Хэрэглэгчээс ирүүлсэн “Зоос гоёл" компанийн байранд худалдаалагдаж буй домбо нь хаяг шошгод заасан хэмжээнээсээ зөрүүтэй байна” гэх гомдолд үндэслэн Улсын байцаагчид үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын зорилго нь үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэт металлын сорьц, баталгаажилт нь холбогдох хуулийн хэрэгжилтэд нийцэж, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах юм.
Хяналт шалгалтыг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран өнөөдөр (2021.2.4)-өөс эхлэн долоо хоногийн хугацаанд зохион байгуулна. Шалгалтад “Зоос гоёл” болон бусад үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд худалдаа, үйлчилгээ явуулдаг бүх аж ахуй эрхлэгчийг хамруулах юм. Хяналт шалгалтын ажил дууссаны дараа дүн, тайланг нэгтгэн мэдээлэх аж.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ