Токио-2020: АНУ, Францын шигшээ багууд нэг хэсэгт багтав

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Токио-2020: АНУ, Францын шигшээ багууд нэг хэсэгт багтав

Токио-2020: АНУ, Францын шигшээ багууд нэг хэсэгт багтав

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрөгч Мягмар гаригт Токио-2020 олимпын наадамд өрсөлдөх 5х5 эрэгтэй, эмэгтэй багуудын хэсгийн шатны сугалааны үйл ажиллагааг зохион байгууллаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг, нийт 24 баг ирэх долдугаар сарын 25-ны өдөр Токиогийн олимпын наадмын алтан медалийн төлөөх өрсөлдөөнөө эхлүүлнэ. Та бүхэндээ Токиогийн олимпын наадамд өрсөлдөх эмэгтэй шигшээ багуудын хэсэгт хуваагдсан байдлыг танилцуулж байна.

  • А хэсэг – Өмнөд Солонгос, Серби, Канад, Испани
  • В хэсэг – Нигери, Япон, Франц, АНУ
  • С хэсэг – Австрали, Пуэрто Рико, Хятад, Бельги

Эрэгтэй шигшээ багуудын хэсэгт хуваагдсан байдлыг харвал:

  • А хэсэг – Иран, Франц, АНУ, Викториагийн сонгон шалгаруулалтын ялагч
  • В хэсэг – Австрали, Сплитийн сонгон шалгаруулалтын ялагч, Белградын сонгон шалгаруулалтын ялагч, Нигери
  • С хэсэг – Аргентин, Япон, Испани, Каунасын сонгон шалгаруулалтын ялагч

Одоогийн байдлаар Токиогийн олимпын наадамд өрсөлдөх найман улсын эрэгтэй шигшээ багийн нэрс тодроод байгаа бөгөөд удахгүй явагдах олимпын эрх олгох дөрвөн тэмцээний ялагчид нэмэгдэнэ. Олимпын эрх олгох тэмцээнүүд ирэх зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 4-ний өдрүүдэд Канадын Викториа, Хорватын Сплит, Литвийн Каунас, Сербийн Белград зэрэг хотуудад зохион байгуулагдана.

FIBA-ийн нарийн бичгийн дарга Андреас Загклис “Дэлхийн шилдэг сагсан бөмбөгийн тамирчид ирэх долдугаар сард Япон улсын нийслэлд зохион байгуулагдах олимпийн наадамд оролцоно гэж бид бодож байна. FIBA олимпын наадмын сагсан бөмбөгийн тэмцээнийг олон улсын олимпын хороо болон Токиогийн олимпын наадмын зохион байгуулагчидтай хамтран амжилттай зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад FIBA болон түүний бүс нутаг хариуцсан оффисоос 114 гаруй улс орны эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг олон улсын тэмцээн, уралдаанд аюулгүй оролцох боломжоор хангаж, эрсдэлээс сэргийлж, 12 мянган гаруй PCR шинжилгээ хийжээ” хэмээн ярив.

Токиогийн олимпын наадам сагсан бөмбөгийн тэмцээн шинэ дүрмээр явагдана. Хэсэг бүртээ нэг, хоёрдугаар байранд орсон хоёр баг шууд хасагдах шатанд шалгарах бол хамгийн өндөр амжилт үзүүлсэн гуравдугаар байранд орсон хоёр баг дараагийн шатанд өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, гурван хэсгийн эхний хоёр байрт орсон зургаан баг шууд хасагдах шатанд шалгарч, гуравдугаар байр эзэлсэн үлдсэн гурван багийн хамгийн өндөр үзүүлэлттэй хоёр нь дараагийн шатанд шалгарч, нийтдээ найман баг тэмцээнээ цааш үргэлжлүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж