Бүсэндээ зүүдэг гэрэл

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Эрүүл мэнддээ анхааран өөрийн цаг заваараа гүйдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт олширсоор байна. Энэ үед гүйгчдэд зориулсан төрөл бүрийн хэрэгслүүд бүтээгдэн худалдаанд гарсаар байгаа юм. Үүний нэг нь Million Mile Light нэртэй бүсэнд зүүдэг гэрэл.

Энэ гэхдээ зүгээр нэг энгийн гэрэл биш. Энэ гэрэл бол ямар нэг зайгаар ажилладаггүй ба таны хөдөлгөөнөөр цэнэглэгдэн ажилладаг гэдгээрээ онцлог. Анх зүүхэд ямар ч гэрэл асахгүй ба 200 метр зайнд гүйхэд хангалттай тодоор гэрэлтэж эхлэх юм байна.

Ус болон доргилтын хамгаалалттай тул гүйх үед эвдэрнэ гэсэн ойлголт байхгүй. Уг гэрлийг нар мандахаас өмнө гүйдэг эртэч хүмүүст зориулан бүтээжээ.

Үнэ нь 23 ам.доллар аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж