Covid-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс, тэр дундаа энэ халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн, архаг хууч өвчтэй, өндөр настай зэрэг хүмүүсийн 20-30 хувьд урт хугацаанд толгой өвдөх, амархан ядрах, бие сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Өндөр настнуудын хувьд халдвар аваад эдгэсэн ч юм мартаж санах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд урт хугацаанд үргэлжилж буй юм байна.
Эрүүл мэндийн байгууллагааас халдвар аваад эдгэрсэн хүнтэй 14 хоногийн дараа, зургаан сарын дараа холбогдож, эргэх холбоотой ажиллаж байгаа ажээ. Халдвар аваад эдгэрсэн хүний заримд нь тэр дундаа хүндээр өвдсөн хүнд зургаан сарын хугацаанд дотор муухайрах, амархан ядрах, унтамхай болох, үс унаж, хумс хугарах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгааг ЭМЯ-ны өнөөдөр (2021.2.4) ээлжит мэдээллээ хийх үеэр дуулгасан юм. Энэ бүхнийг сэтгэл засал, дархлаа дэмжих зэрэг ерөнхий эмчилгээгээр эмчилж байгаа аж.
Р.ДУЛАМ
Зочин 2021-02-04 179.43.160.237
— Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-04 202.170.84.188
худлаа нийгмийг айдсаар нь удирдахын тулд иймэрхүү өвдвөл үхэх ч юм шиг, эсвэл өвдөөд эдгэрсэн ч архаг хуучтай болох ч юм шиг баталгаагүй худлаа мэдээлэл тараахаа зогсоо.!!! Ханиад тусаад эмчтэй эмчгүй өөрсдөө дархлагаараа дарж эдгээсээр ирсэн Монголчууд сүргийн дархлаа ч суучихсан байх магадлалтай. Өвдсөн ч эмчилгээний аргаа л зааж өгөх юм л бичээч
Зочин 2021-02-04 23.106.249.37
троллоо тэр хойшоогоо зайлаач, энд бид өвчин тусмааргүй бна
Зочин 2021-02-04 202.126.89.146
Emchilj bgaa emnii nuluulul uu?