Цукербергийн H&M-д зориулсан загварын коллекц

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Цукербергийн H&M-д зориулсан загварын коллекц

Дэлхийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээг үндэслэгч, залуучуудын шүтээн Марк Цукерберг Шведийн H&M компанид зориулан өөрийн хувцасны цуглуулгыг бүтээж өглөө. Цуглуулга нь  саарал футболк, жийнсэн өмдөөс бүрдсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бүр тодруулах юм бол долоон адилхан футбок цамц, цэнхэр жинсэн өмд аж. Энэ цуглуулгыг залуучууд ба бүсгүйчүүдийн аль аль нь ч өмсөх боломжтой.

Онлайн ба офлайн дэлгүүрүүдэд эдгээр цуглуулга тавдугаар сарын 1-нээс гарч ирнэ. Одоохондоо H&M компанийн сайтад тавигдсан шинэ бүтээлийнх нь  лукбукийг сонирхож болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж