Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, "Богд-Ар" хороололын 11А байрны найман давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2021.2.4) 16.18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Алба хаагчид галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 том хүн, нийт 66 иргэнийг гаргаж, амийг нь авран хамгааллаа.
Галын шалтгааныг урьдчилсан байдлаар кабель холбооны утасны босоо сувагчлалаас үүссэн гэж үзэж буй юм байна.
Р.ДУЛАМ