"Covid-19-ийг эмчлэхэд нэг хүнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгтэй санал нийлэхгүй" | News.MN

"Covid-19-ийг эмчлэхэд нэг хүнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгтэй санал нийлэхгүй"

COVID-19

"Covid-19-ийг эмчлэхэд нэг хүнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгтэй санал нийлэхгүй"

"Covid-19-ийг эмчлэхэд нэг хүнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгтэй санал нийлэхгүй"

Covid-19-ийн халдвар аваад эдгэсэн Улаанбаатар хотын иргэн О-той ярилцлаа.


-Сайн байна уу. Одоо таны биеийн байдал ямар байгаа вэ?

 -Биеийн байдлын хувьд ямар нэгэн зовиур байхгүй.

-Та анх халдвар авснаа яаж мэдсэн бэ. Ямар шинж тэмдэг илэрч байв?

-Тархины цусан хангамжийн дутагдал гэсэн оноштой, тархиндаа эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 12-ны шөнө (2020.12.12) Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн зургаа дахь хоног дээр Covid-19-ийн халдвар эмнэлэгт гарч, эхний шинжилгээгээр сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээг арванхоёрдугаар сарын 23-ны өдөр авахад эерэг гарч Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн. Тухайн үед халуунаа үзүүлэхэд өндөр биш мөртлөө оройд унтахын өмнө бие арзайх, даарах, хөлрөх зэрэг шинж тэмдэг 2-3 өдөр илэрсэн. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн болохоор гайгүй байсан.

-Хэд хоног эмчлүүлсэн бэ?

-21 хоног эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад тусгаарлалтад тав хоносон.

Эмнэлэгт ямар эмчилгээнүүд хийгдсэн бэ?

-Миний хувьд хөнгөн хэлбэрээр өвчилсөн гэж өөрийгөө үзэж байгаа. Эмч нарын хэлснээр "Хоёр уушгиндаа хатгаатай, цус нь өтгөрсөн буюу цусанд Covid-19-ийн халдвар илэрсэн” гэж хэлсэн. Дотроо олон ширхэгтэй япон эм уудаг байсан. Найман цагийн зайтай хэд хоног уугаад араас нь мөн  антиботикийн төрлийн эмүүдээс гадна витамин С, Д байнга уусан.

 -Covid-19 вирусээр халдварласан нэг хүний эмчилгээнд дунджаар 8 сая төгрөг зарцуулдаг гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас өгсөн. Эмчлүүлж байсан хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгтэй огт санал нийлэхгүй, санаанд ч багтахгүй байна. Ерөнхий том зураглалаар нь буюу нийт үйлчилгээг оруулаад хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, өмсөж зүүх хувцас хэрэглэл, бээлий, цахилгаан, дулаан гээд энэ бүхнийг тооцоолсон дүн юм болов уу. Миний хувьд 8-9 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан гэж хэлэхгүй.

Цэргийн төв эмнэлгийн нөхцөл байдал нь хэр байв, өрөөндөө хэдүүлээ эмчлүүлсэн бэ?

-Өрөөндөө хоёулаа байсан. Дотроо бие засах өрөөтэй. Хамт хэвтэж байсан хүн надаас хоёр хоногийн өмнө эмнэлгээс гарснаар дөрвөн хүнтэй өрөө рүү шилжүүлсэн. Тэндээ хоёр хоноод өрөөнд хэвтэж байсан хүмүүстэйгээ хамт дараагийн хяналтын шат руу шилжсэн. Ер нь эмнэлгүүдийн цэвэрлэгээ, ариутгал хангалтгүй болжээ. Цэргийн төв эмнэлгийн тухайд хөлөөр манарсан тоостой өрөөнд байдаг байсан. Хүйтэн, цонхгүй өрөөнд нар харалгүй 21 хоносон. Өрөөний гэрэл бүдэг, халуун ус нь нэлээд удаан гоожуулж байж гарна.

Хоолоороо л би тэнхэрсэн. Халдвар анх авснаас сонсоод сэтгэл санаагаар унаж, хоол ч идэх сонирхолгүй хэд хоносон. Тэгээд хоолоо иддэг болсноор бие хурдан тэнхэрсэн. Өдрийн гурван хоолтой, хоол нь порц ихтэй, амт сайтай. Хууч өвчтэй хүмүүст гэхэд биед нь тохирсон хоол өгдөг байсан.

"ЭМЧ НАР УТСААР ЯРЬЖ, БИЕИЙН БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛДЭГ БАЙСАН"

Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар, хамгааллын дэглэмийг сахиж байна уу?

-Эмч, сувилагч нар өвчтөнүүдтэй гаднаас дандаа харилцдаг байсан. Өвчтөнүүдийн өрөөнд орж ирэх гэхээсээ орж ирэхгүй нь олон. Ихэвчлэн утсаар ярьж, биеийн байдлын талаар хэлдэг байсан. “Цээжний зураг нь ийм гарсан” гэдэг ч юм уу утсаар, зайнаас харилцана. Эмч нар эргээд шинжилгээнүүдийн хариуг мэдэгдэнэ гэж хэлдэг атлаа ээлж нь солигдоод л чимээгүй болчихдог. Энэ нь эргээд өвчтөнүүдэд мэдээлэл өгөх тал дээр дутагдалтай санагдсан. Заавал араас нь “Юу болж байна” гэж асууж тодруулж байж эргэж хариу өгөх жишээний.

Мөн халдвар авсан хүнийг гэрээс нь эмнэлэг рүү шилжүүлэх зэрэг зөөврийн ажил хийж байгаа хүмүүсийн хувьд харилцаа, хандлагын доголдол их ажиглагдсан. Гэрээс нь хувцас хунарыг нь ч өмсүүлэлгүй авчирсан хүмүүс зөндөө байсан. “Машинд хурдан ор, гар” гэх мэт харилцааны доголдолтой зүйлс хэдэнтээ ажиглагдсан.

-Covid-19-өөр өвчлөөд эдгэрсэн ч сульдах, мартамхай болох шинж тэмдгүүд илэрч байна гэж ЭМЯ-наас мэдээлсэн?

-Тухайн хүнийхээ биеийн байдлаас хамаараад өөр өөр байх шиг байна. Надтай хамт хэвтэж байсан хүний охин нь ХӨСҮТ-д эмчлүүлээд гэртээ гарсан. Гэтэл одоо хүртэл амтлах, үнэрлэх мэдрэмж нь хэвийн болоогүй гэж дуулдсан. Миний хувьд хөнгөн өвчилсөн болохоор янз бүрийн хүндрэл гараагүй. Өндөр халуураагүй, үнэрлэх, амтлах мэдрэмж бүгд хэвийн байсан. Одоогоор эдгэрсний дараах зовиур алга. Удаан хугацаанд агаар, хөдөлгөөний дутагдалд орсон учраас эмнэлгээс гарснаас хойш өглөө эрт босч 20 минут алхах зэргээр дархлаагаа дэмжиж байна.

 Эмнэлгээс гарахад танд юу гэж зөвлөсөн бэ?

-Дархлаагаа дэмжихийг зөвлөсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа зөвлөмжүүдийг цаасан дээр хэвлээд өгсөн. Түүнээс биш тэгнэ, ингэсэн гэсэн зүйл хэлээгүй. Эдгэрсний дараах хяналтын шатны тав хоногт шинжилгээ аваад хариуг нь утсаар мэдэгдэнэ гэсэн боловч одоогоор мэдэгдээгүй л байна.

 Халдвар авсан хүмүүс сэтгэлзүйн хувьд хүнд байх?

– Халдвар авсан хүмүүс өвдөхөөсөө илүү сэтгэл зүйн хувьд хүнд дарамттай байдаг нь үнэн. Халдвар авсан гэдгийг мэдэнгүүтээ хандах хандлага өөр болдог. Мөн тухайн үед төрийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаанууд нь өвчтөнд айдсыг бий болгодог.

Жишээ нь, маш олон газраас бүртгэл хийгддэг. Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуул, Халдварт өвчин судлалын үндэсний төв, дүүргийн эмнэлэг, мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлэг гээд  бүртгэл хийхгүй газар гэж бараг байхгүй. Бүгд утсаар холбогдож, хаагуур явсан, хэдэн хүнтэй уулзсан бэ гээд л цаг тутамд ар араасаа утасддаг нь маш төвөгтэй. Энэ мэдээллээ хоорондоо нэгтгэж нэг болгож болно шүү дээ. Гэтэл тус тусдаа асууж тодруулдаг.

Надтай хамт Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан ах, эгч хоёр сонсоод эхнэр нь уйлсан, сэтгэл санаагаар маш их унасан. “Ямар аймаар юм бэ” гэж хэлж байсан. Энэ мэт хүнд сэтгэгдэл төрүүлэхээр бүртгэл, мэдээллийг авдаг нь эргээд өвчилсөн хүмүүсийн дархлааг унагаадаг гэдэгтэй халдвар авсан хүн бүр санал нийлэх байх.

"ЭМЧ НАР МААНЬ ЗОРИГТОЙ, ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙЖ ОЛОН ХҮНИЙГ ЭДГЭЭНЭ"

-Зарим хүн Covid-19 халдварыг ханиад томуу төдийгөөр харах хэсэг ч байна. Уг халдвараар өвчлөөд эдгэсэн хүний хувьд та юу хэлэх вэ?

-Covid-19-ийн халдварт дэлхий нийтээрээ аргаа барж, олон сая иргэнээ алдлаа. Асар их цаг хугацаа, санхүү хөрөнгөө зарцуулж байна. Тийм атал зүгээр нэг хамрын ханиад мэтээр хүлээж авч хэрхэвч болохгүй. Ханиад туслаа гэхэд тухайн хүн өөрөө эмчлүүлээд л болчихно. Гэтэл энэ тахал бол аюултай, өөрөөсөө гадна давхар гэр бүл, хайртай, дотны хүмүүсээ өвчлүүлнэ. Ийм сэтгэхүйгээр бодож байгаа хүмүүст буруу шүү л гэж хэлмээр байна. Намайг ч гэсэн халдвар аваад эмнэлэгт хэвтэж байх хугацаанд найз нөхөд утасдаад “Битгий ай, зүгээр л ханиад” гээд л их амархан мэт хэлж байсан. Тухайн хүмүүс халдвар өөрсдөө аваагүй учраас мэдэхгүй, мэдрэхгүй. Бид өөрсдөө маш болгоомжтой байж энэ халдвараас сэргийлж чадна. Эмнэлгийн байгууллагуудын өгч буй зөвлөмжүүдийг нь ягштал биелүүлээд хэвшүүлчихвэл бүгдээрээ энэ өвчнийг даваад гарна. Эмч нартаа баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Эмч нар маань зоригтой, эрч хүчтэй байж олон хүнийг эдгээнэ.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-02-05 46.224.12.61

Setgel sanaa uudrug Hunii nutagt yum chin dawna yalna ohindoo haldaachihna gej bodood tusgaarlaad sarmis tsagaan gaatai shul hiij uuugaad vitamin C.D-g l sain duraaraa uusan daa.Yur ni bol jiliin umnuus vitamin sain hereglej bsan tegeed l hungun unguruw gej bodloo neg heseg nisleg baidgui jaahan buhimdaad darhlaa unasan bh bitii eldew yumand sanaa zowj darhlaagaa unaagaarai hun bur uuur bas l hetsuu uwchin shuu

Avatar

Zochin 2021-02-05 46.224.12.61

Yoponii em uugaad edgerch bgaad bayarlaarai humuusee.Bi gadaadad baidiim nisleg huleej bhdaa yur ni shinjilgee ugii yuwah bolchih ch yum biluu gej bodood sain duraaraa ugluu tegsen coronatai gej garsan amindaa uwchin awchih bh gej bodood 3sar gerees garaagui hun itgehgui ahiad ugluu bas l eyreg garlaa .Hunii urmand 1ch em uguugui uuriiguu tusgaarla gej hlsen .Boduul shinj temdeggui bolood tegsen bhaa.14 honood shinjilgee ugsun coronagui bna gesen ahiad 14 honood ugsun coronagui l bna genee .

Avatar

Amar 2021-02-05 66.181.189.55

Эерэг сөрөг байдлыг нөхцөл байдлыг үнэнээр нь хэлжээ.

Avatar

Зочин 2021-02-05 103.212.118.166

Энэ яриаг бодит хүнтэй хийсэн яриа биш юм байна Ер нь ямар зорилгоор үүнийг нийтлээд байгаа юм . Үнэхээрийн шүүмжлэлтэй юм байгаа бол ярилцсан сурвалжлагч , Яриа өгсөн хүний нэрийг бичих хэрэгтэй шүү дээ. Айх хэрэггүй шүү. Иймэрхүү хүмүүсийн сэтгэлд нөлөөлөх, эмнэлгийн байгууллага , ажилтнуудын нэр хүндийг гутаахад чиглэсэн бусармаг санаатай юм бичдэг хэвлэл мэдээлэлийн ажилтыг дахин сүлжээнд гаргахгүй байх хэрэгтэй .

Avatar

Зочин 2021-02-05 202.55.191.130

Zugeer neg haniad bishee yum unsh olon ulsiin medee sons. TAHAL shuu tarvagan tahal gehed hun aidag biz dee kovid gej yarihaar tahal gej tailbarlah heregtei

Avatar

Үзэгч 2021-02-05 59.153.114.45

Үнэнийг л хэлсэн байна баярлалаа

Avatar

Зочин 2021-02-05 64.119.16.126

Uvdsun humuusiin eruul mendiig uzehed buh dotor erhtenguud ni muudsan baina gesen.Tiimees uvchin tussan humuusiin nas bol boginosno gesen dugnelt garsan bnalee. Tiimees ami amia l bodoh heregtei yumbna.

Avatar

Зочин 2021-02-05 43.228.129.131

7 байгууллагаас зогсоо зайгүй шалгааж байцаадаг байх нь ээ, ингэж хүнийг дарамталж болж байгаа юм уу?

Avatar

Зочин 2021-02-05 192.82.74.69

Энэ нөхөр бол өөрийнхөө ууж байгаа эмийг л тооцно. Олон хоног хэвтэхэд тэр болгонд ажиллаж байгаа хүмүүсийн цалин, хамгаалалтын хувцас хэрэгсэл ариутгал гээд л зардал явж өгч байгаа.

Avatar

Монгол 2021-02-05 103.26.194.182

Бусад өвчний үед ч гсн адилхан эмч, сувилагчийн цалин, байр энтр ордог биз дээ. Нэмэлт нь хамгаалөлтын хувцас л байх. Ер цэвэрлэгээ ариутгал муу хийдэг гэж олон хүн хэлж бхад юуны ариутгал энтр. Ингээд тооцохоор яаж 8 сая хүрэх вэ дээ.

Avatar

Зочин 2021-02-05 202.180.218.40

Муу муу гэхэд арай ч хөлөөр босдог тоостой эмнэлэг байхгүй байхаа. Арай хэтрүүлж байна.

Avatar

Zochin 2021-02-05 203.91.115.246

Ганц өөртөө шингэснээр тоолж болохгүй байх. Гаднаас зөөж авчирсан онгоц энэ тэр гээд урд куперт явдаг цагдаагийн машины бензин тос, засвар үйлчилгээ, гадаа зогсдог сонсогчийн цалин пүнлүү, эмч сувилагч нарынх гээд бүгдийг тоолж нэг хүнд оногдох дунджаар гаргасан биз. Эмнэлгийн цэвэрлэгээ асаргаанд мөнгө хүрдэггүй нь хэцүү хэрэг.

Avatar

Татвар төлөгч 2021-02-05 202.21.104.2

Олон жил идээлж бугласан ХӨСҮТ-ийн идээ бээрийг энэ авгай арилгаж чадахгүй ээ, тэгээд ч өөрөө нэг бүх хүнд суртал, авлига арын хаалганы сүлжээний нэг эд эс, холбоотон ь шүү дээ. Арай нэр цэвэр, сэтгэл, хандлага өөр, зарчимч хүнийг даргаар тавьсан бол дээр байхсан.

Avatar

Зочин1 2021-02-05 203.91.115.56

Тал нь цалинд явдаг гэсэн.

Avatar

Зочин 2021-02-05 66.181.188.226

Халдвартай хүний өрөөг орж цэвэрлэж байж , эмч сувилагч нар олоноороо халдвар авч, нас барсан. Тийм учраас өрөөнд чинь цэвэрлэгээ хийх шаардлага байхгүйг санах хэрэгтэй. Бүх халдвартай хүнээс ялгарч байгаа вирус тэр тасагт дүүрсэн байгааг санаж бай. Бас арай хэтэрхий муулж болохгүй.

Avatar

Зочин 2021-02-05 202.9.40.67

Энэ эмнэлэг, эмч нар хэддүгээр зуунд хоцрогдсоноо мэддэггүй бололтой.

Avatar

Зочин 2021-02-05 43.242.243.94

ИЙМЭРХҮҮ ТЭНЭГ ЮМ БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭ.БҮХ ЗАРДАЛ ОРНО ШҮҮ ДЭЭ УЛС ТӨЛӨХ НЬ ХАМААГҮЙ ТЭДЭН ТӨГРӨГНИЙ УС ТОГ ЦАЛИН ХООЛ НИЙТ ЗАРДАЛАА БИЧЭЭД ХУВААНА . БҮХ ЮМАНД ИНГЭЖ ТЭНЭГ ХАНДАНА.

Avatar

Зочин 2021-02-05 66.181.188.226

Япон мундаг эм ууж ууж эдгэрсэнгээ санаач. Тэр эм ямар өртөгөөр бүтээсэн гэдгийг монголчууд мэдэхгүй. Зохион бүтээгчийн агуу хөдөлмөрт тохирсон үнийг төлнө. Японоос асар үнэтэй авч байгааг санах хэрэгтэй. 8 сая төгрөг бол бараг үнэн. Авиган эмийн зохиогчид талархаж амьдар.

Avatar

Зочин 2021-02-05 66.181.186.86

Эмчлүүлэгч та ийм эмнэлэг эмч сувилагчтай байж эмчлүүлж биеэ тэнхэрч гарчихаад эрхэм сайхан амны бэлэггүй иргэн бололтой .Энэ олон өвчлөлтөй байхад хүн хүний таалалд нийцсэн өрөө гаргаж байхгүй нь мэдээж шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2021-02-05 103.229.121.202

Эмчилгээний зардал гэдэгт хоол унд, эмч сувилагч нарын цалин, солих хувцас, өрөөний урсгал зардал гээд өч төчнөөн зардлыг тооцдог. Хүн болгонд 8 сая төгрөг зарцуулахгүй. Энэ бол дундаж дүн. Энэ хүнийг 8 саяаар эмчлээгүй байж болно. Өөр хүнийг 8аас илүү сая төгрөгийн зардлаар ч эмчилсэн байж болно. Энэ хүн ойлгоогүй бололтой.

Avatar

Зочин 2021-02-05 66.181.189.171

Mash zew emj nartaa bayrlalaa mingokiin ard tumenjin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж