Хөнгөн ялтныг хянахаар 1080 цахим гав Хятадаас авчээ | News.MN

Хөнгөн ялтныг хянахаар 1080 цахим гав Хятадаас авчээ

Хөнгөн ялтныг хянахаар 1080 цахим гав Хятадаас авчээ

Хөнгөн ялтныг хянахаар 1080 цахим гав Хятадаас авчээ

Цахим гав буюу зорчих эрхийг хязгаарлах ял энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглэж эхэлж байгаа. Цахим гавын тусламжтайгаар хөнгөн ялаар шийтгүүлсэн, тодорхой хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийг хянаж, тэдэнд гэр бүлтэйгээ байх, сурч боловсрох боломжийг олгоно. Мөн хорих зардлыг хоёр дахин бууруулах аж. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.


-Хөнгөн ялаар шийтгүүлсэн буюу зорчих эрхээ хязгаарлуулсан хүнд цахим гав зүүх хууль энэ жилээс хэрэгжиж эхэллээ. Ямар тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх вэ?

-Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн тавдугаар зүйлд заасны дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс тус ял хэрэгжиж эхлээд байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 140 зүйлийн 197 заалтад Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж болохоор тусгасан.

Тухайлбал, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, алдуул мал, гээгдсэн хөрөнгө завших, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэх мэт хөнгөн хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар заасан.

 -Хууль хэрэгжээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд хичнээн хүнийг уг ялаар шийтгэсэн бэ? 

-Өнөөдрийн байдлаар шүүхээс тус ялаар шийтгэгдсэн ялтан байхгүй байна.

-Жилд 1080 хүнд цахим гав ашиглах тооцоолол байсан. Одоогоор цахим гавын хэдийг нь оруулж ирсэн бол?

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн. Цаг хугацааны хувьд ч, үнэ өртөг нь ч, хэрэглэх программ хангамжийн хувьд ч БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой байсан учир уг улсын бүтээгдэхүүнийг сонгосон. Бид БНСУ-ын техник, тоног төхөөрөмжүүдийг судалж үзсэн л дээ. Тус улсад ашиглаж буй цахим гав нэлээд өндөр өртөгтэй, цаг хугацаа шаардсан төхөөрөмж байсан учраас татгалзаад байгаа.

-Монголд одоогоор хэдэн ширхэг цахим гав оруулж ирээд байна вэ?

-Бид статистик тоо баримт дээр үндэслэн судалгаа хийсэн. Ингэхдээ 2021 онд 1080 хүнд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулах магадлалтай гэж тооцоолсон. Тиймээс 1080 ширхэг цахим бугуйвчийг бэлтгэсэн. Оны өмнө бүх цахим бугуйвчийн тохиргоо болон туршилт хийж, байгууллагын алба хаагч болон шүүх, прокурорын байгууллагын холбогдох хүмүүст сургалт, мэдээллийг өгч бэлтгэл ажлыг хангасан.

-Хэрэв цахим гав зүүсэн хүн дахин зөрчил гаргах, оргох, зугтах зэрэг асуудал үүсгэвэл ямар арга хэмжээ авах вэ. Эрсдэлийг хэрхэн тооцоолсон бэ. Мөн цахим гав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгааг хангаж чадаж байгаа юу? 

-Цахим бугуйвч нь олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж ойлгож болно. Ямар ч төрлийн хяналтын тоног төхөөрөмж нь -25-аас +65 градуст тэсвэртэй, ус, чийгний хамгаалалттай, шороо, тоос орохгүй байх шаардлагыг хангасан байдаг.

Цахим бугуйвчийг гэмтээх, эвдэх, авах гэж оролдохоос урьдчилан сэргийлсэн. Таслах гэж оролдвол хяналтын төвд мэдээлэл тэр дороо очно. Тус мэдээллийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шалтгаан нөхцөлийг шалган тогтоож, холбогдох арга хэмжээг авдаг. Хуульд дээрх үйлдлийг гаргасан, эвдэж гэмтээсэн тохиолдолд зөрчилд тооцон сануулга өгч, улмаар ял солих үндэслэл болдог. Иймд тус ял шийтгүүлсэн ялтанд энэ талаар урьдчилан санамж, зааварчилгааг өгч ажиллахаар журамд тусгасан байгаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-05 23.129.64.237

>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-05 202.131.225.197

hakerdchihval yaah ve manai zaluus ih chadvartai

Avatar

Зочин 2021-02-05 202.126.89.71

Avia. Haanaas avah ve. Hurgelt, leasing?

Avatar

Зочин 2021-02-05 202.21.108.42

👏👏👏

Avatar

Zochin 2021-02-05 122.201.24.167

Buh l um sain muu taltai ene buguivchaa zuugeet ger orniihniigoo daramdlaad baij suuh gazargui bolgoloo gej bodohod bas neg nootoi.

Avatar

tysgai yyrgiin zorchigchdod 2021-02-05 202.21.108.161

tsaxim bygyivchaa gadaadaas irj baigaa xymyysdee zyylgeed gert xariylaad 14 xonogiin daraa bytsaaj avch boloxgyi yu? gar utsan deer ni app syylgaad xamtad ni xyanaad yavaxad bolox sanagdax yum?

Avatar

Зочин 2021-02-05 202.179.24.77

шоронжилтыг багасгах хэрэгтэй! энэ чинь шинэ зуун ш дээ. Ард түмний амьдрал маш хүнд байна!!!!! хууль иргэн бүрт тэгш шударга үйлчлэх ёстой. гэрчийн амаар, хохирогчийн орилсноор нэг талд шийдвэр гаргаж болохгүй ш дээ!!!!!!

Avatar

Зочин 2021-02-05 107.117.172.38

Тээррр жил Нямдорж сайд гуай Хятадаас нэг сандал оруулж ирээд бөөн хэл ам боллуу яалаа

Avatar

belcheer ymxii bopdoogoop bordoj,enxiig BYX UBCIIG SHARLUULSAN. KOFENII CYY,MOPI-AMERKRUU,+ARDSYGCOM 2021-02-05 130.253.28.13

XET DAVRAGCH,
_ CYYNII XULGAICH,MOPINII +XULGAICHKA..TSEMENTNII XULGAICH SHAALAA.
– ZEBRYYLEGCH,
– BULANGIIN XOTIIN TUBYYDIIG -BOXIRTOI XOLBOGCH !? KAMERAAR, SHAARDLAGAGYI BOL ZALGUURAA CALGAJ BAIX>
– TUMUR TSEMENTNII XULGAICH,DARANGUILAGCH,
: AMERKIIN SEKC s*****g TERMNATOP IPLEE<MOPI MALAA,AMID MAL GARGAXGYI BAIX-XOPIG.
s*****g TERMNATPOO YABUULLAA, XASHAAGAA TAT.PE.

Avatar

s*****g TERMNATOPTAIGAA KOMBINATSLAJ, NEGIIG NUGUUGUUP @ @ 2021-02-05 130.253.28.13

GAJIGTAI EREGCHIN EREGCHINTEIGEE XUUTSULDUGCH<SYREGLEJ YAVDAG<OLONLOG,BALIAR YUM XIIL:EE.OU ?
ABTUS BAAZ,ZT,OCON<YNDSEN ULCUIN XAMGAALTAD.XULX.

Avatar

SH^AADAG TERMNATOR IPLEE ZAILUUL. 2021-02-05 130.253.28.13

GAJIGTAI,O/N ?

Avatar

Zocnin 2021-02-05 68.145.61.75

Awgai huuheddee agsam tawidag arhicnind bas tawiarai

Avatar

Монгол 2021-02-05 103.212.118.33

Зөв зөв, энэ юм ойлгодоггүй, ухамсар, соёлгүй юмнуудын бүүр хүзүүнд нь зүүх хэрэгтэй, бусад нь харж яваг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж