Л.Оюун-Эрдэнэ: Цахим технологи төрийн хүнд суртлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Цахим технологи төрийн хүнд суртлыг бууруулна

Монгол Улсын Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна

Posted by Монгол Улсын Засгийн газар on Thursday, February 4, 2021

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр/2021.02.05/ технологийн салбарынхантай уулзалт хийлээ.

Тэрбээр энэхүү уулзалтын үеэр “Ирэх долоо хоногт Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөг олон нийтэд танилцуулна. Энэхүү төлөвлөгөөнд цар тахлын хүнд үед амьдралын идэвхтэй хэв маяг руу хэрхэн шилжих вэ гэдгийг тусгасан байна.

Халдвараас сэргийлж, хязгаарлалт хийх боллоо гэхэд хугацааг урьдчилж, зарлах боломжийг судалж байна. Үүнд төлөвлөөд бизнес эрхлэгчид ажлаа зохицуулах.

Идэвхитэй амьдралын хэв маягт шилжихэд технологийн шинэчлэл чухал. Төрийн үйлчилгээг яаж шат дамжлаггүй, хүнд сурталгүй, уялдаа холбоотой, хүнээс хамааралгүй болгох вэ. Эмнэлэгт хэвтэхийн тулд хүнтэй уулздаггүй, газрын асуудал хөөцөлдөхийн тулд хүнтэй уулздаггүй болох хэмнэл рүү шилжих. Ингэж чадвал төрийн хүнд суртал буурна, орон тооны давхардал арилна.

Гааль, татварын үйлчилгээ цахимд шилжсэн, Сангийн яамныхан сайн ажилласан. Улсын бүртгэл одоо цахимжих хэрэгтэй. Ингэснээр шаардлагуудыг хангаж чадсан нь цагийн дотор хүссэн компаниа байгуулах боломжтой болно. Иргэний үнэмлэх захиалахад барагцаалбал 1.55 цаг ордог. Харин цахим шилжилт хийвэл 5 минут л орно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр иргэд стресгүй гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох боломж бүрдэнэ.

Зам тээвэр цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад мөнгө авах нэрээр түгжрэл үүсгэдэг. Мөнгө нь төрд эсвэл хувьд нь ордог нь ч тодорхойгүй. Шууд камераар уншаад гарах ёстой.

Мөн энэ салбар цахимжсанаар Улаанбаатарт орон нутгийн дугаартай хэдэн машин явж байна, хэд нь нийслэлийн машин бэ, хэд нь хотын төвд хөдөлгөөнд оролцдог, хэд нь зах, худалдааны төвийн орчимд явж байна гэх мэтчилэнгээр их өгөгдлийг цуглуулж, түүнийг боловсруулж байж түгжрэлийг бууруулах шийдэл гарах юм" гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж