“Windows 10 Anniversary”-г гаргана

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

“Windows 10 Anniversary”-г гаргана

“Microsoft” компани “Windows 10” үйлдлийн системээ үнэ төлбөргүй ашиглах боломжийг хэрэглэгчдэдээ олгоод байгаа билээ. Тэгвэл уг үйлдлийн системийг суурилуулсан төхөөрөмжийн тоо 270 сая болсон тухай тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Терри Майерсон “Microsoft Build 2016” бага хуралд тавьсан илтгэлдээ дурьджээ.

Мөн уг үйлдлийн системийг хэрэглээнд нэвтрүүлсэн мөчөөс хойш хэрэглэгчид 75 тэрбум гаруй цагийг уг системд өнгөрүүлсэн тооцоо гарсан ба 270 сая гэдэг нь “Windows 7”-г суурилуулж байсан төхөөрөмжийн тооноос 145 хувиар илүү тоо аж.

Түүнчлэн “Microsoft” компани “Windows 10”-ын шинэчилсэн хувилбар болох “Windows 10 Anniversary” үйлдлийн системийг 2016 оны зун гаргах гэж байгаагаа мэдэгджээ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж