Эмч нар хүмүүст түрүүлгээ харж унтахыг зөвлөдөггүй. Учир нь доошоо харж унтах нь нуруунд асар их ачаалал өгдөг байна. Энэхүү буруу зуршлаас үүдэн нурууны хэвийн байдал алдагдаж, муруйхаас гадна гар, хүзүү хүчтэй өвддөг болдог. Түүгээр ч зогсохгүй биеийн бусад хэсэгт нөлөөлж, стресс үүсгэдэг. Нуруунд хэт их ачаалал өгснөөр амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, гүнзгий амьсгалах боломжгүйд хүргэдэг байна.
Түрүүлгээ харж унтах нь хөхний булчирхайд нөлөөлж, хавдар үүсгэх эрсдэл дагуулахаас гадна хамар, уруулын хаван, үрчлээсийн шалтгаан болдог аж. Байнга ийм байрлалаар унтдаг хүмүүсийн нүүр эрт үрчлээ суудаг (ялангуяа хамрын угалзаар) аж. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн цээж амархан үрчлээтэх бөгөөд өглөө босоход нүүр хавагнасан байдаг байна.
Хэрвээ та түрүүлгээ харж унтдаг муу зуршлаасаа салж чадахгүй байгаа бол хэвлийн хэсэг болон аарцаг орчимдоо дэр тавиад унтаад үзээрэй. Эмч нарын үзэж буйгаар энэ нь нуруунд хүчтэй ачаалал өгөхөөс сэргийлдэг байна.
Хүн доошоо харж хэвтэхэд толгойгоо хажуу тийш эргүүлдэг. Энэ үед нугасны нэг артерын судас дарагдаж, тархины цусан хангамж мууддаг байна. Доош харан унтаж байхад уушги бүрэн ажиллаж чадахгүй, цээж дарагддаг. Өөрөөр хэлбэл, түрүүлгээ харж унтсанаар дотор эрхтэнүүд дарагдаж, хэвлийн доод хэсгийн цусан хангамж мууддаг байна. Энэ нь сексийн амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлдэг ажээ.
Эх сурвалж: RAMBLER
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ