Хоёрдугаар сарын 11-нээс ажиллах болон ажиллахгүй байгууллагууд | News.MN

Хоёрдугаар сарын 11-нээс ажиллах болон ажиллахгүй байгууллагууд

COVID-19

Хоёрдугаар сарын 11-нээс ажиллах болон ажиллахгүй байгууллагууд

Хоёрдугаар сарын 11-нээс ажиллах болон ажиллахгүй байгууллагууд

Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3)-ийн хуралдаанаар Цагаан сарын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.

Дээрх хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахаар зорьжээ. Үүнд:

-Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна.

-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд дараах үйлчилгээг авах боломжтой. Өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

ДАРААХ 10 ТӨРЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛАНА

 -Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна. Үүнд, дараах байгууллагууд багтаж байна. Жагсаалтад багтаагүй байгууллагын ажилчид гэрээсээ ажлаа хийх боломжтой юм.

  • Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
  • Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
  • Хэвлэл мэдээлэл
  • Харилцаа холбоо, шуудан
  • Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт

УЛААНБААТАРТ ГАЦСАН ИРГЭДИЙГ ЭНЭ САРЫН 11-НЭЭС ӨМНӨ НУТАГ БУЦААНА

-Төрийн байгууллагын ажилчдын 15 хүртэлх хувь нь ажиллана. Үүнд эрүүл мэнд, хууль тогтоох байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага багтаж байна. Улсын онцгой чухал болон стратегийн чухал ач холбогдол бүхий байгууллага болох Улаанбаатар төмөр зам, гадаадад гацсан иргэдийг татан авч байгаа тул "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал зэрэг байгууллага ажиллана.

-Онцгой объект, зайлшгүй үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан, алба хаагчид ажлын газрын үнэмлэх, зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно.

-Тусгаарлалтад байгаа иргэдийг цахимаар хянана.

-Яаралтай хагалгаанд орох зэргээр зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах иргэдээс PCR шинжилгээ авч нийслэл рүү нэвтрүүлнэ.

-Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар нийслэлээс гарах иргэдийг хатуу хяналт дор хотоос гаргана. Одоогоор Улаанбаатарт гацсан орон нутгийн 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд энэ сарын 11-нээс өмнө тэднээс шинжилгээ авч эрсдэлгүйгээр, нутаг буцаах юм байна.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хуваарийн дагуу явагдана. Эх орондоо ирэх хүсэлтэй 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд долоо хоног бүр нислэг үйлдэх зорилт тавиад байгаа билээ.

-УОК-ын шийдвэрээр Цагаан сарын бөхийн барилдааныг цуцлахаар болсон юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
157
ЗөвЗөв
39
ТэнэглэлТэнэглэл
38
БурууБуруу
35
ХарамсалтайХарамсалтай
34
ХахаХаха
22
ГайхмаарГайхмаар
21
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-02-04 66.181.191.140

Ashgude bi hotod gatschaad mashindaa l honoj bn 7honog goimon idlee

Avatar

З 2021-02-04 66.181.161.116

Ёооё ашгүй дээ. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ цар тахлын үед юун бөх вэ гэж бодож байсан ашгүй болиулсан байна.

Avatar

Зочин 2021-02-04 66.181.161.73

Зарим нь зөв л гэх юм зарим нь буруу л гэх юм ямар учиртай юм бэ? Агаар сахинд гарах оройтохгүй байхоо

Avatar

ganchimeg 2021-02-04 202.55.188.42

Sain bna uu hol horoo taiwaj bolonldo gehde ard irgedee ymar baaigaiga harah heregtei ter say togorgoo ogchod hol horiogoo tawiach hoson hoj baigaa ail bas baina

Avatar

зочин 2021-02-04 202.9.46.34

хэтэрхмй cуржин бна. дуртай уедээ хол хорио гээд агаар сахиндч гаргахгуй байранд хорьчихоод бид ямар хулцэнгуй юм бэ . оорсдоо болохоор найз ноходтэйгээ зуслангийн тансаг харшдаа тоглож цэнгээд амардаг юм биш уу? Бидний энэ хулцэнгуй нохой шиг бдаг нь буруу л юм шиг санагддаг боллоо

Avatar

Зочин 2021-02-04 192.82.65.224

наад шинжилгээ авах хүмүүс ч айл бүрээр орно гэхийн халдвар тараах эрсдэл үүсч байгаан бишүү

Avatar

Зочин 2021-02-04 66.181.183.18

Naad zavaan shinjilgeeg chn uguxgui shuu.Naad shinjilgee avch xumuuses chn xarin aij bn bituu virusan dund bgaa xumuus tegd ch manaid ter xariu n dandaa buruu zuruu garch bga gesen shuu.Xaashaa ch gardaggui gantsaara amidardag xumuusd bol mash ersdeltei.

Avatar

Зочин 2021-02-04 66.181.161.75

Hiitin.teewre.zogsohgvi.ym.bol.yamarch.nimer.baihgvi

Avatar

Иргэн 2021-02-04 202.126.89.149

Энэ бол бас лхөл хорио биш. Нийтийн тээвэр хүнсний худалдаа үйлдвэрлэл хоероо зогсоо л доо

Avatar

Зочин 2021-02-04 66.181.161.1

hunsgui yaaj amidrah geed bgaa tartsag we chi

Avatar

Z 2021-02-04 64.119.21.62

Huduu oron nutagruga tarhahgui shig butsaaj bval yahaw awch ochood zambaraagui yum bolohgui bol yahaw

Avatar

Зочин 2021-02-04 202.9.40.34

Цалинг нь ахиухан өгөөд ажил дээр нь байлгавал зүгээр аль болох хөдөлгөөнд оролцуулахгүй бвал

Avatar

Хуульч 2021-02-04 202.126.89.208

Шүүх ажиллахгүй юм уу

Avatar

Naad baiguulguud chini ajilchdaa unaagaaraa zooj boldogguimuu jonhuursan yum boloh baihdaa 2021-02-04 66.181.161.6

Lutaa

Avatar

Зочин 2021-02-04 202.55.188.34

1 sayaa uguuchee, dahiad l hooson ulsgulun horino gej baihgui. Gadaad ornuud irgen burtee mungu uguud baina ene Mongol geheeree yasiin

Avatar

Зочин 2021-02-04 192.82.68.191

Зсссс баяр ёслол гэхээр үхэх гэж бгаа юм шиг л хоол унд архи дарсаа цуглуулж бгаа биздээ. Хэдхэн хоногт өлсөөд үхчив гэж чи!!!

Avatar

Зочин 2021-02-04 139.5.218.100

Цар тахлын үед энэ зэргийн шийдвэр гаргалгүй яахав. Энэ хүндрэл юу ч биш. Болчимгүй оркууд өвчин тарааж газар авсаар байна шүү дээ. Засаг нь засаг л юм бол харж байгаад тахалд нэрвүүлэхгүй байхаа. Зарим нь хятад шиг айл бүрийн үүдэнд цэрэг зогсоовол боож үхэх үү

Avatar

х****л идсэн монгол 2021-02-04 202.126.89.137

Баялгын х****л идсэн монгол үхэрнүүд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бие биенээ ад үзэж хэмлэлдэж тарж бутрах түүхээ давтаж эхэллээ

Avatar

Зочин 2021-02-04 202.179.25.242

Эртний уламжлалт сайхан баяр маань энэ засгийн үед л хоригдох ёстой байсан юм байх даа.Хэзээ нэгэн цагт хариу нь чангахан ирэх вий дээ.Эд нар намынхаа баярыг тэмдэглэнэ дээр харж л байгаарай

Avatar

g 2021-02-04 66.181.161.23

shal teneg yum bayar temdeglehgvi bol vheh gd bgan bhdaa.esbel neg biznes erheldeg hurgan bayan n yumy.orlogoo bodood zobood bgan bolbuudaa

Avatar

Зочин 2021-02-04 66.181.161.111

Delhii niiteer ahal garchaad baihad yuun bayr wee gants jil onjchihod uhlee yu?

Avatar

Зочин 2021-02-04 192.82.68.205

Сахил хүртээд шал дордов.шинэ засаг удаан бүтэлгү бна

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-02-04 202.9.46.183

СОДБААТАР УДААНДУУ Ч АМЬДРАЛ МЭДДЭГ УХААНТАЙ ЗАЛУУ БАЙСАН,, ХАРИН ОДОО ХОЁР НУСАК САГСУУ МАФИ ДАРАНГУЙЛАГЧ ЦАРАЙЛСАН ХОЁР ЮМАНД МАШ ИХ ЭРХ МЭДЭЛ ОЧООД БАЙНА УЛС ОРОН АЮУЛТАЙ БАЙДАЛД ОРЖ МАН ын НЭР ТӨР ЭРС УНАЖ БАЙНА ,,ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ НЬ ЗӨВ ГЭХДЭЭ УМАНД УЧИР СУМАНД ЗАНГИ ГЭЖ ҮГ БИЙ ШҮҮ

Avatar

Зочин 2021-02-04 103.212.118.56

Чи битгий улс төржиж нийгмийг бусармаг явдал буруу үйлдэлд уриал. Мэрэгжлийн байгууллагын зөвлөмж дага. Энэ хүмүүсийн цаана мэрэгжлийн олон хүн ажилладаг юм.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-02-04 202.9.46.183

шилдэг эрэмбэтэй 128 бөх барилдуулаад дараа нь 14 хоног тусгаарлаад гарагж болнодоо бөх барилдуулах эсэхээ ард түмнээсээ асуух байсымдаа би хэлээд байгаа штээ сагсуу мангар бацаан Амарсайхан,,христийн пастор Оюунэрдэнэ хоёр САЙН юм ХЙИЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ГЭЖ одоо наад шийдвэрээ цуцлаж 128 бөхөө барилдуул олон зуун айл өрхийн баярын настроеныг гутааж иргэдийн сэтгэлийн галыг бөхөөж хэрэггүй ,,,МАН нам сонгуулиа мартсан уу УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨРӨӨ ЭНЭ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙД ,,

Avatar

Зочин 2021-02-04 45.32.146.91

Монгол бөх харахаар ой гутдаг, ямар ацных нь настроение! Хараад ид

Avatar

Зочин 2021-02-04 150.129.140.234

БӨХ Ч ГЭХ ШИГ …МУЛГУУ ГҮЗЭЭНҮҮД МӨРГӨЛДӨХӨД ХЭН НАСТРОЕНТЭЙ БАЙХАВ ДЭ. ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ .ХАРИН ЭРҮҮЛ МЭНД БҮГДЭД ХЭРЭГТЭЙ БҮР ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-02-04 139.5.219.17

ӨМНӨХ ХӨЛДҮҮ ДЕБИЛ УОК-ООС ЯЛГАРЧ БАЙГАА ЮМ АЛГА. ХӨЛ ХОРИО ГЭЧИХЭЭД БААХАН ХҮНИЙГ ЗОРЧУУЛАХ НЬ. НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВ ГЭЖ ТЭНЭГЛЭЭД Л. ЗӨВШӨӨРЛӨӨР ЯВ ГЭЖ АВИЛГАЖУУЛААД Л. ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ЯВ ГЭХЭЭР ЧИНЬ Л АСУУДАЛ БОЛДОГ БАЙХГҮЙ ЮУ. ИНГЭЖ ХАВТГАЙРУУЛЖ ШИНЖИЛГЭЭ АВНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ХАРИН Ч ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА ГЭЖ ХАЛДВАР ТАРААНА. ХАЛДВАРГҮЙ ХҮНД ХАЛДВАР ТАРААНА ШҮҮ ТА НАР!!! ХҮМҮҮС ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ГЭЖ БАЙНА ГЭЭД ГАДУУР ХӨЛХӨӨД БАЙХ УУ? ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙГАА ГАЗАР ЧИНЬ ӨӨРӨӨ ЭРСДЭЛТЭЙ. ТЭНЭГҮҮД

Avatar

Зочин 2021-02-04 202.170.84.188

Маш ойлгомжгүй шийдвэр байна. Тэгээд дөмнө нь олгосон QR -аа ашиглаад машинаа унаж болох юм уу болохгүй юм уу? энэ 15 салбарын ажилтанууд нь? QR кодыг нь ажлын үнэмлэхтэй нь шалгаад машинаа явуулаач… Тэгэхгүй бол байгууллага нь ажиллах зөвшөөрөлтэй ч ажилтанууд нь автобусанд ч суух юм шиг эсвэл машинтай ч явж болохгүй юм шиг сонин ойлголт өгөөд байна

Avatar

Арай арай 2021-02-04 43.242.243.112

Шинэ УОК нь ажлаа хийлдээ. Дандаа хорино хаана гэх юм . Арай арай . Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр чанар өөрчлөгдөхгүй л юм байна

Avatar

Зочин 2021-02-04 202.131.230.114

харуул манааны ажил хийдэг хүмүүс ээлжээ халалцуулж болно биздээ

Avatar

Зочин 2021-02-04 202.9.40.181

Дэмжиж байна. гудамжаар орой үдэш айл хэсээд явах вий тэр дээр нь цагдаагийн байгууллага анхаарах хэрэгтэй. гэр гэртээ сайхан шинэлнээ

Avatar

Зочин 2021-02-04 192.82.75.242

Маш зөв шийдвэр байна.

Avatar

Зочин 2021-02-04 103.26.194.193

Яасан том толгойтой УОК вэ. Урьдны УОК эцсийн шийдвэрээ ЗГ тайгаа ЕС тайгаа ярьж байж танилцуулдаг байсан биз дээ Одоо ийм болцым уу

Avatar

тэг зогсолт хйих хэргэтэй 2021-02-04 202.126.89.187

Шинийн 1-3-ы өдрүүдэд хатуу тэг зогсолт хийхгүй бол манайхан чинь хэнэггүй улс олигархиуд нь жипэндээ, оркууд нь приусэндээ гэрээрээ чихэлдэж суугаад орой үдшийн цагаар золгоно гээд давхиж магадгүй шүү.

Avatar

Нараа 2021-02-04 202.21.109.104

Яг үнэн

Avatar

Зочин 2021-02-04 66.181.165.128

Харилцаа холбоо, шуудан гэснээ Шуудан харилцаа холбоо ?? вааттт нийтлэл тасралгүй гаргаж байгаа ч гэсэн нийтлэхээсээ өмнө сайн хянахгүй бол ижил зүйлийг хоёр давтаж бичээд тоог нь 10 болгочих юм

Avatar

123 2021-02-04 202.131.245.154

Их бага хэмжээний хохирол үүрч байж, хоригдож байгаа болохоор ҮР ДҮН гараасай л гэж залбирч байя даа. Олон талыг бодож гаргсан шийдвэр болтой. Үүргээ биелүүлж дүрэм журмаа баринаа

Avatar

Зочин 2021-02-04 202.179.15.3

төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай ХАХА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХААЛТТАЙ НЭГ ЦЭГ ХААЛТТАЙ ТҮЦ МАШИН БАЙХГҮЙ ТЭР ҮЕД ЭНЭ ЛАВАЛГААГ ХААНААС АВ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ДОО ЯДАРСАН ЗОВСОН НЭГЭНД НЬ АСУУДАЛТАЙ БИШ ҮҮ ТЭНЭГҮҮДЭЭ … ХАХА АМЬДРАЛТАЙ ШИИДВЭР ГАРГА Л ДАА

Avatar

зочин 2021-02-04 103.26.192.43

E- Mongolia APP-с хүссэн үедээ авч болно

Avatar

Зочин 2021-02-04 23.106.249.37

жагсаалтын 7 ба 9 давхацсан байна

Avatar

Зочин 2021-02-04 202.131.243.186

ЗА ДАА ТЭР 420К ӨРХӨӨС ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧИНЬ МАШ ЗӨВ. ХАРИН НЭГ ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧИХААД ЯДАЖ СПИРТЭЭР БЭЭЛИЙГЭЭ ШҮРШЭЭРЭЙ ДЭЭ. НЭГ Л БЭЭЛИЙГЭЭРЭЭ 5-10 ХҮНЭЭС ДЭЭЖ АВЧ БАЙНА ГЭЖ ХАЛДВАР ТАРААГААД БАЙХ ВИЙ

Avatar

Ner 2021-02-04 192.82.64.208

Шийдвэр нь зөв ч гэсэн бас орк сэтгэлгээнээсээ салаагүй мулгуйнууд байх юм аа. Хөл хорио тогтоох нь зөв тэгтээ хөл хорио тогтоочоод мал юм шиг нийтийн тээврээр яв гэдэг чинь л л***р байна даа. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь жоохон тархи толгойгоо хөгжүүлээсэй.

Avatar

Зочиниргэн 2021-02-04 202.9.46.94

Гаргасан шийвэр бүрийг шүүмжилдэгээ болилдоо. Тэгээд зайлшгүй явах шаардлагатай хүмүүс хувийн машингүй бол яах болж байна? нэрээ ч бичих зориггүй та нар дандаа хүнийтархи толгой гэх юм? Өөрөөс чинь арай дээгүүр сэтгэж байгаа болотой…

Avatar

Зочин 2021-02-04 103.229.123.154

бусад аймгууд нь яах юм бол доо. аймгийн комисс нь шийдэх юм болов уу.

Avatar

зочин 2021-02-04 66.181.182.129

ЗӨВ ШИЙДВЭР БАЙНАА. АМЬД ЯВБАЛ УЛСЫН НААДАМ ҮЗНЭ ГЭДЭГ БИЛҮҮ.
ХОРВОО НЭГ ХОЁР ЖИЛЭЭР ДУУСАХ БИШ

Avatar

Зочин 2021-02-04 66.181.187.228

АМРАЛТЫН 5 ӨДӨР ,АЖИЛЫН ДОЛОО ӨДӨР Л Л БАЙНА ТЭВЧЭЭРЭЙ ……. БҮҮ БУХИМДААРАЙ ЗОЛГОХ УУЛЗАХ ҮЕ БИШГҮЙ Л ОЛДОНО .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж