Навальныйг эмчилж байсан эмч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

Навальныйг эмчилж байсан эмч нас баржээ

Навальныйг эмчилж байсан эмч нас баржээ

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хордож, комад орсны дараа эмчилж байсан эмч Сергей Максимишин зуурдаар нас барсан талаар түүний ажиллаж байсан Омск хотын яаралтай тусламжийн эмнэлэг өчигдөр /2021.02.04/ мэдээлжээ.

Тэрээр 55 настай байсан ба Омск хотын яаралтай тусламжийн эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч байсан аж. Өнгөрсөн оны наймдугаар сард тэрээр Навальныйг эмчлэх ажлыг удирдаж байсан бөгөөд удалгүй Навальныйг Омскийн эмнэлгээс Германы нийслэл Берлин рүү шилжүүлэн эмчлүүлэхээр авч явсан юм.

Навальный таван сар эмчлүүлсний эцэст өнгөрсөн сард Германаас эх орондоо ирээд тэнсэн хагалзах ялын заалт зөрчсөн хэмээн 30 хоног саатуулагдсан. Саяхан түүний шүүх хурал болж, Москва хотын шүүх тэнсэх харгалзах 3,5 жилийн ялыг нь хорих ялаар сольсон.

Ерөнхийлөгч Путины засаглалыг шүүмжлэгч Навальныйн хувьд түүнийг хордуулсан ажиллагааны цаана Путин байгаа хэмээн үзэж байгаа ба Навальныйг хоригдоход олон мянган хүн Оросын 100 гаруй хотод жагсаж, түүнийг суллахыг эрх баригчдаас шаардсан юм.

Навальныйн төлөөлөгч Леонид Волков “Сергей Максимишин бол Алексей Навальныйг эмчилж байсан гол эмч. Тэр Навальныйн биеийн байдлыг хамгийн сайн мэдэж байсан хүн. Тиймээс гэнэт нас барсан нь сэжиг төрүүлж байна. Гэхдээ Оросын эрүүл мэндийн систем маш ядуу учир эмч нарын дунд эрт нас барах явдал их байдаг. Орос улс эмчийн үхлийн шалтгааныг мөрдөн шалгана гэдэгт би эргэлзэж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: BBC 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж