Улсын онцгой комиссоос өчигдөр (2021.02.03) сар шинийн уламжлалт барилдаан энэ жил цар тахлын улмаас зохион байгуулагдахгүй болсныг дуулгав. Саяхан л Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд мөрдөж, сар шинийн уламжлалт барилдааныг ирэх хоёрдугаар сарын 11-ний битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулна гэж мэдэгдэж байлаа. Үүнтэй холбогдуулан барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдаж, нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана гэсэн журам батлаад байсан юм.
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Гүйцэтгэх захирлын албыг орлон гүйцэтгэгч, улсын гарьд И.Доржсамбуу “Барилдаан болно. Гэхдээ бусад зүйл тодорхой болоогүй байна” гэж байв. Өчигдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдээс сар шинийн барилдаан зохион байгуулъя гэсэн санал ирсэн. Хөл хорионы үеэр бид сар шинийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Бөхчүүд болон бөхийн холбооныхон ч ойлгох байх. Бид зохион байгуулах талаар бодож үзсэн ч эрсдэл өндөр байгаа учир боломжгүй гэж шийдсэн. Энэ удаад өнжиж байна” хэмээсэн. Ийнхүү сар шинийн хүчит бөхийн барилдаан хоёр жил дараалан цар тахлын улмаас цуцлагдлаа.
Сар шинийн барилдаан зохион байгуулагдахгүй шийдвэр гарсны дараа иргэд хоёр хэсэгт талцсан. Нэг хэсэг нь “Олимпийн наадам хүртэл хойшлоод байхад сар шинийн барилдаан энэ жил цуцлагдсан нь зөв шийдвэр” гэсэн бол нөгөө хэсэг нь “Мэргэжлийн сүмо бөх, NBA, Европын хөлбөмбөгийн лигүүд ч улс оронд нь цар тахлын тархалт өндөр байхад зохион байгуулагдаж байна” гэв.
Нэр бүхий бөхчүүд хоёр өөр байр суурьтай байсан. Улсын аварга Ч.Санжаадамба “Заал, танхим нээгдэлгүй бараг хоёр жил бэлтгэл хийсэнгүй. Залуучууд нууцаар бэлтгэл хийгээд сайн байгаа байх гэж бодож байна. Бидэн шиг том цолтой бөхчүүдийн хувьд энд тэнд очоод, нууцаар бэлтгэл хийгээд байх боломжгүй. Төр засгийнхаа шийдвэрийг дагаад гэртээ байж, хааяа л гарч байна. Одоо 128 бөх барилдана гэж байна. Залуучууд хангалттай хүрэх байх. Миний хувьд энэ жилийн барилдааныг өнжинө. Олон жоохон хүүхдүүдтэй эрсдэлтэй байна. Барилдаан болно гэж гэнэтхэн шийдсэн нь асуудалтай байна. Халдвар тархвал хэн хариуцлага хүлээх вэ? Үндэсний бөхийн холбоо маань бөхчүүдээ бэлтгэл сургуулилалт хийх боломжоор нь хангамаар байна. 100 жилийн ой хаяанд ирээд байна. Бэлтгэлийн харьцангуй байдалтай л барилдаан явагдах гэж байна” хэмээн ярьж байв.
Харин улсын заан цол хүртсэнээсээ хойш заал танхимын барилдаан алгасаагүй М.Бадарч заан “Ард түмнээ хүндлээд барилдана” гэсэн. Гэвч УОК анх гаргасан шийдвэрээ эргэн харж, Төмөр цагаан үхэр жилийн сар шинийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.
Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сарын 4-ний битүүний өдөр шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд улсын аварга Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж, их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат нар шалгарч байв.
Зочин 2021-02-04 103.212.118.217
Sain bna boh neeh hergtei zuil bih ylanguya ontsgoi ued
Зочин 2021-02-04 66.181.190.148
Монгол үндэсний бөхийг л нэг их үзэн ядсан улсууд гэнэт гарч ирж гэнэ, сүүлийн үед хэлэх хэлэхгүй үгээр бах таваа ханатал доромжилж байх шив дээ, үндэсний ёс уламжлал руугаа нулимсан та нар одоо эх орон үндэсний бахархал үнэт зүйл гэх юмгүй болсон, адгуус амьтнаас ялгаагүй.
Зочин 2021-02-04 66.181.187.228
ЗА БИД ЯМАР ДАЙСНЫ БҮСЛЭЛТЭНД БАЙГАА БИШ ГЭР ГЭРТЭЭ САР ШИНЭЭ ТЭМДЭГЛЭЭД БӨХИЙН БАРИЛДААНЫ ТОРГОН АГШИНГУУДЫН БИЧЛЭГ ҮЗЭЭД БОЛОО БИШ ҮҮ . ҮНДЭСНИЙАЭЭ БӨХИЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙДАГ ХҮМҮҮСТ ҮНЭН ГОЛООСОО ДУРГҮЙ ХҮРЧ СУУНА .ЯМАРЧ ҮЕД ХҮН ХҮН ДУРТАЙ ДУРТАЙ ЮМАА Л ҮЗНЭ БИЗ ..ТЭР ЧИНЬ Л ЭРХ ЧӨЛӨӨ .ДУРТАЙ СУВГАА ҮЗ.
Зочин 2021-02-04 179.43.160.237
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-04 192.82.73.120
АМАРСАЙХАН САЙД МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЛАА. ШИВЭР БААС, ХӨЛС ХАНХАЛСАН БАЛИАР БӨХЧҮҮД БАРИИЛДААД НААД ЗАХ НЬ АР ГЭРИЙНХЭНДЭЭ, ЦААШЛААД ТҮМНИЙ ДУНД ВИРУС ТАРААНА. БАРИЛДААН ХЭРЭГГҮЙ
Зочин 2021-02-04 202.126.89.64
ГАНДАНГИЙН ЛАМ НАРЫН УНШСАН НОМ Ч ТУС БОЛОХГҮЙ ЯМАР ТАРНИЙН ХҮЧГҮЙ БАЙГАА НЬ ТУСГҮЙ…..
БӨХЧҮҮДЭЭР Ч ЯАХАВ….
Зочин 2021-02-04 202.55.188.34
Zuv shde, olon hun tsugluulj bolohgui
Zochin 2021-02-04 150.129.143.120
Oligtoi avarga arslanguud n barildahgui geed burtguulegui yum gesen. Tegeheer yamar sonirhol bhav. Tsutsalsan n deer.
Зочин 2021-02-04 66.181.164.211
Ашгуй2, одоо энэ мангар хар юмнууд ажил эрхэлж, эх орондоо хэрэгтэй юм хийх хэрэгтэй
НЯМКА 2021-02-04 192.82.73.171
ОДОО ЦАГДАА ЦЭРГИЙН БАЙГУУЛАГААС ЦАЛИНЖДАГ БӨХЧҮҮД ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТАНД ГАРЦГАА 1 УДАА БӨХ ЦАГДАА ГАДУУР ЭРГҮҮЛД ЯВХЫГ ХАРМААР БНА МУУПАРЗИТУУД
Зочин 2021-02-04 103.50.206.44
Юун бөх вэ. цаашаа зайл
зочин 2021-02-04 202.126.89.101
БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОГСООСОН НЬ ТҮМЭН ЗӨВ МУ-ыг ШАРЫН ШАШИН БӨХ 2ЛГУТААЖ БАЙГАА ЮМ УГААСАА БӨХ ШИГ ХЭРЭЭГҮЙ ХООСОН ГҮЗЭЭНҮҮДУЛСАД ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ БҮРМӨСӨН ЗОГСООВОЛ ТААРНА
уншигч иргэн 2021-02-04 192.82.73.120
ЮУ ХЭЛЖ БУЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ШАРЫН ШАШНЫ НОМЫН ЗАХИАЛГА АВНА ГЭЖ ТҮМНИЙ ХАРМААГ СУЙЛДАГ ШАР ХУВАЛЗНУУДЫГ ХЯЗГААРЛАМААР БАЙНА ШҮҮ. ХҮН ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ БУРХАН ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЧӨТГӨР ШҮҮДЭЭ. ИЙМД ЯАЖ ЯВАХ АМЬДРАХА ХҮН ӨӨРӨӨ Л МЭДНЭ ЖОЛООДНО. ДУХАА ЦООРТОЛ БУРХАН ГЭГЧИД МӨРГӨЖ ЮУ ОЛОХ ЮМ. ГАНДАН МЭТ ШАШНЫ ГАЗАР БОЛ ХАМГИЙН БУЗАР ХИР БУРТАГ ВИРУСНЫ ОРОН ЗАЙ ШҮҮ. ЭНЭ ТАЛААР ШАР ХУВАЛЗЫН ТЭРГҮҮН МАХАН ТОЛГОЙТ ЮМ БОДДОГГЙҮ ШҮҮДЭЭ. БҮР ШАР ХУВАЛЗУУД ТӨРӨӨСОЛОН ТЭ ШИМЭХ ХУУЛЬ БАТЛУУЛАХ ГЭЖ ОРОЛДЛОО. БҮҮ ГОРЬД
Зочин 2021-02-04 66.181.187.228
чи арай л байна шүү
Сайн 2021-02-04 202.126.89.193
Энэ цаг үед бөхчүүд уяачид нэр хүнд нь шалан дээр унасан. Хэрэггүй.
ЗОЧИН 2021-02-04 124.158.95.14
ЗӨВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ, БӨХ БАРИЛДСАН БАРИЛДААГҮЙ ЯАДАГ ЮМ? ӨВЧИНГҮЙ Л БАЙВАЛ БОЛОО, ЦАГААН САРАА ХҮРТЭЛ ХИЙХГҮЙ ГЭЖ БАЙХАД БӨХӨӨР ЯАХАВ ДЭЭ???
Жирийн иргэн 2021-02-04 103.57.94.138
Энэ хэрүүлтэй нариатай бөх устаж үгүй болж байгаа нь Монгол улсад хэрэгтэй, нэг их зантай цувдайнууд. УОК-д маш их баярлалаа
Зочин 2021-02-04 66.181.191.100
666 мэхтэй чип бөхчүүдийн тархинд суулгана. Үнэ начны ханшаар
Зочин 2021-02-04 66.181.191.100
Бөхөөс трансжэндэр мисс дээр
Зочин 2021-02-04 66.181.161.102
2021 он хавар увс хэнтии дундговьд хотод 3 газар нөхөн сонгуультай батболдын хүрэлбаатар хүрэлсүх мөнхоргил энхбаяр цогтбаатар сүхбаатар гэсэн маф и задарна соёл байгалиин сайд хоёр хошигнолд өртөнө батболдын баттүшиг олон улсын олимпын хорооноос хасагдана сугихнаардаг сугарыг нанзад нартай мартжээ их мөнгө гарна батболдын И МАРТААР үйлчлүүлэхгүй хөдөлгөөн гарчихна
иргэн 2021-02-04 66.181.161.79
БӨХЧҮҮД ӨӨРСДӨӨ ОЛОН ЮМ ЯРИАД БАРИЛДАХГҮЙ ЭНЭ ТЭР ГЭЭД ӨНГӨРСӨН ЖИЛ ХЭРЭЛДЭЭД БСАН ХЭЛСЭН ЯРЬСАНААР НЬ БОЛЖ ДЭЭ.ОДОО ӨӨРСДӨӨ ГУЙГААД Л. ЕР НЬ БӨХЧҮҮД НИЙГЭМД ЯМАРЧ БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ ХУВАЛЗНУУД ГЭДГИЙГ НИЙГМЭЭРЭЭ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. АЖИЛ ХӨДӨЛМӨР ХИЙЖ АМЬДАРЦГАА.
р 2021-02-04 43.242.243.36
тэгээд бусад спорт бүтээгээд байгаа юм уу яг христын гар шиг ярьж байх чинь
Зочин 2021-02-04 150.129.141.181
ашгүй дээ
зочин 2021-02-04 66.181.178.67
Барилдаан цуцалсан шийдвэр зөв. Баридах бөхийн өргөө нь агааржуулалт муу жинхэнэ коронагийн үүр болж халдвар тараана. За тэгээд найраа, допинг болсон тэдний юуг нь үзэх вэ дээ. дээр үеийн шударга саөйхан барилдааны бичлэгүүдийг түлхүү гаргаарай
Пэрлээ 2021-02-04 103.111.68.3
Худлаа барилддаг допинг хэргэлдэг бүдүүн зовлогонуудыг хэн очиж үздэг юм. бүр мөсөн хаасан ч яадагийн…
Зочин 2021-02-04 202.126.90.70
Зөв.
Зочин 2021-02-04 202.126.89.177
Зөв зөв. Барилдах гэж зодолдоно, допинг хэрэглэнэ, хэрэлдэнэ, юу ч бүтээдэггүй бөх гэдэг хүн хаач хэрэггүй.
zochin 2021-02-04 192.82.64.147
UOK zuv
zochin 2021-02-04 59.153.114.219
Бид ч тэднийгээ нэг харах юм сан. Худлаа ч гэсэн барилдуулаад.
Зочин 2021-02-04 192.82.64.106
uhseniin hardiin.mal yum u chi.uvchin tahal geed delhii dayaar hetsuu baidald bhad.ork
Зочин 2021-02-04 202.126.89.184
Онлайнаар барилдацгаа өмхий цувдайнууд
Зочин 2021-02-04 99.224.38.212
buh mongol ulsad hereggui bolson shu dee buun budilaan nairaani tsoltoi mahan bumbugnuud ted ardiin naadamd nairaatai nairaagui dabj tsol hurtsen bol odoo iim tsag ued olon tumen ard tumendee ymar tus dem bga yum tsol duuduuldag nutag usniihandaa yugaar tuslab ted tsol ablaa gej surjin darjin nutagtaa ochij honi mal aduu mal hamag unguteig ni abj milaalgaad l butsdag shu dee uls turchdiig dagaj neg haaya haragdana uur yu ugub nutag usandaa tsas zudtai bn zarim nutagt tahal garaad tsag ued hund b
Ner 2021-02-04 192.82.64.208
“Ард түмнээ хүндлээд барилдана” хуцдаг шаар вээ! Ард түмнээ хүндлээд ирсэн газартаа явж үз мулгуу толгой. Улс хэцүүдээд, иргэд эрсдэлд ороод байж байхад хэдэн хүмүүжилгүй дээд боловсролгүй ноцолдохоос өөр юм хийж чаддаггүй новшнууд хуцалгүй харьцгаа. НДШ төлдөг болчоод улсдаа нэмэртэй болчоод хуцацгаагаарай!
Монгол зан араншин 2021-02-04 103.229.123.253
Улаанбаатар хотод цар тахалтай холбоотой үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоодог юм байгаа биз. Яагаад ямар ч халдвар байхгүй 20 аймагт ард түмэн яагаад цагаан сараа тэмдэглэж бөхөө барилдуулж сургууль соёлоо нээж болохгүй байгаа учрыг яагаад ч ойлгохгүй юм. Эсвэл бусад аймагуудад нууц халдвартай иргэд байгаа гэж үзэж байгаа бол хязгаарлалтын дэглэж зөв. Социализмын үед ч гэсэн ард иргэд хатуу дэглэмийн эсрэг нууцаар тэмдэглэдэг баяраа хийж байсан тул аймагуудад боломжийН ӨГӨХ Л ХЭРЭГЭЙ
Ner 2021-02-04 192.82.64.208
Голомтуудаа хумих арга хэмжээ аваад нэг мөсөн хэвийн байдалдаа эргэн орох гээд байхад үхсэн баланцгийхан аймгуудад боломж өгөх вэ чи?
Зочин 2021-02-04 66.181.187.228
хуучин барилдааны торгон агшингүүдыг үзүүлээрэй сар шинээр бухимдаад яахав хөгжилтэй лөнгрөөе сар шиний үеэр муухай үг хэлсэн бичвэрүүдийг огт битгий гаргаарай устгах хэрэгтэй
Иргэн 2021-02-04 202.126.89.107
Цуцладаг нь зөв. Юун бөх. Харин сонирхолтой барилдаануудын бичлэг, дээр үеийн болор цом, алтан үеийн концерт, хуучны монгол кинонууд ахиухан тавих хэрэгтэй
Зочин 2021-02-04 192.82.64.106
100% sanal 1 bn. Eruul bval busad yum ayandaa bolno doo