"Имарт" Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачилсан “Дэм дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон. Өнгөрөгч долоо хоногт Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд нийт 1721 өрхөд хүний багц хүлээлгэн өгсөн юм.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Э.Ниндэв нарт 300 хүнсний багц хүлээлгэн өглөө. Мөн Хан-Уул дүүрэгт нэмж 200 өрхийн хүнсний хангамж хүлээлгэн өгснөөр нийт 2221 өрхөд одоогийн байдлаар хүнсний багц олгоод байна.
Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш "Имарт" нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажил хийж байгааг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тухайлбал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч, сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн. Мөн 900 гаруй ажилтан, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэг өгсөн зэрэг олон ажил зохион байгуулсан. Энэ хүнд цаг үед “Дэм дэмэндээ” аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал болохыг "Имарт"-ын хамт олон хэлж байсан юм.
Холбоотой мэдээ