БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо | News.MN

БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ руу 2021 оны 02 дугаар сарын 19-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэг хийхээр боллоо. Тус нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 иргэнийг татан авна. Ингэснээр хоёрдугаар сард нийт таван удаагийн нислэгээр гадаадаас 1,070 орчим иргэн эх орондоо ирэх юм.

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэдийн:

  • 51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн эзэлж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэнбуудалд 2021-02-05 124.60.114.164

Эрүүл шинжилгээтэй ирсэн иргэдийг бохир заваан хоол унд муутай хүйтэн буудалд тусгаарлаж өвчин тусгадаг дархлаагий нь унагадагаа болиоч.Гэрээр нь тусгаарлаачээ. Дэлхийд байхгүй 21 хоногийг бүтэн жил хийсэн.Одоо лэлхийд байхгүй буудлын тусгаарлалтаа болиоч.Хэний бизнёс бэ.

Avatar

Зочин 2021-02-05 150.129.140.234

АШГҮЙ ДЭ. ТЭД МААНЬ ЭХ ОРОНДОО ИРЭХ НЬ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж