БНАСАУ-ын эсрэг авсан хоригоо сулруулахыг Вашингтонд уриалжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын эсрэг авсан хоригоо сулруулахыг Вашингтонд уриалжээ

БНАСАУ-ын эсрэг авсан хоригоо сулруулахыг Вашингтонд уриалжээ
North Korean leader Kim Jong Un waves during a ceremony for the 8th Congress of the Workers' Party in Pyongyang, North Korea January 14, 2021 in this photo supplied by North Korea's Central News Agency (KCNA). KCNA via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. REUTERS IS UNABLE TO INDEPENDENTLY VERIFY THIS IMAGE. NO THIRD PARTY SALES. SOUTH KOREA OUT. NO COMMERCIAL OR EDITORIAL SALES IN SOUTH KOREA.

АНУ Ким Жон Унтай цөмийн хөтөлбөрийн тухай дахин ярилцъя гэвэл Пёньяны эсрэг авсан хориг арга хэмжээнүүддээ уян хатан хандах хэрэгтэй хэмээн Умард Солонгосын асуудал хариуцсан Сөүлийн мэргэжилтэн уриалжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай 2018 онд цаашдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр хамтран ажиллахаар тохиролцож байсан билээ. Гэвч хоёр тал дахин уулзахдаа санал зөрөлдөж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх зорилго талаар болсон юм.

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден Умард Солонгосын асуудалд ямар бодлогоор хандахаа олон нийтэд мэдэгдээгүй байгаа юм. Сөүл АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааныхаа хүрээнд Жо Байденыг Ким Жон Унтай шинээр холбоо тогтоох эрмэлзэлтэй байгаа хэмээн найдаж буй аж. БНСУ-ын Солонгос хоорондын асуудлыг хариуцсан сайд И Ин Ён хориг арга хэмжээ бол Ким Жон Уныг хэлэлцээрийн ширээнд суулгах арга биш хэмээн үзэж буй юм байна.

Тэрбээр “Хэрвээ бид өдгөө БНАСАУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авах талаар ярьж байвал хориг арга хэмжээ чухам ямар үр дүн авчирсан бэ гэдгийг бодох ёстой. Хориг арга хэмжээ зөв арга биш байж ч болох. Бид эргэн харж, нөхцөл байдалд тохируулан хориг арга хэмжээндээ уян хатан хандах хэрэгтэй” хэмээн тайлбарлажээ.

И сайдыг ийнхүү мэдээлэхээс өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг БНАСАУ-тай холбоо тогтоохыг уриалсан мэдэгдэл хийсэн билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Чон Сэ Гюн Вашингтон Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн талаарх асуудлыг хэлэлцэхийн тулд аль нэг хориг арга хэмжээгээ сулруулах хэрэгтэй хэмээн ярьжээ.

И Ин Ён гэвч чухам аль хориг арга хэмжээг нь сулруулбал зохих талаар нарийн мэдээлээгүй аж. Гэхдээ тэрбээр буяны үйл ажиллагаа явуулж, БНАСАУ-ын цар тахалтай тэмцэх тэмцэлд нэмэр болох нь бас чухал гэдгийг сануулсан байна.

Умард Солонгос халдварын нэг ч тохиолол бүртгэгдээгүй хэмээн мэдээлж, Сөүлээс тусламж авахаас татгалзсан. Гэвч Өмнөд Солонгосын эрх баригчид түүнд нь эргэлзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

И Ин Ёны хэлснээр, БНСУ-ын засгийн газар хойд хөрш нь хэрвээ зөвшөөрвөл хэзээ ч оношлуур, эм зэрэг шаардлагатай зүйлсийг илгээхэд бэлэн ч одоохондоо вакцинаар туслах төлөвлөгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж