Токиогийн олимпийн наадмын үеэр мөрдөгдөх журам батлагдлаа | News.MN

Токиогийн олимпийн наадмын үеэр мөрдөгдөх журам батлагдлаа

Токио 2020

Токиогийн олимпийн наадмын үеэр мөрдөгдөх журам батлагдлаа

Токиогийн олимпийн наадмын үеэр мөрдөгдөх журам батлагдлаа

Олон улсын олимпоо хороо болон Токиогийн олимпын наадмын зохион байгуулагчид наадмаа эрсдэлгүй зохион байгуулахад зориулсан эхний ээлжийн гарын авлага, журмаа танилцууллаа. Энэхүү гарын авлага, журмыг дэлхий дээр одоо идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй спортын арга хэмжээнүүдийг үзэж боловсруулжээ.

Олон улсын олимпын хорооноос баг тамирчдыг Японд ирэхээсээ өмнө вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа боловч вакцин нь олимпын наадмыг эрсдэлгүй зохион байгуулах гол хүчин зүйл гэж үзэхгүй байгаа аж.

Өчигдөр (2021.02.03) танилцуулагдсан анхны журам нь олон улсын спортын холбоод болон удирдах түвшний алба хаагчдад зориулагджээ. Харин баг тамирчид болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан гарын авлага, журам удахгүй танилцуулагдах юм байна.

Олимпын наадмын үйл ажиллагаа хариуцсан захирал Пьер Дукри “Энэхүү эхний журмаас та бүхэн коронавирусийн халдвараас сэргийлэх анхан шатны болон стандарт эрүүл мэндийн зөвлөмжүүдийг олж харах боломжтой. Тодруулбал, хувийн ариун цэврээ сахихаас эхлээд шинжилгээ өгөх, тандалт судалгааны талаар багтсан байгаа” хэмээжээ.

Хилийн чинадаас Япон улсад айлчлах баг тамирчид юун түрүүнд эх орондоо шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан байх ёстой ажээ. Мөн Япон улсад ирснээсээ хойш 14 хоногийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг зохион байгуулагчдад гаргаж өгнө гэв.

Олон улсын баг тамирчид, албаны хүмүүс Япон улсад ирээд, зөвшөөрөлгүй нийтийн тээврээр зорчихыг хориглож байгаа бөгөөд албан тушаал, гүйцэтгэж буй үүргээс нь хамаарч коронавирусийн шинжилгээнд шат дараалалтай хамрагдана гэж дээрх журамд заажээ. Хэрэв тамирчдаас халдвар илэрвэл Япон улсын дүрэм журмын дагуу тусгаарлагдах аж.

Баг тамирчид дөрвөн өдөрт нэг удаа шинжилгээнд хамрагдана.

Олон улсын олимпын хороо болон Токиогийн олимпын наадмын зохион байгуулагчид одоог хүртэл наадмыг үзэгчтэй зохион байгуулах эсэхээ шийдээгүй байна. Энэ талаар олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал Кристоф Дуби “Шийдвэр хараахан гараагүй байна. Ирэх хавар бид олимпын наадмыг үзэгчтэй зохион байгуулах эсэхээ шийднэ. Тэр үед шийдвэрээ танилцуулах болно” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-04 122.201.24.14

ОЛИМП БОЛООСОЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж