“Мэргэжил арга зүйн зөвлөгөө” өгөх сургалт зохион байгууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Мэргэжил арга зүйн зөвлөгөө” өгөх сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

“Мэргэжил арга зүйн зөвлөгөө” өгөх сургалт зохион байгууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харьяа 19 байгууллагын 52 ажилтанг хамруулсан хууль эрх зүй, архив албан хэрэг хөтлөлтийн “Мэргэжил арга зүйн зөвлөгөө” өгөх сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нээж үг хэлсэн юм.Тэрээр” Байгууллагын албан хэрэг хөтлөлт стандартын дагуу, хууль эрх зүйн шаардлагыг хангасан байх нь нэн чухал. Гарсан шийдвэр бүр хуульд нийцсэн, албан бичиг хэргийн стандартын дагуу байх ёстой. Нэг л алдаатай өгүүлбэр хариуцлага хүлээх эрхзүйн бичиг баримт болдгийг санах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.    

Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагуудын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтэн,  хууль эрх зүй, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн, гэр хорооллын Захирагчийн ажлын албадын туслах нар оролцов.

Хүний нөөц, хөдөлмөрийн эрх зүй, байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах  арга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлийн онолын мэдлэгийг олгох танхимын сургалт, Хөдөлмөрийн эрх зүй, хүний нөөцийн тайлан мэдээ, захирамжлалын бичиг баримтыг боловсруулах арга зүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын онолын мэдлэгийг дадлага ажлаар бататгах гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалт нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр илэрсэн нийтлэг алдаа дутагдал, зөрчлийг арилгах, дотоод ажлын зохион байгуулалт, бичиг баримтын боловсруулалтыг сайжруулах, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангуулах, мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх ач холбогдолтой. Мөн харьяа байгууллагуудын ажлын зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах давуу талтай.

ЭХ СУРВАЛЖ:  УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс