ОХУ влогчдыг хязгаарлана | News.MN

ОХУ влогчдыг хязгаарлана

ОХУ влогчдыг хязгаарлана

ОХУ влогчдыг хязгаарлана

ОХУ-д сүүлийн үед “Trash streaming” буюу дур зоргоороо аашлан, чухал ач холбогдолгүй, өндөр эрсдэлтэй, хүчирхийлэлтэй бичлэг хийж мөнгө олдог влогчид олширч, түүний улмаас хүмүүс амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох асуудал олон гарч байгаа ажээ.

Хамгийн сүүлд гэхэд 60 настай Юри Душечкин хэмээх эр шууд бичлэг хийж байхдаа мөнгөний төлөө 1.5 литр архи уугаад, камерынхаа өмнө нас баржээ. Цахим орчинд “Өвөө” нэрээрээ алдартай түүнийг улам их архи уухыг харах гэж үзэгчид нь мөнгө хандивладаг байсан аж. Түүний хамгийн сүүлийн бичлэг дээр Өвөө газар хэвтээд, хэдэн цаг болсон тул үзэгчид түүнийг согтоод унасан хэмээн бодоод өнгөрчээ.

Болсон явдлын талаар Өвөөтэй хамтран бичлэг хийдэг Жека, Youtube компанийн хэвлэлийн төлөөлөгч нар одоо болтол ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Жекагийн зарим бичлэг дээр орон гэргүй хүмүүст мөнгө амлан, халуун ногоотой их хэмжээний архи уулгаж буй нь гардаг бөгөөд зарим дээр нь Өвөө оролцдог байжээ.

Энэ төрлийн бичлэг хийн цахим орчинд тавьдаг влогчид Орост сүүлийн үед маш олон болж байгаа бөгөөд энэ нь эрх баригчдын санааг зовоох болсон аж.

Өнгөрсөн оны аравдугаар сард влогчин Стас Рифлэй шууд бичлэг дээрээ найз охиноо дотуур хувцастай нь гадаа хөөж гаргаснаар аминд нь хүрсэн хэрэг гарсан билээ.

Мөн Сенатор Алексей Пушков өнгөрсөн долоо хоногт “Смоленскт танхай влогчид орон гэргүй хүнийг дээрэлхэн зодож, үзэгчдээсээ мөнгө цуглуулсан. Зодуулсан орон гэргүй хүн удалгүй нас барсан байсан. Ийм төрлийн ач холбогдолгүй бичлэг хийж, мөнгө олдог аргыг хуулиар хориглох хэрэгтэй” хэмээн бичжээ.

Тэрбээр сүүлийн үед уг асуудалд анхаарлаа хандуулан, ОХУ-ын холбооны консултай хамтран ажиллаж, влогчдыг хязгаарлах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болдоо 2021-02-04 202.126.89.166

цуст дарангуйлагчтай нийгэм ингэх бол юу ч биш …..

Avatar

Зочин 2021-02-04 103.212.118.56

Энэ бол либерал ардчиллын бүтээл.ОХУ-д дөнгөж эхэлж байгаа үзэгдэл. Баруунд бол бүр хөгжчихсөн.Залуус нь зөвхөн зугаа цэнгэл хайсан, ахмад үеэ тоохоо больсон, гэр бүлийг чухалд үзэхээ байсан ,элдэв с***р самуун бусармаг зүйл,сөргөлдөөн тэмцэл илүү сонирходог. .Өнөө үед янз бүрийн мэдээлэл их, гэтэл хүмүүсийн бодож тунгаах чадвар муудаад .Бурангуй этгээдүүд, хүмүүсийг бодож тунгаах хүсэлгүй, чадах ч үгүй болгодог. Энэ нь хүний эрх чөлөө гэж тунхагланаҮүнд ялангуяа өсвөр насныхан их өртөх болсон..

Avatar

Зочин 2021-02-04 124.158.82.18

Орос ардчилсан улс биш тэнэгээ

Avatar

vneniig helsen bna.. 2021-02-04 202.131.225.197

yg vneng heljee.. baruunii neo liberial vzel unaltand orj bna. baruund ger bvliin vne tsen eh etsegiin hariutslaga es surtahuunii unaltand orood bnaa. tend transjender , ijil hvisten geh gaj dontonud mash ih olshirj tvvniigee baruunii soeliin vnet zvils gej nerelj baih yumaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж