ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ | News.MN

ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

Оросын Холбооны Улсад 2021-2022 хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тэтгэлгээр (үнэ төлбөргүй) суралцах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй Монгол Улсын иргэн, иргэншилгүй хүн болон гадаадад амьдарч буй эх орон нэгтэнд зориулсан бүртгэл эхэллээ. Бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20 хүртэлх хугацаанд мэдээллийн https://edu.rs.gov.ru (https://education-in-russia.com/) цахим хуудсаар дамжуулан хийнэ.

Горилогчид дор заасан хугацаанд https://edu.rs.gov.ru цахим хуудсанд өгөгдсөн анкетыг бөглөж бүртгүүлнэ. Цахим хуудас нь 2021 оны нэгдүгээр сарын 20-нд нээгдэж, 2021 оны хоёрдугаар сарын 20-нд орон нутгийн цагаар 00:00 цагт хаагдана. Горилогчид нь ОХУ-ын их, дээд сургуулиудаас хүссэн боловсролын хөтөлбөрөө сонгож, 6 хүртэл тооны их, дээд сургуулийн нэрийг суралцах хүсэлтийн дагуу эрэмбэлэн сонгоно. Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд оролцоход шаардагдах баримт бичгийн сканердсан хуулбарыг хавсаргана.

Сонгон шалгаруулалтын хуваарь

 Бакалавр, магистр, аспирантур, ординатур*, орос хэлний зуны сургуульд* суралцах хүсэлтэй горилогчид дараах үе шатыг амжилттай давах ёстой. Үүнд :

I2021.01.20-2021.02.20Бүртгэл: EDU.RS.GOV.RU цахим хуудсанд заавал бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хавсралт 1-д заасан жагсаалтын дагуу баримт бичгийг сканердаж хавсаргана.
2021.01.20-2021.02.28 Бүртгэлийн комисс ирүүлсэн мэдүүлгийг шалгана.
Анхаар!Портфолио (бичиг баримтын) шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон 12 дугаар ангийн сурагчид (орос сургуулийн төгсөх 11 анги) мөн их, дээд сургуулийн 1, 2-р дамжаанд суралцаж буй оюутнууд орж болно. ЕБС төгсөгчдийн хувьд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн нь сонгосон мэргэжлийн чиглэлийн бус хоёроос дээшгүй хичээлд «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно;

Их, дээд сургуулийн 1, 2-р дамжааны оюутнууд суралцагчдын 1-2 дамжааны дүн нь сонгосон мэргэжлийн чиглэлийн бус, хоёроос дээшгүй хичээлд «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно. Дүнгийн тодорхойлолтыг тухайн их, дээд сургуулийн сургалтын албаны даргын гарын үсгийг зуруулан, тамга дарж баталгаажуулна. Дүнгийн тодорхойлолтын дундаж оноо нь Монголын боловсролын стандартаар 2.8,  Оросын боловсролын стандартаар 4-өөс доошгүй байна.

Магистр,  аспирантурт суралцах горилогчдын  хувьд дипломын дүнгийн дундаж оноо нь Монголын боловсролын стандартаар 2.8, Оросын боловсролын  стандартаар 4-өөс доошгүй голчтой байна. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг Хавсралт 2-оос үзнэ үү.

2021.02.21 – 2021.03.10 Сонгон шалгаруулалтад орох урилга: Урилгын мэдээллийг горилогчийн бүртгүүлсэн мэйл хаяг руу илгээнэ.
I I

 

2021.03.1 – 2021.03.25 Сонгон шалгаруулалт явуулах: Сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг Оросын соёл, шинжлэх ухааны төвийн цахим хуудсанд байршуулна.
2021.03.26 Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон горилогчдын нэрсийг Оросын соёл, шинжлэх ухааны төвийн цахим хуудсанд байршуулна.
Урлагийн мэргэжлээр суралцах горилогчдын дунд элсэлтийн шалгалт явуулах хугацаа Соёл, урлагийн  чиглэлээр боловсрол эзэмших горилогчид: Урлагийн чиглэлээр мэргэжил эзэмших горилогчид мэргэжлийн дагуу сонгосон их, дээд сургууль дээр очиж, нэмэлт ур чадварын шалгалт заавал өгнө.

 Урлагийн чиглэл бүхий их, дээд сургуулиудад өгөх ур чадварын шалгалтын хуваарийг тухай үед нь russia-edu.ru цахим хуудсанд байршуулна.

2021.03.26 – 2021.04.01 Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд бэлтгэн  EDU.RS.GOV.RU  системд баримт бичгийн бүрдүүлэлт хийх  Хавсралт  3
2021.04.05Баримт бичгийг Россотрудничество агентлаг «Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаадад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны Агентлаг»-ийн  төв рүү илгээнэ.
I I I

 

2021.04.06-2021.05.31Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг (Россотрудничество) – хэлэлцэх.

* Ординатур ба орос хэлний зуны сургуульд суралцах горилогчдод заавал тавигдах шаардлага нь орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх.

         Мэдээлэл авах утас: 45-46-00, 45 28 70

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ШАТАНД ОРОЛЦОХОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.

Нэгдүгээр үе шат: Сонгон шалгаруулалтыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд явуулна.

Хоёрдугаар үе шат: Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд шалгарсан иргэдийг элсүүлэн суралцуулах асуудлыг Оросын боловсролын яам болон оросын их дээд сургуулиуд хэрэгжүүлнэ.

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат нь:

  1. Портфолио (баримт бичгийн) шалгаруулалт ;
  2. Чиглэлийн шалгалт;
  3. Баримт бичгийн бүрдүүлэлт зэргээс бүрдэнэ.

ПОРТФОЛИО (баримт бичгийн) шалгаруулалтад орохын тулд дараах зүйлийг хийх шаардлагатай. Үүнд:

  1. Орос улсад гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын албан ёсны EDU.RS.GOV.RU цахим хуудсанд бүртгүүлнэ.
  1. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг заавал хавсаргана. Үүнд:
  • Цээж зураг
  • Гадаад паспортын хуулбар, орчуулга (хүчинтэй байх хугацаа 2023 оны 3-р сарын 1-нээс хойш байх)
  • Боловсролын үнэмлэхийн эх хувийг сканердаж, орос орчуулга хавсаргах:

– сургуулийн төгсөгчдийн хувьд-бүрэн дунд боловсролын үнэмлэх;

– магистрт суралцах бол бакалаврын диплом;

– аспирантурт суралцах бол магистрын диплом;

– төгсөх ангийн сурагчдын хувьд сүүлийн хоёр улирлын дүнг сургуулийн захирлын гарын үсэг зуруулж, тамга дарж баталгаажуулан (11/12-р ангийн 1-р хагас жилийн дүн) ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд сурагчийн хувийн хэргийг Оросын Шинжлэх ухаан, Ухаан, Соёлын төвийн комисст авчирч үзүүлнэ.

– бакалаврын сургалтаа дүүргэж, магистрт элсэх хүний хувьд сурлагын ерөнхий дүн ба их, дээд сургуулийн сургалтын албаны даргын гарын үсэг, тамга бүхий сүүлчийн улирлын  сурлагын дүн (дундаж оноо нь монголын боловсролын  стандартаар бол 2.8, Оросын боловсролын стандартаар бол 4-өөс доошгүй байх)

– 1-2 дамжааны оюутны хувьд тухайн сургуулийн тамга, сургалтын албаны даргын гарын үсэг бүхий дүнгийн тодорхойлолт (дундаж оноо нь 2.8, Оросын боловсролын стандартаар бол 4-өөс доошгүй байх), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, орчуулга

– Оросын их, дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагсдын хувьд 1-р улирлын орос хэл, мэргэжлийн чиглэлийн хичээлийн сурлагын дүнгийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, орчуулга

– тусгай дунд мэргэжил эзэмших хүсэлтэй хүний хувьд өмнөх сургуулиас авсан боловсролын үнэмлэх эсвэл сүүлийн хагас жилийн сайн дүн бүхий сурлагын тодорхойлолт.

  • Аспирантурт суралцахын тулд:

– их, дээд сургуулийн зөвшөөрсөн тухай албан тоот (байвал зохино);

– нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

– суралцах чиглэлийн сэдвийн хүрээний реферат (10 хуудаснаас доошгүй)

  • Орос хэлний бүсийн олимпиад, 2020/2021 оны хичээлийн жилд явагдсан математик, химийн олимпиадад амжилт гаргасан бол  гэрчилгээ, дипломоо Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төвийн комисст эх хувийг авчирч үзүүлнэ.
  • Үндсэн (нэгдүгээр) курст суралцагчдын хувьд “Орос хэлний мэдлэгийн түвшнийг баталгаажуулсан баримт бичиг” гэсэн зүйлд орос хэлийг хаана, хэзээ, ямар хугацаатай сурсан тухай мэдээллийг ирүүлэх; Хэрэв орос хэлний дамжаанд суралцаж төгссөн бол гэрчилгээний хуулбар, эсвэл одоо суралцаж буй дамжааны 1-р улирлын дүн бүхий тодорхойлолт; Оросын Шинжлэх ухаан, Ухаан, Соёлын төвөөс олгосон орос хэлний олимпиадын ялагчийн гэрчилгээний хуулбар.
  • Орос хэлний зуны сургалтад суралцах горилогч (орос хэлний багш, монголын их, дээд сургуулийн орос хэлний ахлах курсын оюутан)-ийн хувьд дээд сургуулийн дипломын хуулбар, орчуулга, албан газрын газрын тодорхойлолт;

Оруулж буй бүх баримт бичиг чанартай тод сканердсан байх бөгөөд уншихад төвөггүй байна. Боловсролын баримт бичиг, эмнэлгийн магадлалын орчуулгыг заавал хавсаргана.

 МЭРГЭЖЛИЙН КОД БА НЭР, ЧИГЛЭЛИЙН ХИЧЭЭЛ

Хавсралт 2

          Мэргэжлийн кодСуралцах чиглэл (мэргэжил)Зонхилох хичээл
Дээд боловсрол– бакалавр (4 жилийн сургалттай)
02.00.00Компьютер, мэдээллийн технологиМатематик, информатик
03.00.00Физик, астрономиМатематик, физик
04.00.00ХимиХими, биологи
05.00.00Дэлхий судлалын ухаан Математик, физик
06.00.00Биологийн   шинжлэх ухаанБиологи, хими
07.00.00Архитектур /уран барилга/Математик, шугам зураг

(эсвэл МХК)

08.00.00Барилгын техник, технологи Математик, информатик
09.00.00Мэдээллийн технологи, тооцоолон бодох техникМатематик, информатик
12.00.00Фотоник, багаж үйлдвэрлэл, оптик ба биотехникийн системууд болон  технологи Математик, информатик
13.00.00Цахилгаан, дулааны эрчим хүчМатематик, физик
15.00.00Машины үйлдвэрлэл  Математик, физик
16.00.00Физик-техникийн шинжлэх ухаан, технологиМатематик, физик
18.00.00Химийн технологиХими, биологи
19.00.00Үйлдвэрлэлийн экологи ба биотехнологи Хими, биологи
20.00.00Техно бүрхүүлийн аюулгүй байдал Математик, хими
21.00.00Хавсралт геологи, уул уурхай, газрын тос хийн үйлдвэр, геодези Математик, физик
22.00.00Материалын технологиМатематик, физик
23.00.00Хуурай газрын тээврийн техник, технологи                                  Математик, физик
27.00.00Техникийн систем дахь удирдлагаМатематик, физик
28.00.00Нанотехнологи, наноматериалуудМатематик, физик
29.00.00Хөнгөн үйлдвэрийн технологи Математик, хими
37.00.00Сэтгэл зүйн шинжлэх ухаанНийгэм судлал, гадаад хэл
38.00.00Эдийн засаг, удирдлагаМатематик, информатик
39.00.00 Социологи, нийгмийн ажиллагаа Нийгэм судлал, гадаад хэл
40.00.00Хууль зүйНийгэм судлал, гадаад хэл
41.00.00Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлал Нийгэм судлал, гадаад хэл
42.00.00Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл номын сангийн ажиллагааНийгэм судлал, гадаад хэл
43.00.00Үйлчилгээ, аялал жуулчлал Нийгэм судлал, гадаад хэл
44.00.00Боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаан Нийгэм судлал, гадаад хэл
45.00.00Хэл, утга зохиол судлал Нийгэм судлал, гадаад хэл (орос)
46.00.00Түүх, археологиНийгэм судлал, гадаад хэл
49.00.00Биеийн тамир, спортБиологи, Биеийн тамир

 

Дээд боловсрол-нарийн мэргэжил  (5/6 жилийн сургалттай)
08.00.00Барилгын техник, технологи Математик, информатик
14.00.00Цөмийн эрчим хүч, дулааны физикМатематик, физик
21.00.00Хавсралт геологи, уул уурхай, газрын тос хийн үйлдвэр, геодезиМатематик, физик
31.00.00Клиник анагаах ухаан (31.05.01 Эмчилгээ, 31.05.02 Педиатри, 31.05.03 Шүдний эмчилгээ)Биологи, хими
32.00.00Эрүүл мэндийн шинжлэх ухаан, урьдчилан сэргийлэх анагаах ухаан Биологи, хими
33.00.00Эм зүйБиологи, хими
36.00.00Мал эмнэлэг, зоотехникийн ухаанБиологи, хими
37.00.00Сэтгэл зүйн шинжлэх ухаан Нийгэм судлал, гадаад хэл
38.00.00Эдийн засаг,  удирдлагаМатематик, информатик
40.00.00Хууль зүйНийгэм судлал, гадаад хэл
41.00.00Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлал Нийгэм судлал, гадаад хэл

 Хавсралт 3

Хоёрдугаар үе шатанд шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг бүрдүүлж, ОХУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Россотрудничество агентлаг руу хүргүүлэх,

  Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон горилогчид дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Гадаад паспортын хуулбар, орчуулга. хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад нэвтэрснээс хойш 18 сараас доошгүй байна, өөрөөр хэлбэл  2023 оны гуравдугаар сарын 1-нээс хойш.
  2. Горилогчийн өнгөт зураг бүхий анкет. Анкетыг EDU.RS.GOV.RU системд бүрдүүлсэн баримт бичгээс татаж авна.
  3. Сонгосон мэргэжлийнхээ дагуу их дээд сургуулийн сонголтыг хийхдээ мэдээллийн https://education-in-russia.com систем дэх холбоосыг ашиглана уу.
  4. Горилогч бүр зургаан их, дээд сургуулийн нэрийг сонгож болно. Гэхдээ холбооны нэг тойрогт гурваас дээшгүй, холбооны чанартай Москва, Санкт-Петербург хотоос тус бүр хоёроос дээшгүй сургууль заах эрхтэй.

Горилогчийн анкетад заасан аль ч сургууль түүнийг суралцуулах сонголтыг хийгээгүй тохиолдолд Орос Холбооны Улсын Боловсролын яам горилогчид хандаж Москва, Санкт-Петербург хотоос бусад Орос Холбооны Улсын дурын хот дахь их, дээд сургуулийг сонгох тухай нэмэлт мэдүүлэг бичих санал тавина.

  1. Боловсролын тухай баримт бичгийн сканердсан хуулбар, орчуулгын товчоогоор баталгаажуулсан орчуулга (боловсролын үнэмлэх, бакалавр, магистрын диплом), сурлагын дүнг хавсралтаар ирүүлнэ.
  1. Орос хэлний зуны сургалтад суралцах горилогч (орос хэлний багш, Монголын их, дээд сургуулиудын орос хэлний ахлах дамжааны оюутан)-ийн хувьд дээд боловсролын дипломын хуулбар, орчуулгын товчоогоор баталгаажуулсан орчуулга, албан газрын тодорхойлолт; поликлиникийн тамга бүхий эмнэлгийн дүгнэлт (У-086 маягт), ХДОХВ-гүй болохыг нотолсон эмнэлгийн магадлал.
  1. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчийн хувьд сүүлчийн улирлын дүн арваннэгдүгээр анги (11 жилийн сургалттай бол), эсвэл 12-р ангийн эхний хагас жилийн дүн (12 жилийн сургалттай бол).
  2. 1, 2-р курсын оюутны хувьд сургалтын албаны тамга, сургуулийн тамга бүхий сурлагын тухай тодорхойлолт ( дундаж оноо 2,8-аас доошгүй буюу “сайн”), бүрэн дунд боловсролын үнэмлэх.
  1. Гэрээний дагуу оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагчдын хувьд-Оросын их, дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагчдын хувьд нэгдүгээр улирлын орос хэл, чиглэлийн (сургалтын чиглэлээ: хүмүүнлэгийн, техникийн, анагаах ухааны, эдийн засгийн гэх мэт), хичээлийн сурлагын тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар;
  2. Аспирантурын хөтөлбөрөөр суралцах горилогчдын хувьд: нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт эсвэл суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат (10 хуудаснаас доошгүй байх)
  3. Улсын III шатлалын эмнэлгийн тамга бүхий эмнэлгийн тодорхойлолт ( У-086 маягт)
  4. ДОХ-оор өвчлөөгүй болохыг нотолсон эмнэлгийн магадлал. Бүх баримт бичгийг орос хэлэнд хөрвүүлж, орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан байна. Тогтоосон хугацаанд баримт бичгээ бүрдүүлж чадаагүй горилогчийг ОХУ-ын Засгийн газрын  тэтгэлгээр суралцуулах нэрснээс хасна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-04 202.126.89.216

Shilen bolgoh heregtei

Д.Эрдэнэтуяа

Д.Эрдэнэтуяа 2021-02-04 66.181.184.240

Орос шиг хэрэггүй газар хаана байна. Оросын соёл мэдээллийн төвд харилцааны соёлгүй хэдэн архичин тамихичин авгай нар ажилладаг.

Avatar

Зочин 2021-02-04 122.201.22.242

Erguuteed bgaaria. Odoo surch bgaa ni hicheeldee suuj chadahgui baihad ingej orkdohgui shuu

Avatar

Зочин 2021-02-04 64.119.21.175

Оросод сурах хэрэггүй шүү залуусаа. 20 доллорын цалинтай, сургалтын орчин, дотуур байр маш муу, төгсөөд орос хэл мэдлэг чинь ирээдүй муу. нүцгэн толгойт, танхайчууд нь дарамтлаад. багш нар нь авилга нэхээд хэцүү. Төр энийг бодох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-04 202.55.188.34

Odoo Orosd surdag teneg hun baihgui bailgui. Stipend ni gej uchuuhen yum gereesee mungu avah yumuu ajil hiih bolno, surguulitaigaa zohitsuulj hiih ajil ni ch oldohgui. Bololtsootoi ailuud bol huuhdedee mungu yavuulah baih, barag adilhan mungu tuluh yum chin Angli, USA, EU-d surgasan ni deer bailgui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж