“Mongolia mining” үзэсгэлэнд 120 орчим компани оролцоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Mongolia mining” үзэсгэлэнд 120 орчим компани оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

“Mongolia mining” үзэсгэлэнд 120 орчим компани оролцоно

“Mongolia mining 2016” олон улсын уул уурхайн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь Спортын ордонд болно. Үзэсгэлэнг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зургаан жилийн турш дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулагдаж ирсэн энэхүү үзэсгэлэнд 15 орны 120 орчим аж ахуй нэгж оролцоно. Уг үзэсгэлэнд оролцсоноор шинэ тэргүүний техник технологио сурталчилан таниулж, ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч нар өөрсдийн арга туршлагаа солилцох боломжоор хангадаг гэдгээрээ онцлогтой. Арга хэмжээний үеэр УУЯ, АМГ, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Монгол” компани, Багануур ХК, Шивээ-Овоо ХК, “Тавантолгой” компани, “Оюу-Толгой” компаниуд өөрсдийн төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар ханган нийлүүлэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн энэ үеэр ашигт малтмалын салбарын статистик мэдээлэл, өнгөт ашигт малтмалын олборлолт, тусгай зөвшөөрөл олголтын талаар мэдээлэл өгөх аж. 

Өмнөх жилүүдэд ашигт малтмалын төрөл, хайгуул, олборлолт, ханган нийлүүлэлт гэх мэт ангилалаар олон төрлийн үзэсгэлэн зохион байгуулдаг байсан. Харин энэ жил нэгдсэн байдлаар болж байгаа юм байна. Ингэснээр ханган нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгч нар нэг доор уулзах боломжтой болно гэж зохион байгуулагчид онцоллоо.

Т.ДАВААНЯМ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-04 150.129.140.171

сэргэх үү!!???

Зочин 2016-04-04 210.7.25.115

Жигжид сайд ямарч шоу, илүү дутуу юмгүй ажлаа хийх юм.