Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос ирсэн 900 гаруй иргэний 70 хувиас хоёр удаа PCR, хүнс тээврийн 73 жолоочоос нэг удаа PCR, ойрын хавьтлын тусгаарлалтад байсан 97 хүнээс 2 удаа PCR, эрсдэлт бүлгийн найман чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын 2000 гаруй иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тул өнөөдөр (2021.02.04)-өөс эхлэн дараах үйл ажиллагааг нээж байна. Үүнд:
- үсчин, гоо сайхан
- фитнесс, иог
- бүжгийн клубууд
- саун бассейн, нийтийн халуун ус
- бүх төрлийн секц дугуйлангууд
- теннис билльярд, спорт зал
- 12-р ангийн танхимын давтлага
- хүргэлтийн үйлчилгээ
- бар, паб / 0-18′ градус/
- Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудад архи, согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө.
Мөн энэ сарын 10-ныг дуустал долоо хоногт нэг удаа зорчихоор сумд болон Сэлэнгэ аймгийн сумд хооронд зорчигчдын хөдөлгөөнийг тухайн сумын онцгой комиссын бичгийг үндэслэн тус тус нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ