Tesla “model 3” загвараа танилцууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Tesla “model 3” загвараа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Tesla “model 3” загвараа танилцууллаа

Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн эцэг гэгддэг “Tesla Motor” компани "Model 3" нэртэй шинэ загварын автомашинаа сүр дуулиантай танилцууллаа. Энэхүү шина загвар нь өмнөх загварууд болох “Model X” болон “Model S”-тэй харьцуулахад хоёр дахин хямд үнээр буюу 35 мянган ам.доллараар худалдаанд гарах аж.

Мөн уг автомашиныг нэг удаа бүрэн цэнэглэхэд 346 километр зам туулах хүчин чадалтай гэдгээрээ хэрэглэгчдийн сонирхлыг татаж хоёр өдрийн дотор 276 мянган урьдчилсан захиалга авчээ. Захиалагчид 1000 ам.долларын урьдчилгаа төлөн захиалгаа баталгаажуулж байгаа ба ирэх 2017 оны сүүлээр автомашинаа авах боломжтой болох аж.

Тус компани жилд 500 мянган машин үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Т.МӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ганаа 2016-04-04 103.57.92.37

Сайхан юмаа...

Зочин 2016-04-04 103.229.123.193

uildweree hurdan barichaasai. puriusee solimoor baina