Б.Сарантуяа: Намайг хурцлаач | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Б.Сарантуяа: Намайг хурцлаач

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяа: Намайг хурцлаач

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтынхоо сюрпризээс дэлгэлээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төрсөн өдрийн тоглолт зохион байгуулж заншсан Сараа гавьяатын хувьд энэ жил урлагийн тайзнаа дуулсны 30 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө “Сэхүүн салхи” тоглолтоор бэлэг барьж, аав ээждээ зориулсан дуугаар ая дуу өргөсөн бол энэ жилийн хувьд цахилгаан хөгжмөөс гадна  Улсын филармонийн цөөхүүл оркестр, ардын хөгжимтэй дуулж, анплагед тоглолт хийнэ гэдгээ мэдээллээ. Гавьяатын хэвлэлийн хуралд түүний шавь Э.Болор-Уянга, Л.Насанбуян болон “Өртөө” киноны уран бүтээлчид оролцсон юм. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулснаас уншигчдадаа хүргэе.

-Олон жил дараалан төрсөн өдрөөрөө тоглолт зохион байгуулж байгаа тань сонсогчид танаас уйдаагүй, үргэлж хүлээж байдгийн илэрхийлэл байх аа. Тоглолтдоо зориулж шинэ уран бүтээл туурвисан уу?

-За хамгийн отгон бүтээл гэвэл тун удахгүй нээлтээ хийх Өртөө киноны “Алсад ойрхон” дууг нэрлэх байна. Алсад ойрхон дуу бол миний хувьд дурлаж дуулсан цөөхөн дууны нэг боллоо. Одоогоос хэдэн жилийн өмнө “Тэр намайг дурсдаг болов уу” дууг яг ингэж бүтээж байсан юм. Сүүлийн хэдэн сар хуучин дуунуудаа сэргээн, шинээр дуулж байгаа. Шинэ уран бүтээл хийхийг ямагт хүсч байдаг. Уран бүтээлч хүн бүрт шинийг хүсэх илэрхийлэл бий. Харамсалтай нь яг миний хүсэн хүлээсэн, гал цогтой бүтээл төрөхгүй байгааг хэлэх нь зөв байх. Хөгжмийн зохиолч, ая зохиогч, шүлэгч найрагч нартаа хандаж “Намайг хурцлаад өгөх сайхан бүтээл туурвибал би дуулахад бэлэн” гэдгээ хэлмээр байна. Яг үнэндээ мэргэжлийн, далайцтай дуу хүлээж байна.

Сүүлийн үед залуу ая зохиогч Мөнх-Ертөнцтэй хамтран ажиллаж байна.  Шинэ бүтээл хэд хэдийг хийсэн төрсөн өдрийн тоглолтын маань бэлэг болж, фэнүүдэд хүрнэ.

-Өөр ямар бэлэг хүлээж байгаа вэ?

-Миний тоглолтыг үндэсний үүрэн телефоны компани Жи мобайл ивээн тэтгэж байгаа. Тус компанитай 2011 оноос хойш хамтран ажиллаж байна. Миний төрсөн өдрийн тоглолтын билет авсан хүн бүрт Жи мобайлын дугаар дагалдаж байгаа. Тоглолтод маань амьд хөгжмийн Рэндом хамтлаг оролцоно. Энэхүү хамтлаг нь хамтлагийн хуучин хэв жаягийг эвдсэн хэлбэрээр байгуулагдсан онцлогтой. Хамтлагийн гишүүд баригдмал биш, нэг нь эзгүй бол хэн ч түүнийг орлох боломжтой. Миний тоглолтын үеэр л гэхэд хамтлагийн гоцлол гитарчин эзгүй таарч байгаа болохоор Өөжгий /гоцлол гитарчин Д.Өлзий-Орших/-г урьж оролцуулж байгаа. Дашрамд дуулгахад энэ жил Өөжгий бид хоёрын хамтын бүтээл “Хайрын бурхан” дууны 20 жилийн ой тохиож байгаа. Энэ мэтчилэн сюрприз олонтой тоглолт хүлээж байгааг дуулгая.

-Таныг дурсамж номоо бүтээж байгаа гэж сонссон. Нууц биш бол таны номыг хэн бичиж байгаа вэ. Номондоо уран бүтээлээс гадна хувийн амьдралынхаа тухайд оруулж байгаа эсэхийг сонирхмоор байна?

-Тийм ээ. Энэ номыг нэлээд хэдэн жилийн өмнө бүтээх гэж нэг үзсэн юм. Тухайн үед миний амьдралд завсар зааг гарчихсан таагүй үе тохиосон болохоор ном маань хар бараанаас бүрдсэн сэтгэлд хүрээгүй бүтээл болсон. Тиймээс хэвлүүлэлгүй орхисон. Энэ удаа ч мөн зохиогчоо олох гэж будилсаан, будилсан. Тэгж тэгж Эмүжин /зохиолч, сэтгүүлч Р.Энхтуяа/ бичихээр болсон. Яг үнэндээ намайг хамгийн сайн мэдэх найз маань л бичих юм билээ.

Мэдээж миний амьдрал бол Монголын рок попын ертөнцийн түүх байх болно. Урлагтай 16 настай байхаасаа амьдралаа холбосон миний түүх Монголын урлагийн түүхтэй ихэрлэхээс аргагүй. Нөгөөтэйгүүр би хаалттай хүн биш. Миний туулсан алдааг өөр бусад нь тойроосой, тулаад ирсэн бол надаас эрч хүч аваасай гэхдээ өөрийн амьдралын алдаа, оноог бас оруулж байгаа. Гэхдээ одоо болтол би нэг ч уншаагүй. Эмүжин ч надтай биш найз нөхөд, ах дуу нар, хамаатан садан, шавь нартай маань уулзаад яваад байгаа. Сайхан ном гарна гэж хүлээж байна.

-Та редакторлаж засна биз дээ?

-Нэг их засахгүйг хичээж байгаа. Ярилцлагыг хүртэл анхны хувилбараас өөрчилж засах тусмаа “амтгүй” болдгийг сэтгүүлчид та нар андахгүй биз ээ. Тиймээс айхтар их засвар хийхгүй.

-Европын орнуудад хийсэн аялан тоглолтынхоо сонин хачнаас хуваалцана уу. Уран бүтээлчид маань дотооддоо тоглохоос илүү гадаадад тоглох нь нэмэгдсэн. Үүнийг эдийн засгийн боломжит хэсэгт хүрч үйлчилж байна гэж харах нь бий?

-Тийм тал үнэхээ ажиглагддаг. Гэвч уучлаарай, бид өртөг өндөртэй оронд очоод гэрээ санасан цөөхөн хэдэн монголчууддаа тоглолоо гээд дааж давшгүй орлого олно гэж үнэхээр байдаггүй. Би мэргэжлийн уран бүтээлчдээ бүгдийг, үсчингээ хүртэл дагуулж явдаг. Яагаад гэвэл би үзэгчдэд муу бүтээл хүргэх, муухай харагдах эрх байхгүй.

Гадаадад тоглох болсон түүх ч сонирхолтой. Казакстанд байдаг найз маань охиноо гадагш сургах хэрэгтэй байна туслаач гэсэн юм. Түүнд туслах гэж яваад Польшт болдог гадаадын дуучдын хандивын тоглолтын урилга хүлээж авсан. Цаашаа Германд уригдсан, дараа Шведээс урилга ирсэн. Ингээд л Швейцарийн Женев, Норвегийн Осло, Францын Рэнн, Австрийн Вени, Бельгийн Антверпен, Туркын Стамбул хотуудад тоглоод ирлээ. Тоглолтынхоо орлогоос дэлхийн найрал дууны санд хандив өргөж, Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эхчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх төвийг тохижуулахад зориулсан.

Гадаадын улс орнуудад тоглолтын заал асар өндөр өртөгтэй. Тэр өндөр түрээс төлөөд 200-300 хүн л үзнэ шүү дээ. Тэгэхээр бид хямд өртөгтэй баар, ресторан сонгох нь бий. Хүмүүс зарим нь үгүйсгэж л байдаг. Гэвч яг үнэндээ ресторанд илүү олон үзэгч ирдэг юм шүү. Бид нутаг нэгтнүүдийнхээ нутгаа санасан, гэрээ санасан сэтгэлийг л нимгэлэхийг хүсдэг. Өөр юм байхгүй. Сүүлийн тоглолтод охин маан бүжиглэж, хүү маань тонн мистр хийж ээждээ тусалсан. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглоход үнэхээр сайхан сангдсан шүү.

-Таны тухай ном хэзээ гарах вэ. Та номноос гадна кино хийх үү?

-Бид номоо тавдугаар сарын 20 гэхэд гаргахаар тооцоолсон. Киног бол бодчихсон байгаа. Харин уран сайхных байх уу, баримтат байвал зүгээр үү гэдгийг хараахан сонгоогүй байна. Урлагт анх орж, дуучин болсон 30 жилийн ойгоо ирэх есдүгээр сард тэмдэглэхээр төлөвлсөн. Намрын дунд сарын дашням, балжиннямтай өдөр байдаг даа. Тэр үед.

Хэвлэлийн хурлын үеэр жүжигчин Д.Бямбацогт түүнийг “Сараа бол гайхамшиг” хэмээн тодотгоод түүнтэй нэгэн үед аж төрж, дуунд уяран суугаа та бид азтай гэсэн юм.

Д.ЦЭЭПИЛ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2016-04-04 202.70.46.228

ӨНГӨРСӨН ЖИЛ ЦАГААН БУДАА ШИРХЭГЛЭЖ ЗАРААД БАЙСИЙН! ЭНЭ ЖИЛ ТҮҮНИЙГЭЭ Ч ХИЙЖ ЧАДАХА АА БОЛЬЖ ДЭЭ! АЙ ЦАГ ХУГАЦАА ГЭЖ!

Зочин 2016-04-04 103.26.193.228

БИЛҮҮНИЙ АЯ ДААХГҮЙ БОЛЖЭЭ ЧИ МИНЬ

Зочин 2016-04-04 103.9.90.39

Олон нөхрүүд чинь чамайг хурцалнаа...

Зочин 2016-04-04 43.242.242.188

odoo bolno doo, olon jil orilloo, odoo zugeer humuusiig bitgii stressduul, naad nuur am, bie haagaa archil, yasan muuhai boloov ene chin, neg ch saihan baigaagui ch gesen arai l iim baigaaguisen

Зочин 2016-04-04 122.201.19.86

Сараадаа амжилт хүсье,би дуугын сонсох дуртай,олон сайхан дуу дуулсан...гэхдээ сүүлийн тоглолтыг нь үзээд сэтгэл их гонсойсон..нөгөөл байдаг л хуучны дуунууд..нөгөө байдаг л хэв маяг.. шинэ юум ,сэтгэлд догдлуулсан, сэтгэлд хоногшсон ...шинэ сэргэг.. өөрийгөө эвдсэн.. үзэгчдийг байлдан дагуулсан.. өөрийн эрхгүй суудлаасаа босон доргих хэмжээний юүч.. бүр юуч.. байгаагүй шүү,өөрийг чин сонсож хүндэлдэг учир сэтгэгдэлээ бичлээ.Энэ тоглолтондоо үзэгчдийг уйдаахгүй,шинэ лэг байна гэдэгт чинь найдаж байна амжилт.

Зочин 2016-04-04 103.26.193.228

Сайн дуучин, авьяастай бүсгүй. Маш олон сайхан уран бүтээлүүдийг амьлуулж өгсөн хүн. Харин "яг миний хүсэн хүлээсэн, гал цогтой бүтээл төрөхгүй байгаа" гэж бусад руу буруутгаж болохгүй бизээ. Цаг үе үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Түүний хэлснээс эсрэгээр сүүлийн үед Сараад гэх уран бүтээл төртөл Хөгжмийн зохиолч, ая зохиогч, шүлэгч найрагч нарын ой тойнд тэр өөрөө оршиж чадахгүй сарних болсон байна даа.

Зочин 2016-04-04 103.26.193.228

Яг үнэн, дебилүүд маш ихэсч байна шүү. Сүүлийн үед баяр ёслол, элдэв найр наадмаар давхцаж хүүхэд олдох нь ч бүр ихслээ

Зочин 2016-04-04 202.179.27.62

Хүнийг, ялангуяа эмэгтэй хүнийг насаар нь элдвээр хэлэх бол маш бүдүүлэг тэнэг. Хүнийг элдвээр гоочилж бичиж таашал авдаг бол энэ нэг ёсны сэтгэл мэдрэлийн садизм буюу мэдрэлийн хурц өвчин. Эмчид хандах хэрэгтэй. Харин Сараад амжилт хүсье.

Зочин 2016-04-04 103.26.193.228

яг үнэн, дебилүүд маш ихэсч байна шүү. Сүүлийн үед баяр ёслол, элдэв найр наадмаар давхцаж хүүхэд олдох нь ч бүр ихслээ

Зочин 2016-04-04 59.153.113.128

Өөрийгөө харандаа гээд бодчихож. Харандаа гэж бодвол чамааас бал гарахаа больсон байнаа

Chemie hurtslaach 2016-04-04 109.90.81.211

NO

Зочин 2016-04-04 202.131.252.209

namaig husaach gene uu

зочин 2016-04-04 202.9.41.121

Намайг хурцлаач гэсэн чинь юу гэсэн утгатай юм бэ. Сараа маань бас л халхын сайхан бүсгүйн нэг дээ.Хөөрхий минь амьтан ханийн жаргал амссангүй баахан амьтны хүүхдийн цуглуулгачин болсоор амьдрал нь өнгөрч байна даа. Хүн л болсон хойно нас оройтсон ч гэсэн аяга цайгаа хуваах хүнээ олохыг хүсэмжилж тоглолтоо ингэж этгээдээр нэрлэсэн гэж бодохоос. Чи минь тэнгэр дээрээсээ бууж ирвэл үлдсэн амьдралд чинь сайн,найдвартай хань болох халхын хүү байгаа даа. Ханийн жаргал хүсье.

Зочин 2016-04-04 66.87.76.249

Amar taivan baildaa emee min.Nas, zus, hooloi 3 chin yavaad ugsun gedgiig odoo hurtel oilgoogui l bna uu.Deer n bie bie nee hudlaa huurgusun byalduuchdidaar mongol duurchee gej.

Зочин 2016-04-04 122.201.21.115

BITGII INGWEJI TEMNEGTEECH DSEE . CHAMAIG KHURTSLAACH IR OROKHGUY > NAS NAMBANDAA BAIWAL KHUMUUS KHUNDETGENE

Сайхан дуучин сайхан хүүхэн 2016-04-04 86.84.55.254

Сайхан хүүхэн ш дээ. Сайхан ч дуулдаг агуу бүсгүй. Хүмүүс аймаар атаархсаан Ккк

Зочин 2016-04-04 103.26.193.228

Төрөлхийн авьяаслаг дуучин даа, олон сайхан дууг амилуулсан

Зочин 2016-04-04 202.126.91.95

хүн өтөлхөө мэддэггүй би залуу гэж л боддог , ойртсон болгон чинь чамд бурууг чихээд өөрөө цэвэрхэн амьтан байсан гээд л

зочин 2016-04-04 202.9.41.69

Сараа ч сайхан дуучин шүү илүү дутуу зан элдэв баггүй өөрийнхөө гоё дуучин

***** monhoo n bnaa 2016-04-04 103.57.92.188

ene ***** monhoo gedeg hun mongoliin interneted od bolj duuslaa setgegdel deer ene yag yaadag hun yum be

Зочин 2016-04-04 59.153.115.176

Сонин юм шүү. Ийм данхар толгойтой хэрнээ тархи нь жижигхэн, тэгснээ хоолой нь нэг бодлын гоё ч юм шиг, нөгөө бодлын хаашаа ч юм, бяруу мөөрөх ч шиг.

Биеэ тойл 2016-04-04 202.9.40.89

Сараа дуучин их өтөлж байна, биеэ бодоорой

иргэн 2016-04-04 122.201.21.85

Санжийн Баяртай машин дотор нэг уулзаая

у 2016-04-04 43.228.130.190

Намайг Хурьцаач гэнүү

Зочин 2016-04-04 202.126.89.199

Орос шиг бас баба нар бас монголчуудыг удирдах санаатай

Зочин 2016-04-04 94.186.161.2

NAMAIG SHAAH HYN BAINA UU...

kkk 2016-04-04 77.92.196.156

Яаж хурцлах юм бэ, ийм бөөн өөхийг, харин наад өөхөө хайлуул өөрөө. Одоо боль гэртээ тэмдэглэ ядаргаатай юм

Зочин 2016-04-04 59.153.115.176

Жил бүр л нэг юмаа тоглож гингэнэж байхаар гэртээ сууж ээждээ цай чанаж өг. Сонирхол төрөхгүй байна. Үзье гэсэн бодол ирэхгүй байна. уучлаарай

Soongo 2016-04-04 122.201.31.45

Яахын бэ одоо хурцлагдахгүй дээ, угаасаа ч хурц байгаагүй, төрсөн өдрөө зүгээр гэртээ ээж, хүүхдүүдтэйгээ тэмдэглэсэн нь дээрдээ

NO 2016-04-04 134.176.61.235

UGUI EE CHAMAIG HURTSLAHGUI!

Зочин 2016-04-04 182.160.36.106

ариунааг хэрчихнүү?