Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүд маргаашаас (2021.2.5) уртасгасан цагаар, үйл ажиллагааны төрлөөс хамааран 05.00-21.00 цаг хүртэл ажиллах юм байна. Тус цагийн хуваарь энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх аж. Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнийг сааруулах зорилгоор ийнхүү хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Иргэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулан, халдвар хамгааллын дэглэм баримтлан, хүн хоорондын зайг чанд баримтлахыг уриаллаа.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН УРТАСГАСАН ХУВААРЬ
Холбоотой мэдээ