“Араатны хаан”-ы амьд үзүүлбэртэй цирк | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Араатны хаан”-ы амьд үзүүлбэртэй цирк

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

“Араатны хаан”-ы амьд үзүүлбэртэй цирк

Морь унан давхих, гал дундуур харайх “Араатны хаан”-г харсан  харсан бяцхан үзэгчид алгаа хорстол ташин хөөрөн баясах. Сургагчийнхаа үгээр дуулгавартайгаар “наадах” араатны хаан гал дундуур харайж гайхуулав. Арсланд амаараа мах өгөх зоригт залуу. Амыг нь давхар хазаад авах вий дээ гэсэн айдас дунд үзүүлбэр ч амжилттай дуусав.

Охидын дуртай пони, олсон дээрх гайхамшигт үзүүлбэр гээд үзэгчид хөөрөн баяссаар, циркид уран гоё үзүүлбэрээрээ гайхуулсаар. Монголд огт амьдардаггүй лам гөрөөс. Сургагчтайгаа тоглох сахилгагүй нохой, жаахан сармагчингийн чадварлагаар “нугарах” нь харагдах. Өмнөх үзүүлбэрийнх нь “шок”-ноос гарч амжаагүй шахам байхад дараагийн уулга алдалт үргэлжилсээр нэг л мэдэхэд хоёр цаг дуусчээ.

Тоглолт хоёр хэсгээс бүрдэв. Тоглолтын нэгдүгээр хэсэг бол агаарын үзүүлбэр байлаа. Агаарт дүүлэн эргэлдэх циркчдийн үзүүлбэрийн араас “Акробат этюд”-ийг амьсгаа даран үзэв. Ширүүхэн л амьсгалчих юм бол циркчид алдаа гаргаад нуран ойччих юм шиг.

Зарим тоглолтыг замаас нь орхин гарах ч удаа цөөнгүй гардаг. Харин “Аса цирк” өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас өдөр бүр тоглож байгаа “Дэлхийн цирк”-ийн тоглолтыг л жинхэнэ амьд тоглолт гэж тодорхойлохгүй юм бол өөр юуг ингэж тодорхойлох гэж.

Олсон дээр дугуй унах турьхан бүсгүй Хятадын жүжигчин. Өндөр шон дээр яг л сармагчин лугаа үсрэн наадах залуу, бүсгүй хоёр. Олон жилийн өмнө ээжийгээ дагаад циркийн тоглолт үздэг байсан тэр л хүүхэд нас минь эргэн ирэх шиг. Хүү маань баясан хөөрөөд л. Бяцхан үзэгчид тэр чигтээ циркийн манежнаас нүдээ хором ч салгасангүй. Хоёр цагийн турш тэвчээртэйгээр хэн нэгний дуулахыг сонс гэвэл хүүхдүүд ингэтлээ хөөрс, баясч амьсгаагаа дарж, уулга алдаж үзэх байсан болов уу? Үзэгчдээ байлдан дагуулна гэдэг ганцхан циркт л байдаг гайхамшиг ч техник болов уу?

Танхим пиг дүүрэн, сул суудал нэг ч алга. Үзэгчид нь ийм эмоцитой, жижигхээн алгаа хорстол нь таших, жинхнээсээ хөөрөн баярлах ийм гоё тоглолт ойрд болсонгүй. Тиймээ, энэ бол Монголын циркийн манежнаа хоёр цагийн турш сонирхолтой үзүүлбэрүүдээр бяцхан үзэгчдэд “бэлэг барих” Дэлхийн циркийн тоглолт байлаа. Бяцхан үзэгчдийнхээ хүсэлтээр энэ сарын 10 хүртэл тоглолтоо сунгасан гэдэг таатай мэдээлэл байна. Энэ гоё тоглолтыг хөөрхөн хүүхдүүдээ үзүүлмээр байвал өдөр бүр “Аса” циркт болж байгаа Дэлхийн циркийн тоглолтыг зориорой. Үнэ нь боломжийн, суудлаасаа хамаараад 15-30 мянган төгрөг юм билээ. Харин үзэгчид минь цагаасаа өмнө очоод суудлаа аятайхан олоод суухыг л зөвлөе.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

gast 2016-04-04 202.179.26.115

хүүхдэд үзүүлэхэд үнэхээр гое. Арслан, лам гараас, сармагчинг амьдаар нь харна. ер нь ихэнхи нь олон улсын тэмцээний шагналт бүтээлүүд л байна лээ

guest 2016-04-04 202.9.41.111

Цирк охинтойгоо явж үзсээн хүүхдүүдэд бол таалагдсан томчуул бидэнд бол яахав дээ санагдсан...

huuye 2016-04-04 203.91.118.170

Ene baavgai ni neg sonin haragdaad bn arisan dotor ni hun baigaa yum shig

uzsenhun 2016-04-04 112.72.12.16

tiimee hun bgan tgd alialagchtai hamt bujiglej bgan

Зочин 2016-04-04 202.179.27.62

Үзсэн хүмүүс уйтгартай цирк гэх юм. Үнэхээр тийм юм болов уу Уг нь хүүхдүүддээ энэ циркийг үзүүлэх санаатай байсан юм. Одоо бүр эргэлзчихлэээ...Энэ цирк үзсэн хүн байн ууу..

Зочин 2016-04-04 182.160.3.213

goy ymaa