.77.113
ҮЙЛДВЭР АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ХЭЦҮҮДЛЭЭ НЭЭ ГЭЭД Л ОРИЛООД БАЙСАН ЯАСАН ХАРДАА. МОНГОЛ ШИР ЭЭР ЖИШЭЭ АВАХАД НЭГ АЖИЛТАН НЬ Л ХАЛДВАР АВАХАД БАРАГ БҮГДЭЭРЭЭ ХАЛДВАРЛААД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТАГ ЗОГСОЖ БАЙГАА БҮЗ ДЭЭ. ЭХЛЭЭД ЦАР ТАХЛАА ДАРЖ АВМААР ЮМ ДАА
Зов 2021-02-05 150.129.142.168
Ярих бол оор, бодит байдал дээр буухаа сайн тооцоолох хувь хуний хариуцлага тувшин хангалтгуй ба. Олсголон болох нооц дуусаж бгаа юм шиг дэлгуур зах яваад байх юм. Ондор настангаа дагуулаад юм аваад байх ..,..
Зочин 2021-02-05 202.21.98.238
OYUN-ERDENE ZAILAA. VIRUS INGEJ TARHAJ BHAD ZUULUN BODOLGO GEJ h*****d BAIH YUM. HUDALDAA UILCHILGEENII TUVUUR BITGII UILCHLUULEE GEED MERGEJLIIN HUMUUS NI HELEED BHAD L EDIIN ZASAG NTR GEJ h*****d, HUDALDAA UILCHILGEENIIH NI TUVUUDIIG URTASGASAN TSAGAAR AJILLUULAAD BH YUM… ENE PUPPET YAG YU MEDDEG GEJ INGEJ TOMROOD BGAAN BOLDOO… YAS YUMAN DEEREE UCHRAA MEDEHGUI, NAM DAGAJ TSUNH BARIJ GUISEN HUUHED SHUU DEE!!!
Жирийн иргэн 2021-02-05 103.14.36.18
Анхнаасаа яах гэж хамаг юмаа нээсэн юм бэ, бүх голомтуудыг бүрэн хяналтандаа аваагүй байж нээдэг буруу ш дэ, тахлаас болж улс орны эдийн засаг сөхөрлөө ш дээ
зочин 2021-02-05 192.82.77.113
СУМЬЯАБАЗРААС АСУУ
иргзн 2021-02-05 202.179.26.190
ЗГ, УОК, НОК Цар тахал ингэж ихээр Нэмэгдээд байхад ЭЗ гээд Цаөр тахалыг бүүр анзаарч харахаач байж, ингэж байж бүүр Хяналтнаасаа алдаж харин ч бүүр ЭЗ-аа дордуулах хэмжээнд хүрэх вий дээ, өнөө Ажиллаж байгаа Аж ахуй компаниудаас нь Цар тахал олноороо нэмэгдээд л байдаг, ЗГ УОК НОК юу ч болоогүй юм шиг л Таг дуугүй, бодвол ЭЗ-аа сайжируулж байгаа гээд сууцгааж байгаа биз дээ,
Зочин 2021-02-05 202.21.113.146
эмнэлэг ажиллаж чадна гээд байгаа биздээ, дүүргийн эмнэлгүүдээ татан оролцуулж болдоггүй юмуу
Зочин 2021-02-05 66.181.188.226
Төр улс болж тоглож байгаа биш. Халдвараар цалингүй болсон иргэд олон байна.энэ улс өөрийнхөө дотоод хэрэгцээг хангаж, үйлдвэржилт явагдахгүй бол одоо байгаа бүх хөрөнгөтнүүд ирээдүйд ямарч хэрэггүй. Халдварыг зогсоож, хурдан эдийн засгаа сэргээх нь зөв шүү. Түүнээс зэрэгцээгээр явбал хоёрын хооронд болж үр дүнгүй.
Зочин 2021-02-05 202.21.98.238
ODOO BGAA BUH HURUNGUTUNUUD ODOO CH HEREGGUI, IREEDUID CH HEREGGUI L DEE… CHI CHINI HARIN SAIHAN PYALDAGA GAR UU ESVEL YARIJ BGAAGAA OILGOHGUI ERGUU DAGZ UU??? UVCHIN AVCHIHVAL TEGEED YAAH UU? TSALINTAI HEVEEREE L BGAAD BAIH UU???
Зочин 2021-02-05 59.153.115.75
Хамаг юм аа яаралтай хаагаач ээ. НОК гэж байна уу? Өөр чадалтай хүн тавиач ээ УБ-ын дарга НОК-д. Удахгүй эмнэлэгийн ачаалалаа даахгүй болохвий. Төр засаг байгаа бол юм хийгээч ээ
Зочин 2021-02-05 192.82.68.148
Сүртэй гар уу?