Нийслэлд 131 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Нийслэлд 131 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн   хоногт цагдаагийн байгууллага иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 487  мэдээлэл  хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж. Бүртгэгдсэн гэмт хэргийн  долоо нь хулгай, найм нь танхайн гэмт хэрэг байжээ. Өнгөрсөн хоногт нийслэлд 131, орон нутагт 52 хүн эрүүлжүүлэгджээ. Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Төмөр замын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр хамгийн их ачаалалтай ажилласан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж