УИХ-ын дарга малчдад хүнс, тэжээлийн тусламж гардууллаа | News.MN

УИХ-ын дарга малчдад хүнс, тэжээлийн тусламж гардууллаа

ЗАНДАНШАТАР

УИХ-ын дарга малчдад хүнс, тэжээлийн тусламж гардууллаа

УИХ-ын дарга малчдад хүнс, тэжээлийн тусламж гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ.

Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудад санал, хүсэлтээ илгээсэн билээ.

Улмаар УОК-оос гамшгийн үнэлгээ хийж, Засгийн газар тогтоол гарган Баянхонгор аймагт л гэхэд 480 тонн өвс, 450 тонн тэжээлийг үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хуваарилсан нь малчдад тараагдаад дуусчээ.

Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нутагтаа байгаа болон өөр аймгийн нутагт отроор явж буй малчин өрх бүрд 300.000 төгрөгийн хүчит тэжээлээр тусалж байгаа юм. Энэ тусламжийн хүрээнд Баянхонгор аймгийн 12011 өрхөд 3113 тонн тэжээл хуваарилагдсаны 477 тонн нь аймаг очоод байгаа аж.

Түүнчлэн МУЗН-ээс 240 өрхөд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 264 өрхөд малын тэжээл өгсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн ахмад настнууд, малчин 14000 өрхөд зориулж, 140 тонн гурил,  70 тонн цагаан будаа, 7000 ширхэг цай, нийт 400 тонн хүнс, тэжээл авчирснаа гардуулан өгөв. Мөн 100.000 ширхэг маскийг аймгийн Онцгой комисст өглөө.

Аймгийн төвийн иргэд малчдын нэг настай 10.000 гаруй малыг тэжээж, онд оруулж байна. Эдгээр малыг албан байгууллагууд 50-100-гаар нь хуваан авч, ажилтнууд ээлжээр маллаж байгаа аж. Түүнчлэн гидропоник аргаар, хөрсгүй технологиор бэлтгэсэн улаан буудайн соёолжийг сум, албан байгууллага, айл өрхүүд тариалж, малдаа өгч байгаа юм байна. Энэ ажилд “NNCC” ХХК-ийн захирал, тус аймагт хэрэгжиж буй “Энх Монгол зоригт” төслийн удирдагч, агрономич З.Чулуунцэцэг арга зүйгээр тусалж, сургалт явуулан, дадлагажуулснаас гадна аймгийн төвд хүлэмжийн тариалалт эрхэлж, одоогоор 19 тонн тэжээл бэлтгэн нийлүүлээд байна. Энэ аргаар 5 хоног ургуулсан тэжээлээр 20 хоног тэжээсэн мал 7-10 кг таргалж байгаа аж.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон холбогдох ажилтнууд энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрийнхөө талаар танилцуулав. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд ингэний сүү, сайжруулсан түлш үйлдвэрлэх, малын тэжээл, хүнсний ногооны кластер үйлдвэрлэл эрхлэх, шинэ суурьшлын бүс байгуулах,  Шаргалжуутын рашаан сувиллыг шинэчлэн хөгжүүлэх зэрэг олон төслийг аймгийн захиргаатайгаа хамтран хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн 2021-02-04 66.181.161.14

Хичнээн жил энгэж харц ардаараа байх вэ. Нэгийг бодоцгооё.

Avatar

Өвгөн 2021-02-04 66.181.161.14

Хаад ноёд харц арддаа хишиг түгээлээ…

Avatar

Зочин 2021-02-04 139.5.217.222

Хөдөө явж болдог болсон уу"? Хөл хориог Баянхонгортөнгөрүүлье

Avatar

Монгол 2021-02-04 202.131.236.170

Надад аминчлан; хууль гаргахдаа амьдралд хэр нийцтэйг ахин дахин нягталж, төрийн үүрэг ролийг хэтрүүлэн үнэлж биш, харин нийгмийн анхдагч эс болсон иргэн, гэр бүлийг дордуулахаас сэргийлэн хамгаалах цэгээс эхлэлээ тооцож хуулиа гаргах хэрэгтэй юм билээ хэмээн санал бодлоо хэлсэн.

Avatar

Халх 2021-02-04 202.131.236.170

Энэ малгайг ч соц үеэс л өмссөн байх даа.

Avatar

ард түмэн 2021-02-04 64.119.27.125

Ард түмний юмийг өөрт нь өгөөд өөрөөн өгч байгаа юм шиг жүжэглэх юм Тэнэг ард түмэн байхад мэхлэгч байх нь аргагүй дээ мэхлэгч нар төрийн ордонд үүрлээд мөнч олон жил өнгөрлөө дөө яаана даа энэ тэнэг ард түмэн

Avatar

Зочин 2021-02-04 103.57.95.154

Энэ хүн хувиасаа өгж бгаа биз дээ. Улсын юмыг өөрийн нэрээр тараагаад байгаам биш биз????

Avatar

Зочин 2021-02-04 202.21.98.238

ЖҮЖИГ ТОГЛОЖ ХУДЛАА ПОПРОХОО БОЛИОД НААД АЖЛАА ЧИМЭЭГҮЙХЭН Л ХИЙ Л ДЭЭ…

Avatar

Зочин Эт 2021-02-04 202.9.40.193

Занданшатарыг дажгүй улс орныхоо төлөө хүн гэсэн бодол сая Хүрэлсүхийн жүжигт оролцож байгаа байдал, Ганбаатарын тэмцэлд хандаж байгаа хандлагыг хараад ой гутаж бас нэг эмзэг эрхтнээсээ базуулчихсан хүн юм гэдгийг ойлгосон.Яг одоо ТВ гарч байгаа "Ард түмний зарц " киног үзэхэд илүүдэхгүй шүү.

Avatar

Хөөё 2021-02-04 211.36.149.161

Арчаагүй шээснүүд минь бараа нь х***а байсан ч Монгол хайрцагт наадах нэг юмаа хиыгээчээ.

Avatar

Зочин 2021-02-04 66.181.161.112

монголийн хөрөнгийг үнэгүй билэглэж байна суурин сум хотын иргэд хоосон суусаар тэд найралсаар малчид монголд биш хятадад хамаатай хүмүүс лдээ

Avatar

Зочин 2021-02-04 51.75.144.43

Гахай бүхнээс эрх мэдэлтэй. Энэ нөхөр сүүлийн үед маш баян болж байгаа. Баянхонгорчуудыг тэжээхээр хөрөнгөтөй болсон. ЖДҮчин Содбаатартай түрийвч нэг. Нүүрэн дээрээ Баттулга, эргэж хараад салаавч өгдөг, тэрүүгээрээ бахархан ярьж архиддаг нэгэн.

Avatar

Зочин 2021-02-04 66.181.181.140

Хотоос гаргаж байгаам уу,ашгүй дээ

Avatar

Зочин 2021-02-04 64.119.24.43

Энэ гахай яахаараа хотоос гараад явчихдаг юм бэ? Энэ одоо хэн юм бэ бид ч гэсэн хотоос гармаар бна ш тээ. Хууль тэгш үйлчлэхгүй бна.

Avatar

Зочин 2021-02-04 202.9.47.1

Enmuu harin ikh hurliin dariig ovoo gaigui hiigeed baigaamshuu….ovoo muu gar shuu

Avatar

Зочин 2021-02-04 103.229.122.151

Ок

Avatar

Зочин 2021-02-04 202.131.240.155

Малаа хувьчилж аваад төр засаг ард иргэдтэйгээ зах зээлийн зарчмаар харьцаж байгаа малчдад тусламж үзүүлээд байдгыг ойлгох ухаан ер хүрэхгүй юм даа хотод амьдарч ажиллаад улс орондоо хувь нэмрээ оруулж байгаа ард иргэдийг ялгаварлан үзэж байна гэж ойлгохоос өөр арга алга

Avatar

ZOchin 2021-02-04 202.55.191.130

Ulsiin tusviin mungunuus uuriinhu songogdoj garsan toirogtoo iimerhui ed baraa taraaj baigaa n unheer uviagui buguud yamarch yos zuigui teneg uildel!!!! Ene hun ogtsroh yostoi. Manai ulsiin parliament-iin tuuhend hamgiin sul ulbugur archaagui darga gej todorhoiloj bolno. Surelsug bultegnees n bazaal yu durtaiga hiilgej bnshdee

Avatar

Зочин 2021-02-04 66.181.161.95

Ингэх шаардлага байгаа юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж