Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт, 23 настай эмэгтэй орон сууцны цонхоор унажээ. Тодруулбал, тус хорооны нутаг, 36 дугаар байрны 10 давхрын цонхоор хүн унасан тухай дуудлага өчигдөр 22:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д нь 10 дугаар давхарт байрлах гэрийнхээ цонхоор унаж, зургадугаар давхрын өргөтгөлийн дээвэр дээр байхад нь тусламж үзүүлж, эмнэлэгт шилжүүлсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ