11 нам эвсэл байгуулж, С.Ганбаатарыг тэргүүнээрээ сонгохоор болжээ | News.MN

11 нам эвсэл байгуулж, С.Ганбаатарыг тэргүүнээрээ сонгохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

11 нам эвсэл байгуулж, С.Ганбаатарыг тэргүүнээрээ сонгохоор болжээ

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан ХҮН-ын даргын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ нь цаанаа учиртай байжээ. УИХ-ын 2016 оны сонгуульд ХҮН, Уламжлалын нэгдсэн нам, Ногоон нам, Бүгд найрамдах нам зэрэг 11 нам хамтарч эсвэл байгуулж оролцохоор болсон байна. Энэхүү эвслийг удирдах хүн нь ч хэдийнэ тодорсон нь С.Ганбаатар гишүүн аж. Тэрбээр эвслээсээ Дархан-Уул аймагтаа хүч үзэх бөгөөд эвслээ Дархан-Уул аймагт ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэр ч утгаараа гишүүн УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс өмнө ойр ойрхон тойрогтоо ажиллаж байгаа юм байна. С.Ганбаатар гишүүн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа “Би энэ тойргоо өөрчлөхгүй. ХҮН-ыг удирдаж, намын нэрийн жагсаалтыг тэргүүлэх боломж надад байсан ч би үүнийг хүсээгүй ” гэж мэдэгдсэн байна. Одоогоор эвслийн нэр тодорхойгүй байгаа юм байна. Үүнээс үзвэл жижиг намууд С.Ганбаатартай хамтарч эрх баригчид, төрийн хулгай луйвартай тэмцэхээр болов бололтой.

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-04 202.131.230.50

Үнэн бол тэд бүгд сол.иор.чихож. Ум ма ни бад мэ хум.

Avatar

Зочин 2016-04-04 182.160.34.220

үгүй биздээ. Жижигхэн намууд ч гэсэн Арслан Жаргалсайхан Гүндалай Эрдэнэбат гээд бас ч гэж хийсэн юмтай нам хэмээх бичил хамт олноо удирдаад ирсэн удирдагчидтай шүү дээ. Нэг намыг нэг сар удирдаж бужигнуулсан хүнээр эвсэл гэх шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хамт олныг удирдана гэж юу байхав дээ. Ядарсан дээр нь битгий ингээд энэ хүнээр тоглоод байл даа

Avatar

ганаа 2016-04-04 202.179.10.243

11 нам нэг эвсэл болоод хоорондоо 4 жил эв түнжинтэй нэг хүн шиг ажиллаж харагдаач,тэгээд дарга нь С.Ганбаатар ёстой энэ дээр сонгогчидын боловсрол аль төвшинд байгааг харуулах шударга дүн гарна даа

Avatar

çî÷èí 2016-04-04 103.10.21.66

Ganbaatar mash zuv yum khiij baina.

Avatar

muunist 2016-04-04 203.194.114.221

xudlaa xiirxegch muunist

Avatar

ИРГЭН 2016-04-04 203.91.112.186

ИЙМЭРХҮҮ ХУДАЛЧ ХҮН ………

Avatar

ХЭЛЭХ ҮГ АЛГА... 2016-04-04 202.179.27.189

ЭЭ ЗАЯА НЬ ХАЯ ГЭЕ….

Avatar

Зочин 2016-04-04 103.57.93.52

гүйлгээ ухаан гайгүй нөхөр харагддаг юм

Avatar

Jo 2016-04-04 202.131.225.147

Ганбаатар аа, чи Баатар болох гээд Багаа алаад байна уу даа гэж жоохон ч гэсэн бодож байсан уу!!!

Avatar

зочин 2016-04-04 202.9.40.78

дарага гэж дуудуулах өвчтэй нөхөр

Avatar

иргэн 2016-04-04 59.153.115.64

хэ хэ дахиад бас нэг эвслийг бутаргах нь ээ хөөрхий. ямар гээч тархи хамуурсан гарууд энийг дагадаг байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж