“Хариуцлага тооцох эсэх нь манай байгууллагын дотоод асуудал”

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

“Хариуцлага тооцох эсэх нь манай байгууллагын дотоод асуудал”

“Хариуцлага тооцох эсэх нь манай байгууллагын дотоод асуудал”

Ясны хорт хавдартай 16 настай С.Ханатбек хүү яаралтай хагалгаанд орохоор тусгай үүргийн онгоцоор нэгдүгээр сарын 30-нд Монголоос ниссэн. Турк улсыг зорихын өмнө ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр Covid-19 халдварын шинжилгээ өгч, тодорхойлолт авчээ. Гэвч ХӨСҮТ-ийн эмч, ажилтан  шинжилгээний хариуг "negative", "positive" гэсэн олон улсын стандартаар бус, "Not detected" гэж бичээд зогсохгүй тухайн хүүхдийн нэр, төрсөн он, сарыг алдаатай бичсэн нь Турк руу дамжин нисэх боломжгүй болж, Инчёоны буудалд гацсан талаар ар гэрийнхэн мэдээлсэн. ХӨСҮТ энэ хариуцлагагүй үйлдлээ залруулж, арга хэмжээ авсан эсэхийг тодрууллаа.


“ГАРГАСАН АЛДААГ ЗАЛРУУЛЖ, ГОМДЛЫГ НЬ АЛЬ БОЛОХ ХУРДАН БАРАГДУУЛСАН”   

 

 ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Наранзул:

-Тухайн гэр бүлийн бүх  асуудлыг шийдэж, гомдлыг нь барагдуулсан. Бидний зүгээс МИАТ компанитай холбогдож, бичиг баримтыг нь засуулсан. Тэд Инчеоны нисэх онгоцны буудлаас онгоцондоо суугаад, эмчилгээгээ хийлгэх газартаа хүрсэн гэдэг мэдээллийг манай хүмүүст өгсөн. Манай төвийн мэргэжилтэн казах хүний нэрийг латинаар галиглаж бичихдээ нэг үсгийг нь андуурч бичсэн байсан. Тэр алдааг нь залруулж, гомдлыг нь аль болох хурдан барагдуулсан.

Харин тухайн хүүхдийн PCR шинжилгээний хариуг буруу бичээгүй. Шинжилгээний хариу “эерэг”, “сөрөг” гэж бичихээс гадна “илэрц илрээгүй” гэж бичдэг. Алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох эсэх нь манай байгууллагын дотоод асуудал. Байгууллагын дотоод журмаараа шийдвэрлэнэ.

“ХӨСҮТ-ЭЭС PCR ШИНЖИЛГЭЭНИЙ 450 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛСЭН”

С.Ханатбек хүүгийн авга ах Х.Өнер:

-Би одоо Ховд аймагтаа ирчихсэн байна. С.Ханатбек хүү маань өчигдөр /2021.02.03/ Анкара хотын эмнэлэгтээ хүрч, эмчилгээгээ хийлгэж эхэлсэн. Тэр хоорондоо бүх нарийн шинжилгээгээ өгч, үзлэг, оношлогоогоо хийлгэнэ. Эмчлэгч эмч нь “Хүүгийн хорт хавдар эдгэрэх боломжтой. Эх оронд нь эрүүл саруул болгоод буцаана” гэдэг сайхан мэдээг дуулгасанд баяртай байна.

ХӨСҮТ-ээс надтай холбогдоогүй. Тус төвд PCR шинжилгээ өгөхдөө ах, эгч, дүү гурав маань 450 мянган төгрөг төлсөн. Тэр төлбөрийг өчигдөр манай дүүгийн дансанд хийсэн байна. Цаана нь эрүүл мэнд, санхүүгийн хохирол байгаа учраас өргөдөл гомдлоо гаргана.

ХӨСҮТ-ийн дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа “Тухайн иргэний асуудлыг шийдэж байгаа. Асуудлыг бүрэн шийдсэний дараа хариу өгнө” гэж хэлсэн байна лээ. Бид тэр хариуг нь хүлээгээд л сууж байна.

А.СҮРЭН     

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж