Ирээдүйн талаар үнэнийг зөгнөсөн, 1969 оны захидал олджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Ирээдүйн талаар үнэнийг зөгнөсөн, 1969 оны захидал олджээ

Английн Питерборо хотын бөс даавууны наймаачин, 67 настай Питер Беккертон хуучин буйдангаа засч сэлбэхдээ ирээдүйн талаар үнэнийг зөгнөн бичсэн, 1969 оны захидал олжээ. Захидлыг 1969 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 11 настай охин бичжээ. Тэрбээр ирээдүйн амьдралынхаа талаар болон ертөнц ямар байх тухай төсөөллөө сийрүүлсэн байна.

Сурагч охин олон жилийн дараа хүмүүс зурагтаар гардаг шиг ярилцагчаа утсаараа харж ярьдаг болно гэж бичжээ. Улмаар телевизүүд өөрчлөгдөж, том дэлгэцтэй болно. Хүмүүс сандалдаа туслан суугаад, телевизийн сувгуудаа өөрчлөх боломжтой болно. Мөн байшингийн хаалгаа товчлуур дараад алсаас нээдэг болно гэж зөгнөжээ.

Гэхдээ сурагч охины захидалд биелэшгүй зөгнөлүүд ч байсан аж. Охин ирээдүйд хэвшмэл хоол хүнс байхгүй болно гээд, бохины тусламжтайгаар хангалттай хоол хүнс авах боломжтой болно. Тиймээс ялангуяа бохир аяга таваг угаах шаардлагагүй болно хэмээгээд, үүнд баяртай байгаагаа бичсэн байна.

Наймаачин эрийн эхнэр Роза тус захиаг бичсэн эзнийг олно хэмээн найдаж, уг захидлыг цахим хуудастаа нийтлэхээр шийджээ. Түүний хэлснээр, нөхөр нь ихэвчлэн тавилга дотроос ямар нэгэн зүйл олдог байна. Роза энэ удаагийн захидал хамгийн сонирхолтой олдвор байсныг тэмдэглэжээ.

Эх сурвалж: THE MIRROR
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж