Мьянмарын төрийн эргэлтийн ард Хятад байж болзошгүй | News.MN

Мьянмарын төрийн эргэлтийн ард Хятад байж болзошгүй

Мьянмарын төрийн эргэлтийн ард Хятад байж болзошгүй

Мьянмарын төрийн эргэлтийн ард Хятад байж болзошгүй

Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад цэргийнхэн төрийн  эргэлт хийгээд дөрөв хонож байна. Мьянмарын эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Минт тэргүүтэй улстөрчид энэ сарын 1-ний өдөр тус улсын Зэвсэгт хүчнийхэнд баривчлагдсан талаар мэдээлэл гарч, дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Мьянмарын арми улсын бүхий л эрх мэдлийг гартаа авч, бүтэн жилийн турш улс орон даяар онц байдал зарлаж, цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт бүх эрх мэдэл төвлөрчээ. Гудамж, талбайгаар цэргийн машинууд холхилдож, олон нийтийн цахим сүлжээ, телевизийн сувгууд, гар утасны сүлжээ тасалдсан байна.

Олон жилийн турш цэргийнхний дарангуйлалд байсан гашуун түүхийг нэгэнтээ амссан ард түмэн нь энэ удаагийн төрийн эргэлтийг эсэргүүцсээр байгаа юм.

Мьянмар бол Үндсэн хуулиараа ардчилалтай боловч хагас авторитарчилсан цэргийн удирдлагатай хэвээр байгаа бөгөөд хууль тогтоомж, санхүүгийн ил тод байдал нь тийм ч сайн хөгжөөгүй улс. 2008 онд армийнхан ирээдүйн засаг захиргаанаас үл хамааран улс төр, эдийн засгийн чухал нөлөө үзүүлсээр байх болно гэсэн утга бүхий Үндсэн хуулийн төсөл боловсруулсан. Энэхүү Үндсэн хуулийн дагуу армид парламентын суудлын дөрөвний нэгийг хуваарилдаг бөгөөд Дотоод яам, Батлан ​​хамгаалах зэрэг гол яамд цэргийнхний мэдэлд байдаг.

Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараагаас нөхцөл байдал хурцдаж эхэлсэн ба эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Мьянмарын зэвсэгт хүчнийхний оролцоотой сөрөг хүчин сонгуулийг маргаан будилаантай болсон гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхэн сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон тохиолдол байгааг илчилж, мөрдөн шалгахыг эрх баригчдаас шаардаж байв. Хэрвээ сонгуулийн маргааныг шийдэхгүй бол цэргийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй гэж Мьянмарын армийн генерал Мин Аун Хлаин анхааруулж байжээ.

Олон улсын зарим ажиглагчид сонгууль бол төрийн эргэлт хийх шалтаг байсан, энэхүү төрийн эргэлтийн ард Хятад улс бий хэмээн сэжиглэж байна. Учир нь өнгөрсөн сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, генерал Мин Аун Хлаин нар уулзсан бөгөөд энэ үеэр тохироогоо хийсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Мьянмарын зэвсэгт хүчнийхэн арваннэгдүгээр сард болсон сонгуулиас хойш сонгуулийн үр дүнгийн талаар эрх баригчидтай маргалдсаар байсан ч төрийн эргэлт хийх зориг нь хүрэхгүй хэдэн сарыг өнгөрөөсөн. Өнгөрсөн сард Хятадын талтай хийсэн уулзалтын үеэр хэрэв төрийн эргэлт хийвэл Бээжингийн зүгээс НҮБ болон барууны орнуудаас ирэх хориг арга хэмжээ, дарамт шахалтаас хамгаална гэсэн баталгаа гаргасан учир цэргийнхэн зориг орсон байж магадгүй юм.

Энэ сэжгийг Бээжингийн үйлдэл улам гүнзгийрүүлсэн. Мьянмарт гарсан төрийн эргэлтийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, мэдэгдэл гаргах гэхэд Хятад улс ганцаараа эсэргүүцэн, хориг тавьжээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг нь л татгалзахад хамтарсан мэдэгдэл гаргах боломжгүй болдог юм. Хятад улс Мьянмарт хориг тавихаас татгалзсан шалтгаанаа олон улсын дарамт шахалт нь Мьянмарын байдлыг улам дордуулна гэж үзэж байна хэмээн тайлбарлав.

Бээжин Мьянмарыг олон улсын хяналтаас хамгаалах үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хятад улс нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой гэж үздэг бөгөөд Мьянмарын хамгийн ойрын холбоотнуудын нэг юм. Мьянмар нь Бээжингийн геостратегийн төлөвлөгөөнд онцгой ач холбогдолтой. Тус улс нь Хятадад Энэтхэгийн далайд гарах боломж олгохоос гадна тус бүсэд өсөн нэмэгдэж буй Энэтхэгийн хүчийг сааруулах том боломж.

Энэтхэгийн далай нь Ойрхи Дорнодоос БНХАУ-ын түүхий тос импортлох гол зам билээ. Нөгөө талаар энэ асуудал АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны гадаад бодлогын анхны томоохон сорилт болж байна. АНУ-аас мэдээж ардчиллын зарчмын эсрэг үйлдэл хийж буй цэргийнхнийг буруутгасан мэдэгдэл гаргасан. Мьянмарын асуудлаас болж АНУ, Хятадын харилцаа дахин муудаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Эх сурвалж: FOREIGN POLICY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-04 103.26.194.143

Монгол бол хуурамч ардчилалтай авилгажсан цагдаажсан л улс

Avatar

Зочин 2021-02-04 122.201.21.233

Хэсэг харж байгаад л чадку болоод ирэнгүүт нь цэргийнхэн нь орж ирээд зогсоочихдог энэ харин зүгээр юм биш үү?! Манайх шиг 30 жилийн турш ардчилал хүний эрх гэж бүх юмаа дампууруулж самарч идэж ууж зөөж хулгайлж дууссан хойно нь халаглаад гансраад гонгиноод үлдэхээс хамгаалж бн ш дээ!!!

Avatar

Зочин 2021-02-04 202.126.89.130

Хятадуудааас хүний ой тоймд орохгүй муу муухай зүйл гардаг, одоо Шинжаань юу болж байгаа билээ яг л тэр.Түүний адил Мянмарт төрийн эргэлтэнд бас жунга нар оролцсон

Avatar

Зочин 2021-02-04 122.201.21.233

Ккк. Америк тэр орны ард иргэдийг жаргаах гээд санаа нь зовоод байгаам уу?! Ёстой худлаа юм тэр шүү!! Манай улсыг 30 жил жаргаасныг нь хар!! 30 хувь нь ядуу гуйрамч болсон!!

Avatar

Зочин 2021-02-04 202.126.88.194

Удахгүй Монгол араас нь орно дөө.

Avatar

Зочин 2021-02-04 179.43.160.237

!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-04 115.130.2.148

Муу амтай гөлөг вэ чи. Чи л тэр хятадынхаа бөгсийг долоогоод хэвтэж бай

Avatar

Зочин 2021-02-04 95.211.230.211

Женко Феншү хоёр сүүлийн үед оюу толгойгоор их оролдож байгаа асуудалтай п***а нар хятадаас цэрэг гуйгаад сууж байж магадгүй канадын өмч өмнөд хил дээр байгаа болохоор хятадын цэрэг орж ирж чадахгүй байгаа тул эхлээд оюу толгойг хятадын мэдэлд өгч канадыг хөөж гаргаад цэрэг оруулах бүрэн боломжтой болно.

Avatar

Зочин 2021-02-04 95.211.230.211

Хятадын хонь бэлэглээд гүйгээд байдаг жунгоогийн ард хятадууд ийм үйлдэл хийх гээд хүлээж байж магадгүй. хятад феншү ганбаатар сүүлийн үед оюу-толгойгоор их оролдох болсон байна.

Avatar

Зочин 2021-02-04 202.9.46.128

Хятад улс корона вирусыг дэлхийд тарааж, хүн төрөлхтөнд муугаар өндөр хувь нэмэр оруулсан. Ер нь хятад хүн их чадваргүй, чанар муутай, шавьж шиг үржихдээ гаргууд үндэстэн. Чанартай үндэстнүүдээс дэлхийн шилдэг урлаг, сонгодог хөгжим, шинжлэх ухаан, нээлтүүд, сайн сайхан төрдөг. Харин хятадуудаас шунахай, хувиа хичээсэн муу санаа, бусдын бүтээснийг хуулахаас өөр шинэ юм илэрдэггүй. Тэгсэн мөртлөө түүнийгээ хөгжил дэвшил, бид дэлхийд жанжлах гүрэн ч гэх шиг ярьдаг. Жижиг улсуудад дээрэлхүү..

Avatar

Зочин 2021-02-04 66.181.161.80

өөрсдийгөө хичээ малаа

Avatar

иргзн 2021-02-04 202.179.26.190

Мягмарын Ард игэд манй Монголчуудаас илүү Тэмцэгч Ард түмэн, одоо ч гэсэн Улс даяараа Эсэргүүцлын бослого тэмцэл үргэлжилсээр л байна, Гэтэл манайд Төр нь Иргэдийнхээ Эрхийн зөрчөөд, Сонгуулиар саналын нь Луйвардаад элдэв Татвар Торгууль нэмээд байхад л таг дуугүй Босож тэмцдэг ч үгүй Дэлхийд хаа ч байдаггүй сонин Амьдралтай Зан араншинтай Үндэстэн гэвэл Монголчууд л байх,

Avatar

Иргэн 2021-02-04 64.119.16.212

Харийн хүн таны жоомон тархи монгочуудын аугаа их тэнгэрлэг оюун ухааныг яаж таних билээ дээ.

Avatar

УЛААНГОМ 2021-02-04 192.82.71.207

ЭНЭ БОЛ ОЙЛГОМЖТОЙ АСУУДАЛ. ДЭЛХИЙ ДАЯАР НӨЛӨӨНИЙ ХҮРЭЭНИЙ ДАХИН ХУВИАРЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА. ТЭР ЖИЛ ЗИМБАБВЕД НЭГ 94-ТЭЙ МУГАБЕ ГЭДЭГ ӨВГӨН ГҮРИЙГЭЭД БАЙСАН ЧИНЬ АРААС НЬ БЭЭЖИН ТҮШЭЭД ЗОГЧИХСОН БАЙЖ БИЛЭЭ.

Avatar

Зочин 2021-02-04 122.201.24.14

ВАН И МОНГОЛЫН БАРУУН 3 АЙМАГААР ЯВААД Л БАЙСИЙШД ЭЭ

Avatar

Зочин 2021-02-04 64.119.21.56

MONGOLCHUUD BOLGOOO , SEE HISTORY OF THE MONGOLS

Avatar

Зочин 2021-02-04 192.82.74.69

Манайхан ч гэсэн 2 хуваагдаж их хэрэлдэж тэмцэлдээд байвал ингээд л бусдын олз болно.

Avatar

Зочин 2021-02-04 202.55.191.130

Женко биднийг маш их хувааж талцуулж байгаа.

Avatar

Зочин 2021-02-04 192.82.68.44

женко байгаа

Avatar

Зочин 2021-02-04 192.82.74.69

Хятдууд гэж хог новшийн улс нэг байнаа. Удахгүй өөрсдийнх нь сүйрэх цаг ирнээ

Avatar

ard 2021-02-04 122.201.31.179

Hyataduudiin togloomiin zasagtai uls bolson bn nerteigeer ni hyatadad dagaar orson ni deer dee myanmar gej archaagui uls hyataduudiin bool bolohiig huseed baigaa yam bh daa chaavaas gej

Avatar

Зочин 2021-02-04 202.131.240.155

Хуучнаар Бирм улс мөн биз дээ ? одоо яагаад Мянмар гэж яриад байдаг болчихов?

Avatar

Зочин 2021-02-04 203.98.76.185

neree myanmar bolgoj urchilsun

Avatar

Зочин 2021-02-04 66.181.180.81

Тэгээд юу гэж чадаж байгааг яах гээв. Дундын өөдөөс дуугардаг дунд чөмгө чи хэн вэ? Нэрээ хэл нэг мөсөн ил гар чадах уу?

Avatar

МОНГОЛ 2021-02-04 122.201.24.14

МОНГОЛ БОЛ ВУУ

Avatar

Zochin 2021-02-04 202.126.90.63

Omhii hujaa chi z**l

Avatar

Ner 2021-02-04 192.82.64.208

ХАХАХА Мэдээж Хятад л байгаа шдээ өөр хэн байх юм? Энэ дэлхий дээр болж байгаа муу муухай юмны 99,999999% тохиолдолд хойно нь хятад л байгаа эсвэл үзлийн царайтай хятад л зогсож байгаа

Avatar

Зочин 2021-02-04 202.9.46.171

Бас Орос

Avatar

Зочин 2021-02-04 202.179.27.234

бас америк

Avatar

Зочин 2021-02-04 103.26.193.28

Монголыгоо мартчихваа та нар хорчингоороо орос, хятад, ануг дагуулахгүй шүүдээ

Avatar

Зочин 2021-02-04 103.26.193.28

Бас АНУ

Avatar

Зочин 2021-02-04 103.26.193.28

Монголыгоо махтчихваа та нар манайхан хор найруулдагаараа бол юун хятад, орос, ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж