Хилээр 11.6 тонн чанаргүй бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Хилээр 11.6 тонн чанаргүй бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завджээ

Хилээр 11.6 тонн чанаргүй бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завджээ

Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нуун далдалж, хууль бусаар улсын хилээр оруулж ирэхээр завдсан гурван удаагийн үйлдлийг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн таслан зогсоожээ.

Тухайлбал, жимсний чанамал, даршилсан ногоо, маргарин, үзэм, будаа, бурам, сүүн крем, чихэр, төмсний гурил, бялууны гурил, какао, хятад архи зэрэг нийт 11.6 тонн бүтээгдэхүүнийг зориудаар нуун далдалж, хилээр нэвтрүүлэхээр завдсан байна.

Шалгалтаар хураагдсан эдгээр бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлэн, чанар, эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд худалдаалагдахаас урьдчилан сэргийлжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж