Ерөнхий сайд Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 4 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулагдах Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцоно. Уг чуулга уулзалтыг Швейцарын “Кредит Свисс” банкнаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад нийт 18 их наяд ам.долларын хөрөнгийн удирдлагыг хариуцан ажиллаж буй 2800 гаруй санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцох юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Ерөнхий Захирагч Лян Жөнин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Лицюнь нартай тус тус уулзана.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж