Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нуун далдалж, хууль бусаар улсын хилээр оруулж ирэхээр завдсан гурван удаагийн үйлдлийг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн таслан зогсоожээ.
Тухайлбал, жимсний чанамал, даршилсан ногоо, маргарин, үзэм, будаа, бурам, сүүн крем, чихэр, төмсний гурил, бялууны гурил, какао, хятад архи зэрэг нийт 11.6 тонн бүтээгдэхүүнийг зориудаар нуун далдалж, хилээр нэвтрүүлэхээр завдсан байна.
Шалгалтаар хураагдсан эдгээр бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлэн, чанар, эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд худалдаалагдахаас урьдчилан сэргийлжээ.
Р.ДУЛАМ
Зочин 2021-02-04 202.131.225.197
mongol huniig aajmaar ugui hiih huns
Зочин 2021-02-04 179.43.160.237
))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Эксперт. 2021-02-04 202.55.188.37
Энэ бол өчүүхэнээс өчүүхэн хэсэг. Шалгалтаа сайжруулаарай, гуйя. Ард олны эрүүл мэнд муудаж, янз бүрийн хавдар, өвчлөл ихэсч бгаа нь хятад бараатай холбоотой.
Зочин 2021-02-04 192.82.75.102
хахуулийг нь дутуу өгчиж дээ
Зочин 2021-02-04 202.55.188.34
Naadhaa ustgaarai daa, daraa ni chimee namdsan hoino zarna gej baihgui shuu