Тархины чипийг энэ жилдээ багтааж хүн дээр туршина

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Тархины чипийг энэ жилдээ багтааж хүн дээр туршина

Тархины чипийг энэ жилдээ багтааж хүн дээр туршина

АНУ-ын технологийн тэрбумтан, дэлхийн тэргүүн баян Илон Маскийн "Neuralink" компани бүтээсэн тархины чипээ энэ жилдээ багтаан хүн дээр туршиж үзэхээр төлөвлөж байгаа аж.

Тус компанийн хамгийн сүүлд хэрэгжүүлж буй тус төсөл нь ирээдүйд хүн төрөлхтөнд цахим технологиудыг бодлоороо удирдах боломж олгох зорилготой билээ. "Neuralink" компани 2016 онд байгуулагдсан бөгөөд дөрвөн жил чимээгүй ажилласны эцэст өнгөрсөн онд бэлэн болсон тархины чипээ гахайн дээр амжилттай туршиж, шуугиан тарьсан билээ. Түүнээс хойш компани болон бүтээлээс нь сураг дуулдалгүй удсан ч сүүлийн үед Илон Маск нэвтрүүлэгт оролцохдоо чипээ сармагчин дээр туршиж байгаагаа ярьсан билээ.

Тархины чипийг шүүмжилж, эмээж байгаа хүмүүс олон ч мөн сайшааж, тэсэн ядан хүлээж буй хүмүүс их бий аж. Тухайлбал, тархины чипний тусламжтайгаар хүний саажсан, мэдээгүй болсон зэрэг мэдрэлийн асуудлуудыг эмчлэх боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.

Энэ сарын 1-нд твиттер дээр нэгэн эр "Neurolink" компанид хандан өөрийн асуудлаа хэлж, хариулт хүссэн нийтлэл бичжээ. Тэрбээр “Би 20 жилийн өмнө осолд орсноосоо хойш мөрнөөс доош мэдээгүй болсон юм. Үүнийг тархины чипээр зохицуулах боломжтой юу?” хэмээн асуужээ.

Дараа өдөр нь "Neuralink" компанийн албан ёсны хаягаас түүнд “Манай компани одоогоор аюулгүй байдлыг хангах тал дээр хичээн ажиллаж байна. Мөн Холбооны эмийн удирдах газартай холбоо тогтоосон. Хэрвээ эрх баригчид зөвшөөрвөл тархины чипийг эмчилгээний зориулалтаар энэ жилдээ багтаан хүн дээр турших төлөвлөгөөтэй байна” хэмээн хариулжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж