Covid-19-өөр өвчлөөд эдгэрсэн ч сульдах, мартамхай болох шинж тэмдгүүд илэрч байна

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр өвчлөөд эдгэрсэн ч сульдах, мартамхай болох шинж тэмдгүүд илэрч байна

Covid-19-өөр өвчлөөд эдгэрсэн ч сульдах, мартамхай болох шинж тэмдгүүд илэрч байна

Covid-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс, тэр дундаа энэ халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн, архаг хууч өвчтэй, өндөр настай зэрэг хүмүүсийн 20-30 хувьд урт хугацаанд толгой өвдөх, амархан ядрах, бие сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Өндөр настнуудын хувьд халдвар аваад эдгэсэн ч юм мартаж санах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд урт хугацаанд үргэлжилж буй юм байна.

Эрүүл мэндийн байгууллагааас халдвар аваад эдгэрсэн хүнтэй 14 хоногийн дараа, зургаан сарын дараа холбогдож, эргэх холбоотой ажиллаж байгаа ажээ. Халдвар аваад эдгэрсэн хүний заримд нь тэр дундаа хүндээр өвдсөн хүнд зургаан сарын хугацаанд дотор муухайрах, амархан ядрах, унтамхай болох, үс унаж, хумс хугарах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгааг ЭМЯ-ны өнөөдөр (2021.2.4) ээлжит мэдээллээ хийх үеэр дуулгасан юм. Энэ бүхнийг сэтгэл засал, дархлаа дэмжих зэрэг ерөнхий эмчилгээгээр эмчилж байгаа аж.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж