Илон Маск “Tesla”-гийн автомашины чанар тааруу болохыг хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Илон Маск “Tesla”-гийн автомашины чанар тааруу болохыг хүлээн зөвшөөрөв

Илон Маск “Tesla”-гийн автомашины чанар тааруу болохыг хүлээн зөвшөөрөв

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн үйлдвэрлэдэг автомашинууд чанарын асуудалтай болохыг тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр саяхан зөвлөх инженер Сэнди Манрогийн нэгэн ярилцлагад орох үеэрээ энэ талаар ярьсан байна. Манро 2018 онд тус компанийн “Model 3” загварын автомашиныг эд анги бүрээр нь задалж, чанарын үнэлгээ хийжээ. Энэ үеэр “Model 3” загварын гадаад бүтэц яв цав биш, хэсгүүд нь хоорондоо зөрдөг, будаг нь жигд биш гэх зэрэг дутагдлууд илрүүлж байсан ба уг загварыг 90-ээд оны Kia шиг, яаж ийм бүтээгдэхүүн гаргаж чадав аа хэмээн шүүмжилж байсан аж.

Харин Илон Маск Манротой ярилцах үеэрээ “Найзууд маань надаас “Tesla-гийн машиныг ямар үед нь худалдаж авбал зүгээр вэ гэж асуудаг. Үйлдвэрлэлийн эхний шатанд уу, эсвэл үйлдвэрлэл жигдрэх үед үү гэж асууж байгаа нь тэр. Яг үнэндээ үйлдвэрлэл эхэлж байхад бүх зүйлийг төгс хийх хэцүү шүү дээ” хэмээн ярьжээ. Цааш нь тэрбээр үйлдвэрлэлийн явцад гарсан алдааг түргэн хугацаанд илрүүлж, засахаар ажиллаж буйгаа ч ярьсан байна.

Өнгөрсөн онд худалдаж авсан 2021 оны “Model 3” загварыг сарын дараа өөр хүний худалдаж авсан ижил загвартай харьцуулаад, чанарын нэлээд ялгаа гарсныг Манро баталж байжээ. Илон Маскын хувьд шүүмжлэл хүлээж авах тун дургүй нэгэн. Иймд энэ удаагийн түүний хэлсэн үг “Tesla”-гийн шинэ загваруудын борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Тус компани энэ оны сүүлээр анхны “Cybertruck” пикап загвараа үйлдвэрлэж эхлэх бөгөөд Техасын Остин, Германы Берлин хотын ойролцоо шинэ үйлдвэрүүд нээхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж