С.Одонтуяа гишүүн “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээ“-г санаачилж эхлүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Одонтуяа гишүүн “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээ“-г санаачилж эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

С.Одонтуяа гишүүн “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээ“-г санаачилж эхлүүллээ

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байна.

УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртож байгаа цаг үетэй давхцан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжийн талаар тус чуулган хэлэлцэж байгаа юм.

Чуулганд  330 сум, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн  ИТХ-д сонгогдсон 2200 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 450 гаруй төлөөлөгч эмэгтэй, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл 600 гаруй хүн оролцож байна.

Үндэсний чуулганы үдээс хойшхи хуралдааныг нээж, УИХ-ын гишүүн, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа илтгэл тавилаа. Тэрбээр УИХ-ын хамгийн сүүлийн сонгуулийн үр дүнд Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 14,5 хувь болж өссөн ч дэлхийн дундаж болох 21,9 хувиас доогуур байгааг онцолж, 2012 онд УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд анх удаа намын харъяалал харгалзахгүйгээр Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж, аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл мэнд, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой олон чухал хуулийг батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэснийг сайшаасан юм.

С.Одонтуяа гишүүн цааш нь хэлэхдээ “Миний бие Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдоод хоёр сар болж байна. Энэ хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж АН-ынхаа бүх аймаг, дүүргийн удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцож, бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжихийг намынхаа удирдлагууд, гишүүдэд уриаллаа.

Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаагаас  гадна  үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр орныхоо ажлыг давхар нуруундаа үүрч байдаг эмэгтэйчүүд бидэнд хаана байгаагаасаа үл хамаааран асуудлаа хамтран шийдэх асар том боломжийг шинэ зууны цахим ертөнц буюу “ЗӨӨЛӨН ДЭД БҮТЭЦ” олгож байна. Өнөөдөр цахим ертөнцөд үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгдсэн олон группүүд идэвхтэй ажиллаж байна. Эдгээр ашигтай, амьдралд хэрэгтэй, сургамжтай зөвлөгөө, нөү хау, амьдралын түүхүүд, шийдэл хичнээн олон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж, урамшуулж, зоригжуулж байгааг тооцож баршгүй. Түүнчлэн олон улсад эмэгтэйчүүдийн эрх ашгийг нэгтгэсэн цахим сүлжээнүүд амжилттай ажиллаж байна.

Тиймээс бид “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээг“ санаачлан эхлүүлж байна. Энэ бол хэн нэгний, аль нэг намын бус Монгол эмэгтэйчүүдийн асуудлаа хамтран хэлэлцэж шийдэхиндэр байх болно. Энэхүү сүлжээнд Монгол улсын өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд нэгдэхээс гадна гадаад улс оронд амьдарч байгаа монгол эмэгтэйчүүд нэгдэн оржасуудлаа хэлэлцсэнээр цаг алдалгүй шийдлээ олох боломжийг нээх зорилготой юм.” гэлээ.

Тэрбээр илтгэлээ өөрийнхөө байнга хэлэх дуртай “Эрчүүд алсын онч хараатай байдаг бол эмэгтэйчүүд бид хараандаа бүх асуудлыг зэрэг байлгах чадвартай.” гэсэн ишлэлээр төгсгөв.

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-04-04 112.72.12.7

Одоогийн улс төрд байгаа бас энд тэнд төрийн гайгүй албан тушаалд байгаа хүүхнүүдийн талаар өөдтэй зөв үг сонсогдох нь дутмаг л болтой Тэрний дагуул энэний өөд нь татсан тэрний сонгуульд ажилласан хүүхэн гээд л хөвөрч өгдөг нь үнэн байдал Энэ бодит байдал нь эргээд эмэгтэйчүүдийн дээш гарах шударга өрсөлдөх бүх арга замыг тас хааж байгаа ш дээ Мэдээж эмэгтэйчүүдийн дунд ухаан боловсрол тэгш сайн сайхан хүмүүс зөндөө байгаа Гэвч тэд бус харин зальтай арга чаргатай буюу ёс зүй тааруутай хэсэг нь дэлдэж сүүлдэж чаддаг голдуу хүүхнүүд дээш цоройлж буйг бүгд л харж байгаа ш дээ Шударга хөдөлмөрч тууштай ухаалаг чадварлаг эмэгтэйчүүдийг салбар бүрт эрэмбэ дараатай найдвартай гаргаж ирдэг дүрэм журмыг бий болгож мөрдөөгүй цагт энэ бусармаг байдал арилахгүй гэдэг нь тодорхой Эмэгтэйчүүд зөвхөн нөхөөс реклам гоёл мэт харагдсаар байх болно Намууд үнэхээр салбар салбарт дарга дагаж гүйснийг нь биш мэргэжлээрээ ахисан сайн эмэгтэйчүүдийг шударгаар олж дэвшүүлэхгүй бол эмэгтэйчүүдийн оролцоо гаж хэлбэртэй ёс суртахуунгүй үнэмшилгүй хуурамч хэвээр байх болно

Энэ хүүхэн 2016-04-04 150.129.143.165

Энэ ххүний амьдрах арга зам нь нэг л биш байгаа юм. Аав нь нөгөө коммунизмын том төлөөлөгч, 1990 оноос өмнөх Коммунист намын том дарга байсан Салдан гэгч. Энэ Одонтуяа өөрөө тэр үеийн коммуэистуудын амьдралын аргаар одоо амьдарч буй. Нөхөр, дүүгээ арын хаалгаар хөөцөлдөж ажилд оруулдаг, өөрөө ч мөн хуйвалдаж ажил бүтээдэг иймл хүмүүс ардчиллын талд ордог юм байх даа. Аа тийм, энэ авгай өөрөө нөгөө хамгийн болдоггүй амьдралтай Эрдэнээгээс дүүжлэгдэж явдаг гээд бод доо. Очиж очиж нөгөө эрүүгийг элемент Эрдэнээ шүү.

Зочин 2016-04-04 202.21.106.101

нүдэнд дулаахан бүсгүй шүү нөхр нь юу хийдэг юм болдоо

Эмэгтэй 2016-04-04 103.229.120.76

Энэ муу эмийг эр ньч тэр, эцэг ньч тэр.дэндүү давраацан юм аа. Өөрийгөө дэндүү Ихэд бодоод даварцан муу авгай вэ.

bat 2016-04-04 27.123.214.86

odontuya odoo bolno do