Жагсагчид Төрийн ордныг тойрон хариултаа нэхжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Жагсагчид Төрийн ордныг тойрон хариултаа нэхжээ

“Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн эрх баригчдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Тэд “Монголын нэг иргэн хэдэн төгрөгийн өртэй вэ”, “Ядуурлаас хэзээ бүх нийтээр гарах вэ”, “Монголдоо хүн шиг амьдрах өдөр хэзээ вэ” гэсэн асуултыг эрх баригчдад өмнө нь хүргүүлжээ. Өнөөдөр 12.30 цагт хариултаа авах эцсийн хугацаа байсан аж. Тиймээс асуултынхаа хариултыг авахыг шаардаж Тусгаар тогтнолын талбайгаас Төрийн ордныг чиглэн жагсаал хийсэн юм. Улмаар Төрийн ордныг тойрон асуултынхаа хариултыг нэхэн жагсаалаа үргэлжлүүллээ.

“Монголоо аваръя” хөдөлгөөний тэргүүн Б.Ганхуягийн хэлж буйгаар тэдний асуултыг хариултыг өгөөгүй байна. Тиймээс энэ удаад дахин гурван асуултад хариулт хүсч, мөн УИХ-ын дарга З.Энхболдыг ёс зүйн үүднээс огцрохыг шаарджээ.

 

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж