Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд намууд хэнийг дэвшүүлэх, хэн хэн өрсөлдөх вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод буй. Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл баатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, харин Хотын даргын ажлаа хийхэд бэлэн гэдгээ өнөөдөр мэдэгдэл хийх үеэрээ онцлов.
Тэрбээр "Би нийслэлийнхээ л төлөө ажиллана. Нийслэлийн намын даргад өрсөлдөнө. Ирээдүйд боломжтой бол нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа мэтээр мэдээлэл гараад байна. Ингэснээр гүжир гүтгэлэг эрчимждэг. Залуучууд нийгмээ авч явах цаг нь болсон. Манай намын залуус энэ нийгмээ аваад явна гэдэгт би эргэлзэхгүй байна" хэмээсэн юм.
Ардчилсан нам одоогоор намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлаагүй байгаа ч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрөө албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Сонирхуулахад, Ардчилсан нам дараагийн шинэ даргаа ирэх тавдугаар сарын 2-ны өдөр батламжилж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлана гэдгээ мэдэгдээд буй.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ