
Дэлхий дахинд хүүхэд үрчлүүлэх ажлын дүр төрх маш олон янзын хэлбэртэй байдаг ажээ. Орос улсад хүүхдийн эх эцэг хөөцөлдөж, албан ёсны протокол үйлдэн хүүхэд үрчлүүлэх ажлыг эхлүүлдэг боловч энэ оронд нийтийн протокол гараагүй л байна. Тийм учраас Олон улсын хүүхэд үрчлүүлэх хамтын ажиллагааны Байгууллагатай хамтран ажиллаж, энэ үйл ажиллагааны төлөө тодорхой хэмжээний төлбөр хийдэг байна. Үүнээс болж хүүхэд үрчлэх үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байдаг ажээ. Хүүхдээ хэрхэн үрчлүүлэх талаар зөвлөгөө, сургалтад хамруулан оруулдаг байна. Вьетнам улс ч энэ замыг сонгон авчээ.
БНХАУ-ын хувьд илүү их шаардлага тавьж байна. Орлогын хэмжээ өндөр байх, хүүхдийн ирээдүйн сургалтын асуудал нь хүүхэд үрчлүүлэх гол нөхцөл болдог ажээ. Энэ журам олон улсын хувьд ч төдийгүй дотооддоо хүүхэд үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд ч мөрдөх болжээ.
Олон хүний үзэж байгаагаар эдийн засгийн төлбөрийн чадамж дээшлэх тусам хүүхэд үрчлүүлэхийг Олон улсын хүүхэд үрчлүүлэх асуудлыг эрхлэх төлбөрт үйлчилгээний Байгууллагаар дамжуулан хийх болно гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: HOY.es
Бэлтгэсэн Д.Пунцаг